ПҮРЭВ
2024.05.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
С.ДАВААДОРЖ: Нийтийн тээвэрт 2.3 тэрбум төгрөгийн парк шинэчлэлт хийгээд байна
С.ДАВААДОРЖ: Нийтийн тээвэрт 2.3 тэрбум төгрөгийн парк шинэчлэлт хийгээд байна

Хотын инженерийн шугам сүлжээний шинэчлэлт, хог хаягдлын менежментийн сайжруулалт, “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Орхон аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга С.Даваадоржтой уулзаж ярилцлаа.
-Өнгөрсөн онд нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийгдсэн. Цаашид ямар хөрөнгө оруулалт хийгдэх вэ? 
-Орхон аймгийн нийтийн тээвэр хувийн хэвшлийн салбар дээр үйл ажиллагаа явуулж оршин тогтнодог. Одоогийн байдлаар гурван компани аймгийн ард иргэдэд нийтийн тээврээр буюу автобусаар үйлчилж байна. Нийтийн тээврийн хувьд 12 жилээс дээш явахгүй байх насжилтын хугацаатай. Нөгөө талаар нийтийн тээвэрт хуучирсан машин их явдаг, хүйтэн байдаг гэсэн санал гомдол иргэдээс ирдэг. Нийтийн тээврийн автобус өртөг өндөртэй учраас ААН-үүд тэр бүр шинэчилж чадахгүй явсан. Иймээс өнгөрсөн онд орон нутгийн төсвөөс 2.3 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж 12 автобус худалдан авч нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийсэн. Хэдийгээр нийтийн тээвэр хувийн хэвшлийн нуруун дээр явдаг ч төр тодорхой хэмжээнд парк шинэчлэлт хийж Эрдэнэтийн 100 гаруй мянган хүнд үйлчлүүлж байна. Энэ онд ахиад зургаан автобус худалдан авах тендер зарласан. Манай аймгийн нийтийн тээвэр гэр хорооллоос орон сууцны хорооллын бүсийн чиглэлийн маршрутаар явдаг. Нийт долоон чиглэлд 25-30 автобус явах шаардлагатай байгаа. Одоо ахиад ч үе шаттайгаар парк шинэчлэлт хийнэ. Ирэх онд ч энэ ажил үргэлжилнэ. 
 -Авто тээврийн салбарыг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжиж байна. Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар ярина уу? 
-Уг хөтөлбөрийн зорилго нь авто тээврийн бодлогыг хэрэгжүүлэх, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулахад оршиж байгаа юм. Мөн шинэ хороолол үүссэнтэй холбогдуулан энэ чиглэлд шинэ шугам нээх асуудал бий. Нөгөө талаас иргэдэд ая тухтай автобусаар үйлчлэхийн тулд парк шинэчлэлт хийгдсэн. Үүнийг дагаад авто зогсоол, шинэ буудал баригдана. Энэ хүрээнд Орхон аймгийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахын тулд парк шинэчлэлт хийх, автобусны зогсоол талбайг нэмэгдүүлж иргэдэд хүрч үйлчлэх чиглэлээр ажиллаж байна. Мөн нийтийн тээврийн үйлчилгээг уламжлалт аргаар биш төлбөрийн системийг нь цахим хэлбэр лүү шилжүүлэх ажлыг эхлүүлсэн. Ер нь ирэх онд нийтийн тээврийн үйлчилгээг карт уншдаг цахим хэлбэрт шилжүүлэх зорилготой ажиллаж байна. Өнгөрсөн онд Сим компанитай хамтраад энэ ажлыг туршсан. Автобусаар үйлчлүүлэх хүмүүсийг тоолох, карт уншигчийн систем нэвтрүүлсэн. Энэ нь Монгол залуучуудын хийсэн картын систем байсан. Энд орон нутгийн төсвөөс ямар нэгэн хөрөнгө гараагүй. Уг компани өөрсдөө эрсдэл хариуцлагаа хүлээж туршилт хийсэн. Энэхүү нэгдсэн хөтөлбөрийн систем нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настанд үйлчилж болохоор байсан. Харин хүний картаас карт руу шилжих данс хоорондын үйлчилгээнд алдаа гарснаас туршилтын ажлыг зогсоосон. Тэгэхдээ цахимжуулах ажлыг ирэх оноос хэрэгжүүлээд явна. 
-Аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд газар доорх инженерийн шугам сүлжээг шинэчилж байна. Нэлээн хөрөнгө оруулалт ч хийгдсэн. Одоогийн байдлаар ямар дорвитой ажлууд хийгээд байна вэ?
-2016-2022 онд “Миний гэр-Бидний гудамж” төсөл хэрэгжсэн. Уг төслийн хүрээнд гэр хорооллын найман багт дулааны шугам сүлжээний ажил хийгдсэн. Одоо төгсгөлийн цэгээс үргэлжлүүлэн гэр хороололд хүргэх боломжтой. Энд зүүн дэнжийн хэсэг орж байгаа. Зүүн дэнжийн гэр хорооллын хэсэгт шугам сүлжээний шинэчлэлтийн ажил хүрсэн. Энэ гэр хороололд амьдарч буй айл өрх “Миний гэр-Бидний гудамж” төсөлд хамрагдан байшингаа дулаанаар хангах боломжтой. Зүүн дэнж, Булаг, Наран, Рашаант, Баянцагаан гэх мэт найман байршилд шугам сүлжээг нэмэгдүүлсэн. Үүний зорилго нь айл өрх, иргэд хашаандаа дулааны шугам сүлжээнд холбогдохыг хүсдэг. 2013 оноос иргэдийн гаргасан энэ хүсэлтийн дагуу төслийн хүрээнд нийт 12 тэрбум төгрөгийн шугам сүлжээний ажил хийгдсэн. Одоогийн байдлаар 100 гаруй айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбоод байна. Энд шугам тавихаас гадна иргэд хашаандаа шугам татах нөхцөл байдаг. Дээрээс нь хотын шугам сүлжээний газраас ус дулаан дамжуулах үеийн хүчин чадал даац яригддаг. Иймээс ганц нэг айл биш тухайн хороолол, гудамжаараа дулаанд холбогдох шаардлага тавигддаг. Ер нь шугам сүлжээний ажил зардал өндөртэй учраас гудамжаараа дулаанд холбогдох хүсэлт тавьдаг. Дээр дурдсан найман байршилд айл өрх дулааны шугамд бүрэн холбогдох боломжтой. Хамгийн идэвхтэй дулаанд холбогдох хүсэлт гаргаад байгаа нь Зүүн дэнжийнхэн байна. Мөн Булаг, Наран, Баянцагаан, ПДҮ-гийнхэн дулааны шугамд нэлээн холбогдсон. Цагаанчулуут баг хотын төвөөс эхтэй учраас дулааны шугамд бас холбогдоод явж байна. Төрөөс магистрал шугам буюу тодорхой гудамжнуудаар дулааны шугамын ажлыг хийж байна. Тэгэхээр иргэд үүдэнд нь ирчихсэн магистрал шугамаас гэр байшин руугаа оруулах үүргийг хүлээх ёстой. Үүнээс гадна барьсан материалаас нь шалтгаалаад иргэдийн орон сууц дулааны их алдагдалтай байна. Дээврээсээ, шалнаасаа, цонхноосоо дулаан алддаг. Үүн дээр иргэд маш хариуцлагатай хандах шаардлагатай. Өөрөөр хэлбэл орон байрныхаа дулаан алдалтыг шийдсэний дараа инженерийн шугамд холбогдох шаардлага тавьж байна гэсэн үг. Ийм техникийн нөхцөлийг хангахыг манай мэргэжлийн байгууллагын хүмүүс зөвлөдөг. Тэгэхээр иргэд барилгын материалын шинэ технологиудыг ашиглан байшингаа дулаалж өөрчлөх шаардлагатай. Нөгөө талаар дулааны шугам тавигдсанаар агаарын бохирдлыг бууруулна гэсэн үндсэн зорилготой. Агаарын бохирдол Эрдэнэтийн тулгамдчихсан асуудлын нэг. Тэгэхээр багуудын гудамжийг дулаантай холбосноор энд харьяалагдах өрхүүд гал түлэхгүй болж, агаарын бохирдолтод тодорхой хувиар нөлөөлнө. Тэгэхээр иргэд мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг авч хамтарч ажиллах шаардлагатай. Цаашид утааг багасгах зорилготой, гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу орон сууцжуулах ажил хийгдэж байна. Мөн гэр хорооллын зарим айл өрхүүд дулааны шугамд холбогдоогүй ч гэртээ аятай тухтай амьдрах ёстой. Иймээс Эрдэнэт хотын хойд хэсгийн айл өрхийн цахилгааны аюулгүй байдлыг хангах ажил давхар хийгдэж байгаа. Ингэснээр дулаанаас гадна цахилгааны асуудал шийдэгдэж, айл өрх орон сууцандаа цахилгаан халаалт ашиглах боломжтой. Энэ нь нөгөө агаарын бохирдлыг бууруулах бас нэг шийдэл. Дашрамд дурдахад Европын холбоо болон Дэлхийн банктай хамтран судалгааны ажил хийсэн. Эндээс харахад айл өрхүүд дээврээрээ, цонхоороо, шалаараа, байшингууд нь хонгилоороо дулаан алддаг гэсэн судалгааны дүн гарсан. Иймээс иргэд юун түрүүнд орон байрныхаа дулаан алдагдлыг арилгах ёстойг дахин хэлье.
-Монгол Улсын Засгийн газраас аймгуудад хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэл өгсөн. Энэ чиглэлээр ямар ажил хийгдэж байна вэ?
-Эрдэнэт хотын хог хаягдал 40-50 жилийн насжилттай. Ер нь манай аймгийн хогийн цэг нэлээн өргөн тархсан. Иймээс хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөр батлагдсан. Уг хөтөлбөрийн хүрээнд нэгдүгээрт, хогийн цэгүүдээ хумьж цэгцэлж байна. Хоёрдугаарт, хог хаягдлыг ангилж ялгах болсон. Гуравдугаарт, хог хаягдлыг тээвэрлэж буй механизмд өөрчлөлт оруулах зорилгоор Польшийн хөрөнгө оруулалттай парк шинэчлэлтийн ажил хийгдсэн. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газар, Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу энэхүү парк шинэчлэлтийн ажлын төслийг хэрэгжүүлээд явж байна. Уг төслийн хүрээнд хог хаягдлыг ангилан ялгах үйлдвэр барьж байгуулна. 2024 он хүртэл энэ хамтын ажиллагааны хэрэгжилт үргэлжилнэ. Улмаар хогийн цэгийн хогийг конвейерын урсах систем ашиглан ангилдаг болно. Ангилсан хогоо бүтээгдэхүүн болгон эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой. Мөн гэр хорооллын хог хаягдлыг зөөх менежментийг өөрчлөх зорилготой айлын хашаанаас биш гудамжнаас хогийг нь тэгш хэлбэрээр зөөвөрлөх ажлыг хот тохижуулахынхан санаачилсан. Орон нутгийн зүгээс хог хаягдал тээвэрлэх машинуудыг нь шинэчлэх ажлыг хийж байна. 
-Манай аймгийн хэмжээнд “Ногоон Эрдэнэт” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Монгол Улсын Засгийн газраас “Тэрбум мод” тарих үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан манай аймаг 2030 он хүртэл 20 сая мод тарих амлалт үүрэг авсан. Энэ ажлын хүрээнд “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийг боловсруулж батлуулсан. Бүх нийтийн иргэдийн оролцоотой мод тарих үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд жил бүр уламжлал болгон энэ ажлыг зохион байгуулж байна. Өнгөрсөн онд Эрдэнэт улсын хэмжээнд хамгийн олон мод тарьсан аймгаар шалгарсан. Энд иргэдтэй нийлж зөвхөн мод тарих биш суулгац бэлтгэх мод үржүүлгийн газрын асуудал хөндөгдөж байгаа. Иймээс Мод үржүүлгийн байгууллагуудаа дэмжиж мод тарих талбай хуваарилж өгсөн. Мөн байгаль экологийн тэнцвэрт байдлыг хангах үүднээс иргэн бүр 5 мод тарих уриалга гаргаж, идэвхтэй оролцсон хүмүүсийг урамшуулах хөтөлбөр хэрэгжээд явж байна. Манай аймгийн хэмжээнд “Эрдэнэт үйлдвэр”, “Ачит ихт”, “Эрдмин” зэрэг үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийт модны 80-90 хувийг тарихаар ажлын төлөвлөгөөнд тусгагдсан. Өнөөдрийн байдлаар нэг сая орчим мод тариад байна.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
ЦАГААН ТООСНЫ БҮСИЙН СУРГУУЛИУДЫН ЦОНХЫГ СОЛИНО
АЙРАГИЙН ГОЗГОРЫН МАЛТЛАГАД 30 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Д.МӨНХБАТ: БИД ОЛОН ТҮҮХЭН ШИЙДВЭР ГАРГАСАН
, Орон сууцны хороолол доторх авто замын зураг төсөл (Цагаанчулуут баг, Орон сууцны 7 дугаар хорооллын авто замын сүлжээг А/1002 авто замтай холбох)
Орхон аймаг, Баян-Өндөр сум Их залуу багийн төв хэсгийн авто замын сүлжээг холбох авто зам (2-р хэсэг)
ЭУДТС ОНӨХК-нд тусгай зориулалтын техник худалдан авах /ус зөөврийн авто машин 2, сагстай өргөгч авто машин 2, бохир ус зөөврийн авто машин 1, универсал трактор 1/
Биеийн тамир спортын газарт тоног төхөөрөмж худалдан авах
Л.ГҮНДАЛАЙН ЭРДЭНЭТЭД ХИЙСЭН ГАЗРЫН ТЭМЦЭЛ ҮР ДҮНГЭЭ ӨГСӨН
ОВООЛГО ТОЙРСОН БУСАД КОМПАНИУДДАА ШАЛГАЛТ ОРУУЛЖ, БУЛААЖ АВААЧ
ЭРДЭНЭТЭЭС ЭХЭЛНЭ 33-34-33 ТЭМЦЭЛ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЛЭЭ
Төлбөр хураах цэгийг нүүлгэн шилжүүлэх /үргэлжлэл/
НАМТАР САЙТАЙ Ч НЭР МУУТ
НАМТАР САЙТАЙ Ч НЭР МУУТ
4-р сар. 19, 2024, 10:21 a.m.
Авто тээврийн төвийн авто оношилгооны хэсэгт өргөтгөл хийх
Кувейтийн гудамжинд байрлалтай төв цэвэр усны шугамын ажил
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах ажлын хүрээнд Цагаанчулуут багийн 49-53-р гудамжинд УДДТөв барих
Шинээр ашиглалтад орох "Номын өргөө"-нд тоног төхөөрөмж худалдан авах
ГХБХБГ-т Барилгын материалын сорилт шинжилгээний  лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж  худалдан авах /Багц-2/
Замын арчилгааны тоног төхөөрөмж худалдан авах / асфальт зүсэгч, цагаан зураас будагч, трамбок/
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
ГХБХБГ-т Гудамж, талбайн нэр, эд хөрөнгийн хаягжуулалтын зургийг боловсруулж, хаягийн мэдээллийн нэгдсэн системд бүртгэлжүүлэх
ШҮҮХ ДЭЭР ГАЦСАН 49 ХУВЬТАЙ ХОЛБООТОЙГООР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-Т БЭТ ТОМИЛОГДОХ УУ
Тусгай зориулалтын камержуулалт хийх
Баянбулаг, Их залуу, Шанд, Даваат багийг холбосон шилэн кабель татах /хашаанаас гаргах/
Сургуулийн өмнөх боловсролын гадна камержуулалт хийх
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
Их залуугийн өвөрт шинээр баригдах "Далай их буян" ХХК-ийн буяны цогцолборын цахилгаан хангамжийн дэд станцын барилга угсралт хийх
Ерөнхий боловсролын сургуулийн гадна камержуулалт шинээр хийх
Ерөнхий боловсролын сургуулийн дотор камержуулалт шинээр хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийг цахилгаан хангамжийн эх үүсвэртэй холбох
БАЙГУУЛЛАГУУДЫН 50 МЕТР ГАЗРЫН КАДАСТРЫГ ГАРГАНА
Булган аймаг сурагчдыг ангидаа шүдээ угаах цагтай болгожээ
Төлбөр хураах цэгийг нүүлгэн шилжүүлэх /үргэлжлэл/
Эрдэнэт шинжлэх, ухаан технологийн паркийн барилга
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
30 МИНУТААС ТҮРГЭН ОЧДОГ ТҮРГЭН ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ
НОХОЙГ БУУДАХГҮЙГЭЭР УСТГАХ АРГА ХАЙЖ БАЙНА
БОЭТ-д нэн шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Нутгийн удирдлагын ордны 3 дугаар  давхрын өрөөг хүндэтгэлийн танхим болгон засварлаж тохижуулах
ГХБХБГ-т 1:1000 масштабтай байр зүйн зургийн шинэчлэл, геопортал цахим системд оруулах
БАГШ НАРЫН ГАР УТСЫГ ХУРААЖ АВАХ САЙДЫН ТУШААЛ УУ, ЭРХЛЭГЧИЙН ШИЙДВЭР ҮҮ
НАЙМАН ЖИЛ ГУЙЛГАЛАА, ОДОО БОЛЛОО
АРВАН АВТОБУС ЯВАХ ГАЗАРТ ГУРВАН АВТОБУСНЫ ГЭРЭЭ ХИЙЧИХЭЭД “НИЙТИЙН ТЭЭВЭР МУУ” ГЭСЭН СУДАЛГАА ЗАХИАЛАХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
НОХОЙГ БУУДАХГҮЙГЭЭР УСТГАХ АРГА ХАЙЖ БАЙНА
ERDENETNEWS.MN САЙТЫН ЭРХЛЭГЧЭЭР Б.ӨЛЗИЙДЭЛГЭР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
ЭРДЭНЭТЭЭС ЭХЭЛНЭ 33-34-33 ТЭМЦЭЛ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЛЭЭ
ЦАС ХАНЗРААД ХОГ ЧИНЬ ИЛ ГАРЧИХЛАА
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Яргуйт баг. Хөтөл хэсэгт дэд станц барих
ЦАГААН ТООСНЫ БҮСИЙН СУРГУУЛИУДЫН ЦОНХЫГ СОЛИНО
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, камер, тоног төхөөрөмж худалдан авах
Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудаас баталсан төлбөртэй тусламж, үйлчилгээний журмуудыг хүчингүй болгуулав
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ДУУ ДУУЛААД КЛИПЖҮҮЛЧИХГҮЙ БОЛ Н.НОМТОЙБАЯРЫН УЛС ТӨРИЙН ЗУРАГЛАЛ ОДООХОНДОО ЭРҮҮЛ ЮМ
Уртбулаг багт шинээр камержуулалт хийх
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Их залуу багт шинээр камержуулалт хийх
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Сургууль, цэцэрлэг орчмын гэрэлтүүлэг хийх