ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮД УРТАСГАСАН ЦАГААР АЖИЛЛАЖ БАЙНА
Хүүхдийн тасаг 55 ортойгоос, өнөөдрийн байдлаар нэмэлтээр 150 ор дэлгэсэн. Мөн Халдвартын тасагт 30 ор нэмж дэлгээд байна. Ханиад томуунд өртөж байгаа хүүхдийг насаар нь авч үзэхэд, 0-3 насны хүүхдийн өвчлөл, нийт өвчлөлийн 87 хувийг эзэлж байна. Аймгийн хэмжээнд хүүхдийн томуугийн өвчлөл нэмэгдсэнтэй холбогдуулж, Өрхийн эрүүл мэндийн төвүүд 19 цаг хүртэл уртасгасан цагаар ажииллаж байгааг ЭМГ-ын мэргэжилтэн мэдээллээ. Эцэг эхчүүд БОЭТ-ийн Хүүхдийн хүлээн авах тасаг дээр ачаалал үүсгэлгүй, Өрхийн эмнэлэгүүддээ хандаж, тусламж үйлчилгээ авч болох нь.
0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.