ПҮРЭВ
2024.05.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Эрдэнэт хотод Дахин төлөвлөлт-Барилгажилт хэрэгтэй юу
Эрдэнэт хотод Дахин төлөвлөлт-Барилгажилт хэрэгтэй юу

Тийм ээ, хамгийн хэрэгтэй гэдэг үгийг олонхи нь хэлэх болов уу. Дахин төлөвлөлтийг сайн хийснээр Барилгажилт нэмэгдэж орчин үеийн орон сууцанд хамрагдах иргэдийн тоо үлэмж нэмэгдэнэ. Амьдралын чанарын үнэлэмжинд ч тодорхой хэмжээгээр нөлөөлнө.

Өнөөдөр Баян-Өндөр суманд 105 мянга гаруй, Жаргалант суманд 3500 орчим иргэн амьдарч байна. Аймгийн нийт хүн ам 108 мянга гаруй гэсэн үг. Манай аймаг 2022 оны байдлаар 84 мянга 517 га газар нутагтай гэж албан ёсны тоо баримтад дурьдагдсан байна. Баян-Өндөр сум буюу Эрдэнэт хот бол 27827 га буюу аймгийн хэмжээний нийт нутаг дэвсгэрийн 33 хувийг эзэлдэг. Харин Жаргалант сумын хувьд нийт газар нутгийн 67 хувь буюу 56 мянга 690 га нутаг дэвсгэртэй. Орхон аймгийн энэхүү 84.5 мянган га нутаг дэвсгэр нь Монгол Улсын нийт нутгийн 0.054 хувь нь ажээ. Нэг үгээр бол өчүүхэн төдий газар нутагтай гэсэн үг. Тэгвэл хүн амын хувьд бид нийт монголчуудын 3.5 хувийг эзэлж байна. Бүр цаашилбал их сонирхолтой дүр зураг харагдана. Нийслэл Улаанбаатар хотод нэг ам дөрвөлжин метр газар дээр 3,03 хүн амьдардаг бол Орхон аймагт түүнээс бүр илүү 4,26 хүн амьдарч байна. Нэг ам метр газарт 4 том хүн 1 хүүхэд багтаж байна гээд бодвол ч...

Манай аймгийн хувьд эрх баригчид маань Орон нутгийнхаа хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг нэлээн хэдэн удаа хийжээ. Хамгийн эхэнд 1975 онд хийсэн бол 1985, 2000 онд түүндээ өөрчлөлт оруулсан байна. 2005 онд Засгийн газрын дэмжлэгтэйгээр төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулсан байх юм.

Хангайн бүсийн тулгуур төв Эрдэнэт хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн Ерөнхий төлөвлөгөөг төлөвлөхдөө 2020 онд хотын хүн амыг 131 мянга 500 байхаар, орон сууцны 19 хороололтой байхаар тусгасан байна. Энэ төлөвлөгөөний хүрээнд 2020 он гэхэд Барилгажсан хороолол 6 /1,2,3,4,5,6/ байхаар, Барилгажилтын ажил явагдаж байгаа хороолол 8 /1а, 2а, 7а, 7, 8, 10, 16, 19/ байна гэж төлөвлөсөн байдаг.

Энэхүү төлөвлөгөөг өөрчлөх ажил өрнөж байгаа аж. Бүр нарийвчилбал, “Хангайн бүсийн тулгуур төв Эрдэнэт хотын 2040 он хүртэлх Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хийлгэхээр аймаг орон нутаг захиалгаа өгч түүний дагуу БХБЯ-ны сайдын 68 тоот дугаартай Ажлын даалгавар батлагдсан байна. Энэхүү даалгаврын дагуу БХБЯ-наас Зөвлөх үйлчилгээ өгөх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тендэрийг зарласан. Ажлын нийт төсөвт өртөг нь 2 тэрбум төгрөг. Орхон аймаг, Эрдэнэт хотыг Дахин барилгажихад, Дахин төлөвлөлт хийхэд дээрх тендэр зайлшгүй шаардлагатай, цаг үеэ олсон ажил болсон нь харагддаг. Энд нэг зүйлийг заавал тодотгох шаардлагатай. Учир нь, манай аймгийн газар нутгийн Газрын нэгдмэл сангийн бүтцийн зургаас ажихад Баян-Өндөр сумын нийт нутаг дэвсгэрийн 40 хувь буюу 12 мянган га газарт суурьшлын бүсийн зориулалтаар төлөвлөлт хийх боломжтой гэсэн судалгаа гарчээ. Эндээс харвал Орхон аймаг, Эрдэнэт хотод Дахин төлөвлөлт- Барилгажилт хэрэгтэй юу гэвэл тийм гэж хүн бүхэн хэлэх болов уу. Айлаас эрэхээр авдраа уудал гэдэгчлэн “Бид газар нутаг багатай, хилийн цэсэд өөрчлөлт оруулах учиртай” гээд цээжээ дэлдэхийн оронд нөөц бололцоогоо ашиглах гэж байгаа өнөө үеийн аймгийн удирдлагын хэрэгжүүлж байгаа Дахин төлөвлөлт түүнтэй урган гарч ирсэн бүтээн байгуулалтын олон ажилд бид Хүчээ нэгтгэх цаг болж.

1
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ
Irgen 43.242.243.20
Heregtei bailgui yahawdee
Irgen 43.242.243.20
Heregtei bailgui yahawdee
Irgen 43.242.243.20
Heregtei bailgui yahawdee
Irgen 43.242.243.20
Heregtei bailgui yahawdee
Irgen 43.242.243.20
Heregtei bailgui yahawdee
Irgen 43.242.243.20
Heregtei bailgui yahawdee
Irgen 43.242.243.20
Heregtei bailgui yahawdee
Irgen 43.242.243.20
Heregtei bailgui yahawdee
Irgen 43.242.243.20
Heregtei bailgui yahawdee
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
ЦАГААН ТООСНЫ БҮСИЙН СУРГУУЛИУДЫН ЦОНХЫГ СОЛИНО
АЙРАГИЙН ГОЗГОРЫН МАЛТЛАГАД 30 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Д.МӨНХБАТ: БИД ОЛОН ТҮҮХЭН ШИЙДВЭР ГАРГАСАН
, Орон сууцны хороолол доторх авто замын зураг төсөл (Цагаанчулуут баг, Орон сууцны 7 дугаар хорооллын авто замын сүлжээг А/1002 авто замтай холбох)
Орхон аймаг, Баян-Өндөр сум Их залуу багийн төв хэсгийн авто замын сүлжээг холбох авто зам (2-р хэсэг)
ЭУДТС ОНӨХК-нд тусгай зориулалтын техник худалдан авах /ус зөөврийн авто машин 2, сагстай өргөгч авто машин 2, бохир ус зөөврийн авто машин 1, универсал трактор 1/
Биеийн тамир спортын газарт тоног төхөөрөмж худалдан авах
Л.ГҮНДАЛАЙН ЭРДЭНЭТЭД ХИЙСЭН ГАЗРЫН ТЭМЦЭЛ ҮР ДҮНГЭЭ ӨГСӨН
ОВООЛГО ТОЙРСОН БУСАД КОМПАНИУДДАА ШАЛГАЛТ ОРУУЛЖ, БУЛААЖ АВААЧ
ЭРДЭНЭТЭЭС ЭХЭЛНЭ 33-34-33 ТЭМЦЭЛ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЛЭЭ
Төлбөр хураах цэгийг нүүлгэн шилжүүлэх /үргэлжлэл/
НАМТАР САЙТАЙ Ч НЭР МУУТ
НАМТАР САЙТАЙ Ч НЭР МУУТ
4-р сар. 19, 2024, 10:21 a.m.
Авто тээврийн төвийн авто оношилгооны хэсэгт өргөтгөл хийх
Кувейтийн гудамжинд байрлалтай төв цэвэр усны шугамын ажил
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах ажлын хүрээнд Цагаанчулуут багийн 49-53-р гудамжинд УДДТөв барих
Шинээр ашиглалтад орох "Номын өргөө"-нд тоног төхөөрөмж худалдан авах
ГХБХБГ-т Барилгын материалын сорилт шинжилгээний  лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж  худалдан авах /Багц-2/
Замын арчилгааны тоног төхөөрөмж худалдан авах / асфальт зүсэгч, цагаан зураас будагч, трамбок/
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
ГХБХБГ-т Гудамж, талбайн нэр, эд хөрөнгийн хаягжуулалтын зургийг боловсруулж, хаягийн мэдээллийн нэгдсэн системд бүртгэлжүүлэх
ШҮҮХ ДЭЭР ГАЦСАН 49 ХУВЬТАЙ ХОЛБООТОЙГООР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-Т БЭТ ТОМИЛОГДОХ УУ
Тусгай зориулалтын камержуулалт хийх
Баянбулаг, Их залуу, Шанд, Даваат багийг холбосон шилэн кабель татах /хашаанаас гаргах/
Сургуулийн өмнөх боловсролын гадна камержуулалт хийх
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
Их залуугийн өвөрт шинээр баригдах "Далай их буян" ХХК-ийн буяны цогцолборын цахилгаан хангамжийн дэд станцын барилга угсралт хийх
Ерөнхий боловсролын сургуулийн гадна камержуулалт шинээр хийх
Ерөнхий боловсролын сургуулийн дотор камержуулалт шинээр хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийг цахилгаан хангамжийн эх үүсвэртэй холбох
БАЙГУУЛЛАГУУДЫН 50 МЕТР ГАЗРЫН КАДАСТРЫГ ГАРГАНА
Булган аймаг сурагчдыг ангидаа шүдээ угаах цагтай болгожээ
Төлбөр хураах цэгийг нүүлгэн шилжүүлэх /үргэлжлэл/
Эрдэнэт шинжлэх, ухаан технологийн паркийн барилга
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
30 МИНУТААС ТҮРГЭН ОЧДОГ ТҮРГЭН ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ
НОХОЙГ БУУДАХГҮЙГЭЭР УСТГАХ АРГА ХАЙЖ БАЙНА
БОЭТ-д нэн шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Нутгийн удирдлагын ордны 3 дугаар  давхрын өрөөг хүндэтгэлийн танхим болгон засварлаж тохижуулах
ГХБХБГ-т 1:1000 масштабтай байр зүйн зургийн шинэчлэл, геопортал цахим системд оруулах
БАГШ НАРЫН ГАР УТСЫГ ХУРААЖ АВАХ САЙДЫН ТУШААЛ УУ, ЭРХЛЭГЧИЙН ШИЙДВЭР ҮҮ
НАЙМАН ЖИЛ ГУЙЛГАЛАА, ОДОО БОЛЛОО
АРВАН АВТОБУС ЯВАХ ГАЗАРТ ГУРВАН АВТОБУСНЫ ГЭРЭЭ ХИЙЧИХЭЭД “НИЙТИЙН ТЭЭВЭР МУУ” ГЭСЭН СУДАЛГАА ЗАХИАЛАХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
НОХОЙГ БУУДАХГҮЙГЭЭР УСТГАХ АРГА ХАЙЖ БАЙНА
ERDENETNEWS.MN САЙТЫН ЭРХЛЭГЧЭЭР Б.ӨЛЗИЙДЭЛГЭР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
ЭРДЭНЭТЭЭС ЭХЭЛНЭ 33-34-33 ТЭМЦЭЛ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЛЭЭ
ЦАС ХАНЗРААД ХОГ ЧИНЬ ИЛ ГАРЧИХЛАА
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Яргуйт баг. Хөтөл хэсэгт дэд станц барих
ЦАГААН ТООСНЫ БҮСИЙН СУРГУУЛИУДЫН ЦОНХЫГ СОЛИНО
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, камер, тоног төхөөрөмж худалдан авах
Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудаас баталсан төлбөртэй тусламж, үйлчилгээний журмуудыг хүчингүй болгуулав
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ДУУ ДУУЛААД КЛИПЖҮҮЛЧИХГҮЙ БОЛ Н.НОМТОЙБАЯРЫН УЛС ТӨРИЙН ЗУРАГЛАЛ ОДООХОНДОО ЭРҮҮЛ ЮМ
Уртбулаг багт шинээр камержуулалт хийх
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Их залуу багт шинээр камержуулалт хийх
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Сургууль, цэцэрлэг орчмын гэрэлтүүлэг хийх