БЯМБА
2024.05.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Иргэдээ цахим хэрэглээнд сургаж, мэдээллийн технологийн шинэ үеийг бэлдэхэд хөрөнгө оруулж байна
Иргэдээ цахим хэрэглээнд сургаж, мэдээллийн технологийн шинэ үеийг бэлдэхэд хөрөнгө оруулж байна

“Цахим Эрдэнэт” хөтөлбөрийн үндсэн чиглэл нь  ухаалаг хот болохын тулд бүх салбарыг цахим технологид шилжүүлэх. Нийгмийн тэргүүлэх салбарууд боловсрол, эрүүл мэнд зэргээс эхлээд дэд бүтэц, хог хаягдал, байгаль орчин гээд бүхий л салбарыг ухаалаг болгох. Нэн түрүүнд зөөлөн дэд бүтэц байгуулах, дараа нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрдүүлэх, эрчим хүчний ухаалаг хяналт удирдлагын систем нэвтрүүлэх, хог хаягдлын менежментийг сайжруулж, 60 хувийг нь дахин боловсруулах, бизнес хөгжих таатай нөхцөл бий болгох гэсэн таван зорилт энд хэрэгжиж байна. Үүн дотор “Ухаалаг байгууллага” аян өрнүүлэх том зорилт бас бий. Учир нь ухаалаг хотын байгууллага бүр, бизнес эрхлэгч бүхэн ухаалаг болох учиртай. Тухайн байгууллага цахимжиж, ухаалаг болохын тулд дотоод үйл ажиллагаандаа цахим инноваци нэвтрүүлж, дотроо эрчим хүч хэмнэх, хог хаягдлаа ангилах, ажилтнуудынхаа тоон бичиг үсэг, ур чадварыг сайжруулах, Эрдэнэтэд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах зэрэг зургаан шалгуур үзүүлэлтийг хангасан байх ёстой. Эдгээр үзүүлэлтийг нь хэмжиж, индексжүүлэн ухаалаг байгууллагыг тодорхойлох  юм. Ухаалаг байгууллагын  нэгэн чухал үзүүлэлт нь ажилтнуудын тоон бичиг үсгийн өндөр ур чадвар. Үүнийг сайжруулахын тулд энэ чиглэлийн сургалтууд байх ёстой...

Иймээс “Цахим Эрдэнэт” хөтөлбөр цахим тоон бичиг үсгийн өндөр мэдлэг чадвартай иргэдийг бэлдэх зорилгоор дөрвөн чиглэлийн сургалтын төвийг бодлогоор дэмжин, хөрөнгө оруулалт хийсэн байна. Үр дүнд нь  Ирээдүйн ухаалаг хотын инженерүүдийг бэлдэх “Code lab” сургалтын төв, Физик математик, робот суурьтай байгалийн ухааны сургалтын төв, иргэдийн мэдээллийн технологийн мэдлэгийг сайжруулах “Ган компасс” төв, ахлах ангийн сурагчид, оюутан залууст код хөгжүүлэх чиглэлээрх “Альфа Академи Эрдэнэт” төвүүд нээгдэж, үйл ажиллагаа нь жигдэрчээ. Харин 45-аас дээш насны 10 мянган иргэнийг цахим мэдлэгт суралцуулахаар Насан туршийн төв ажиллаж байна. Ингэж 8 настай балчраас 80 настай ахмад хүртэл мэдээллийн технологийн мэдлэгт суралцаж, ухаалаг хотын хамгийн чухал суурь үндэс тавигдаж эхэллээ.    

Code lab Сургалтын төвийн Үүсгэн байгуулагч Д.Гантулга:  Ирээдүй үеийнхээ мэдээллийн технологит хөрөнгө оруулж буйд талархаж байна

Мэдээллийн технологийн салбар маш хурдацтайгаар хөгжихийн хэрээр чадварлаг мэргэжилтэн, инженерүүдийн эрэлт хэрэгцээ дэлхийн бүхий л улс орнуудад эрчимтэй нэмэгдэж байна. Тиймээс бид бусад улс орны хөгжлөөс хоцрохгүй, аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалд хөл нийлүүлэн алхахын тулд ирээдүйн боловсон хүчнээ одоо, бага наснаас нь таниулах, дурлуулах, системтэйгээр бэлтгэх нь чухал. Үүнд өөрийн бага ч болов хувь нэмрээ оруулая гэсэн чин хүсэл, багш болж мундаг шавь нар төрүүлэх  мөрөөдөл маань сургалтын төвөө нээх шалтгаан болсон. Сургалтын төвөө нээхээр зорин явах үед Орхон аймгийн ЗДТГ-аас хэрэгжүүлж буй Цахим Эрдэнэт хөтөлбөр их тус дэм өгч, зоригжуулсан гэж боддог. Учир нь гарааны бизнесийг дэмжих дэд хөтөлбөрүүд, мэдлэг, мэдээллээр хангах сургалтууд, сургалтын хэрэглэгдэхүүн, богино хугацааны үнэгүй оффисоор  хангах гээд  ШУТПаркаас их дэмжсэн.  Хүүхэд залуучуудыг энэ салбарт дурлуулах, асар их ирээдүй, боломж тэдэнд байгааг ойлгуулах, програмчлалын суурь мэдлэг, логик сэтгэлгээг  өгөх нь тэдэнд өгч байгаа оюуны хөрөнгө оруулалт буюу өөрөөр хэлбэл миний, манай төвийн гол зорилго юм.

Code lab сургалтын төвөө нээгээд 7-14 насны нийт 70 гаран сурагчдад програмчлалын анхан шатны хичээлүүдийг заасан байна. Мөн хичээл заах явцдаа сурагчдынхаа идэвх, чармайлтыг нь үнэлж 30 гаруй хүүхдийг нийт 8 сая гаруй төгрөгийн тэтгэлэг буюу сургалтын төлбөрөөс чөлөөлж урамшуулжээ. Цаашдаа ч хүүхэд залуучуудад олон боломж олгож сургалт, хөтөлбөрүүдийг тогтмол хийхээр зорин ажиллаж байна. Бидний ирээдүй үе, бяцхан шавь нар минь мэдээллийн технологийн салбарт амжилт үзүүлэн, гялалзаж, улс эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл дүүрэн явдаг.

 

"Альфа Академи Эрдэнэт" Сургалтын төвийн Захирал А.Гантуул: Дунд болон ахлах ангийн хүүхдүүдийн инженер сэтгэлгээг хөгжүүлнэ

"Альфа Академи Эрдэнэт" сургалтын төв нь Цахим Эрдэнэт хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэт хотын дунд болон ахлах ангийн сурагчдад орчин үеийн робот программчлал болон python хэлний сургалтыг явуулж багаас нь алгоритмчилах, программ бичих, схем угсрах, багаар ажиллах зэрэг мэдлэг чадвар эзэмшүүлэн,  тив дэлхийн тавцанд гарах, эх орондоо инновацын шийдэл гаргаж уул уурхайг орлох бүтээгдэхүүн гаргахад нь дэмжих эрхэм зорилготой. Бид Монгол хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон сургалтын хөтөлбөртэй, нэг хичээлийг гурван багш хамтран хүүхэд нэг бүртэй тулж ажилладаг. Мөн сургалтын хөтөлбөр нь 3 сарын турш сонирхолтой даалгавруудыг гүйцэтгэж төгсгөлд нь хүүхэд болгон инженерчлэлийн шийдэл бүхий бүтээлтэй төгсдөг гэдгээрээ онцлог юм.

"Альфа Академи Эрдэнэт" сургалтын төвд нэг жилийн хугацаанд давхардсан тоогоор 108 хүүхэд амжилттай суралцаад байна. Манай шавь нараас  Охидын кодын улсын уралдаанд Д.Мөнхнаран "Хоггүй цэвэр орчин" бүтээлээр 1-р байр, "Robot challenge-2023" улсын уралдаанд  У.Түвшинтамир, М.Номин нар зураас дагах роботын төрөлд 9-р байр тус тус эзэлсэн. Бид цаашид сургалтын хөтөлбөрөө улам сайжруулан Эрдэнэт хотын болон Монгол улсын хэмжээнд ирээдүйд инженер болох сонирхолтой хүүхдүүдийг одооноос бэлтгэж, ухаалаг хотын ухаалаг иргэдийг бэлдэх том зорилт дэвшүүлэн ажиллаж байна.  

   Цахим ур чадвар насан туршийн хэрэглээ

 Иргэдэд тэр тусмаа 45-аас дээш насныхан, бас ахмадуудад цахим мэдлэг өгөх, снасан туршдаа хэрэглэх чадвар эзэмшүүлэх  үүргийг Насан туршийн боловсрол төв гүйцэтгэж байна. “Цахим Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд  хотын иргэдийн цахим хэрэглээний хөгжилд хувь нэмэр оруулах, мэдээлэл харилцаа технологийн чадварыг дээшлүүлэх чиглэлээр компьютерийн хэрэглээний сургалт, гар утасны өргөн хэрэглээний апплейкейшин ашиглах, Интернет орчны хэрэглээний олон төрлийн сургалт тогтмол хийж, ахмад настны цахим ур чадварыг дээшлүүлэх киоск машин ашиглан төрийн үйлчилгээг хялбар авах талаар зөвлөмж заавар өгч байна.

Цахим ур чадварын сургалтад суусан “Чандмань” багийн ахмад настан У.Намсрай:

Насан туршийн боловсролын төвөөс зохион байгуулсан цахим ур чадварын сургалтад суулаа. Манай ахмадуудад нэг дутагдаж буй зүйл бол цахим ур чадвар юм. Цалингаа авах, хүүхэддээ мөнгө шилжүүлэх  гэж банкинд дугаарладаг, төрийн үйлчилгээний тодорхойлолт мэдээлэл авах гэж тухайн байгууллага дээр очдог гээд өөртөө хүндрэл үүсгэдэг тал байна. Ахмадууд маань нийтлэг  facebook  ашиглахаас өөрөөр ухаалаг утсаа ухаалгаар хэрэглэх аргаа олохгүй байхад энэ сургалт цаг  үеэ олсон хэрэгтэй сургалт байлаа.

“Зэст”  багийн ахмадын хорооны дарга Ж.Бүдгэрэл:

Насан туршийн боловсролын төвөөс Зэст багийн Ахмадуудад “Хур Дан" систем мөн И-Монголиа, и-баримт, тоон гарын үсгийн талаар мэдээлэл өгч тодорхойлолт, лавлагааг цахим хэлбэрээр ашиглаж сурахад дэмжлэг үзүүлэх сургалтыг Орхон аймгийн Цахим төвд хийсэн нь ахмадуудад туйлын хэрэгтэй, ашиглаж чадахгүй байсан цахим үйлчилгээний зөвлөгөө мэдээллийг газар дээр нь авсан чухал сургалт боллоо. Сургалтад хамрагдсан ахмадуудын сэтгэгдэл өндөр байна. Цаашдаа бүх багийн ахмадын зөвлөл, Орхон аймгийн Цахим үйлчилгээний хэлтэстэй хамтран цахим ур чадварын сургалтыг шат дараатай явуулахаар төлөвлөж байна.    

М.Балжинням

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
Г.ЁНДОН: ҮЙЛДВЭР ЖИЛД 12 САЯ МОД ТАРИХ ТЭЗҮ ХИЙСЭН
ЦАГААН ТООСНЫ БҮСИЙН СУРГУУЛИУДЫН ЦОНХЫГ СОЛИНО
АЙРАГИЙН ГОЗГОРЫН МАЛТЛАГАД 30 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Д.МӨНХБАТ: БИД ОЛОН ТҮҮХЭН ШИЙДВЭР ГАРГАСАН
, Орон сууцны хороолол доторх авто замын зураг төсөл (Цагаанчулуут баг, Орон сууцны 7 дугаар хорооллын авто замын сүлжээг А/1002 авто замтай холбох)
Орхон аймаг, Баян-Өндөр сум Их залуу багийн төв хэсгийн авто замын сүлжээг холбох авто зам (2-р хэсэг)
ЭУДТС ОНӨХК-нд тусгай зориулалтын техник худалдан авах /ус зөөврийн авто машин 2, сагстай өргөгч авто машин 2, бохир ус зөөврийн авто машин 1, универсал трактор 1/
Биеийн тамир спортын газарт тоног төхөөрөмж худалдан авах
Л.ГҮНДАЛАЙН ЭРДЭНЭТЭД ХИЙСЭН ГАЗРЫН ТЭМЦЭЛ ҮР ДҮНГЭЭ ӨГСӨН
ОВООЛГО ТОЙРСОН БУСАД КОМПАНИУДДАА ШАЛГАЛТ ОРУУЛЖ, БУЛААЖ АВААЧ
ЭРДЭНЭТЭЭС ЭХЭЛНЭ 33-34-33 ТЭМЦЭЛ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЛЭЭ
Төлбөр хураах цэгийг нүүлгэн шилжүүлэх /үргэлжлэл/
НАМТАР САЙТАЙ Ч НЭР МУУТ
НАМТАР САЙТАЙ Ч НЭР МУУТ
4-р сар. 19, 2024, 10:21 a.m.
Авто тээврийн төвийн авто оношилгооны хэсэгт өргөтгөл хийх
Кувейтийн гудамжинд байрлалтай төв цэвэр усны шугамын ажил
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах ажлын хүрээнд Цагаанчулуут багийн 49-53-р гудамжинд УДДТөв барих
Шинээр ашиглалтад орох "Номын өргөө"-нд тоног төхөөрөмж худалдан авах
ГХБХБГ-т Барилгын материалын сорилт шинжилгээний  лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж  худалдан авах /Багц-2/
Замын арчилгааны тоног төхөөрөмж худалдан авах / асфальт зүсэгч, цагаан зураас будагч, трамбок/
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
ШҮҮХ ДЭЭР ГАЦСАН 49 ХУВЬТАЙ ХОЛБООТОЙГООР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-Т БЭТ ТОМИЛОГДОХ УУ
Тусгай зориулалтын камержуулалт хийх
Баянбулаг, Их залуу, Шанд, Даваат багийг холбосон шилэн кабель татах /хашаанаас гаргах/
Сургуулийн өмнөх боловсролын гадна камержуулалт хийх
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
Их залуугийн өвөрт шинээр баригдах "Далай их буян" ХХК-ийн буяны цогцолборын цахилгаан хангамжийн дэд станцын барилга угсралт хийх
Ерөнхий боловсролын сургуулийн дотор камержуулалт шинээр хийх
Ерөнхий боловсролын сургуулийн гадна камержуулалт шинээр хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийг цахилгаан хангамжийн эх үүсвэртэй холбох
Булган аймаг сурагчдыг ангидаа шүдээ угаах цагтай болгожээ
БАЙГУУЛЛАГУУДЫН 50 МЕТР ГАЗРЫН КАДАСТРЫГ ГАРГАНА
Төлбөр хураах цэгийг нүүлгэн шилжүүлэх /үргэлжлэл/
Эрдэнэт шинжлэх, ухаан технологийн паркийн барилга
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
30 МИНУТААС ТҮРГЭН ОЧДОГ ТҮРГЭН ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ
НОХОЙГ БУУДАХГҮЙГЭЭР УСТГАХ АРГА ХАЙЖ БАЙНА
БОЭТ-д нэн шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Нутгийн удирдлагын ордны 3 дугаар  давхрын өрөөг хүндэтгэлийн танхим болгон засварлаж тохижуулах
ГХБХБГ-т 1:1000 масштабтай байр зүйн зургийн шинэчлэл, геопортал цахим системд оруулах
БАГШ НАРЫН ГАР УТСЫГ ХУРААЖ АВАХ САЙДЫН ТУШААЛ УУ, ЭРХЛЭГЧИЙН ШИЙДВЭР ҮҮ
НАЙМАН ЖИЛ ГУЙЛГАЛАА, ОДОО БОЛЛОО
АРВАН АВТОБУС ЯВАХ ГАЗАРТ ГУРВАН АВТОБУСНЫ ГЭРЭЭ ХИЙЧИХЭЭД “НИЙТИЙН ТЭЭВЭР МУУ” ГЭСЭН СУДАЛГАА ЗАХИАЛАХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
НОХОЙГ БУУДАХГҮЙГЭЭР УСТГАХ АРГА ХАЙЖ БАЙНА
ERDENETNEWS.MN САЙТЫН ЭРХЛЭГЧЭЭР Б.ӨЛЗИЙДЭЛГЭР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
ЭРДЭНЭТЭЭС ЭХЭЛНЭ 33-34-33 ТЭМЦЭЛ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЛЭЭ
ЦАС ХАНЗРААД ХОГ ЧИНЬ ИЛ ГАРЧИХЛАА
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Яргуйт баг. Хөтөл хэсэгт дэд станц барих
Г.ЁНДОН: ҮЙЛДВЭР ЖИЛД 12 САЯ МОД ТАРИХ ТЭЗҮ ХИЙСЭН
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, камер, тоног төхөөрөмж худалдан авах
Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудаас баталсан төлбөртэй тусламж, үйлчилгээний журмуудыг хүчингүй болгуулав
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ДУУ ДУУЛААД КЛИПЖҮҮЛЧИХГҮЙ БОЛ Н.НОМТОЙБАЯРЫН УЛС ТӨРИЙН ЗУРАГЛАЛ ОДООХОНДОО ЭРҮҮЛ ЮМ
Уртбулаг багт шинээр камержуулалт хийх
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Их залуу багт шинээр камержуулалт хийх
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Сургууль, цэцэрлэг орчмын гэрэлтүүлэг хийх