ПҮРЭВ
2024.05.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Аймгийн МАН Б.Оюунбаяртайгаа хариуцлага тооцож чадах уу
Аймгийн МАН Б.Оюунбаяртайгаа хариуцлага тооцож чадах уу

Орхон аймгийн МАН-ын хорооны Тэргүүлэгч, аймгийн МАН-ын дэргэдэх Социал демократ эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, Хот тохижуулах газрын дарга Б.Оюунбаяр ажил албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр Шүүхээс ял сонссон. БОАЖЯ-наас манай аймагт агаарын бохирдлыг бууруулах, ойн нөхөн сэргээлт хийх зориулалтаар олгосон 1 тэрбум төгрөгийн ажлыг Хот тохижуулах газраар хийж гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу аймгийн Засаг дарга эрх шилжүүлж тодорхой хэмжээний мөнгийг захиран зарцуулах эрхийг Хот тохижуулах газрын дарга Б.Оюунбаярт олгосон. Уншигч та санаж байгаа бол 2022 оны өдийд аймгийн хэмжээний төрийн байгууллагын ажилчдыг дайчилгаа зарлан Хогийн жалга орчмын хог цэвэрлэгээ хийх ажилд дайчилсан. Хоёроос гурав хоног ажилласан төрийн байгууллагынхан төсвөөс нэг төгрөгийн ч цалин урамшуулал аваагүй. Тэр бүү хэл, хог түүх бээлий ч төсвөөс олгоогүй. Гагцхүү тэр ажилд зарцуулах мөнгийг эрх мэдэлтэй албан тушаалтнууд хувьдаа ашигласан нь шүүхээр тогтоогдсон байдаг.

Шүүхийн шийдвэр, тогтоолоос харвал 140 гаруй сая төгрөгийг хувьдаа завшиж улсад их хэмжээний хохирол учруулсан тул Хот тохижуулах газрын дарга асан Б.Оюунбаярт шүүхээс нийтийн албанд ажиллах эрхийг нь 2 жилээр хасч, 25 сая төгрөгөөр торгосон. Торгуулийн 25 сая төгрөгийг 3 жилийн хугацаанд төлж барагдуулахыг үүрэг болгохын зэрэгцээ өмнө авагдсан хилийн хоригийг нь цуцлах шийдвэр гаргасан байдаг.

Аймгийн ИТХ-аас Б.Оюунбаярын төлөөлөгчийн бүрэн эрхийг дуусгавар болгосон. Энэ үеэс л эхлэн түүнийг тойрсон шүүх, мөнгө хөрөнгөтэй холбоотой мэдээлэл гарсан. Өмнө нь бол энэ асуудал “маш нууц” байлаа. Одоо аймгийн МАН-ын хороо шүүхээр асуудал нь нэгэнт шийдэгдсэн гишүүнтэйгээ хариуцлага тооцох л үлдсэн баймаар. Гэтэл одоог болтол таг чиг.  Саяхан, МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар Булган аймагт ажилласан.  Түүний мэдээллээс харвал “ажил албан тушаалын болон авлигын гэмт хэрэгт холбогдсон, улмаар шүүхээс ял шийтгэл авсан МАН-ын гишүүн, албан тушаалтныг намаас хөөж байгаа, хөөх ч болно” гэсэн ярилцлага өгч байсан. Б.Баярбаатар даргын алсын хараа, мэлмий нь манай аймагт хүрч чадахаа байсан уу. Аль эсвэл манайхан асуудлыг нуун дарагдуулаад байна уу. Хам хэрэгтнүүд л нэгнийхээ хэргийг нуун дарагдуулдаг, хаацайлдаг байх. Түүнээс биш манай аймгийн МАН-ын хэдэн зуун гишүүний хувьд бүгд асуудалд орж, шүүхээс ял сонсоогүй. Аймгийн МАН-ын гишүүд ч энэ асуудалд байр сууриа илэрхийлж, хариуцлага тооцохыг яагаад шаардахгүй байна вэ. Нөгөө талаар асуудал ганцхан Б.Оюунбаяр гэдэг хүндээ биш л дээ. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Амарбаясгалан нар ч авлига, албан тушаалтны хэрэгтэй хатуу тэмцэхээ илэрхийлсээр байхад аймгийн МАН-ын хороо таг дүлий байх нь юуны учир вэ.

Ингэхэд ирэх пүрэв, баасан гарагт Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Орхон аймагт ажиллана. Намын дарга, улсын Ерөнхий сайд нь 21 аймгаа тойрч иргэдээ сонсч, намын гишүүдийнхээ орон нутгаа хэр удирдаж буйг харах гэж ирнэ. Энэ үед албан тушаалаа ашиглан улсад хохирол учруулж, шүүхээс ял сонссон гишүүдийнхээ толгойг илж, гадаадад томилолтоор ажиллуулсаар байгаа Орхон аймгийн МАН-ын хороог хэрхэн үнэлэх бол гэдгийг эрдэнэтчүүд хүлээж байна.

 

ЦАГААН ТООСНЫ БҮСИЙН СУРГУУЛИУДЫН ЦОНХЫГ СОЛИНО
АЙРАГИЙН ГОЗГОРЫН МАЛТЛАГАД 30 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Д.МӨНХБАТ: БИД ОЛОН ТҮҮХЭН ШИЙДВЭР ГАРГАСАН
, Орон сууцны хороолол доторх авто замын зураг төсөл (Цагаанчулуут баг, Орон сууцны 7 дугаар хорооллын авто замын сүлжээг А/1002 авто замтай холбох)
Орхон аймаг, Баян-Өндөр сум Их залуу багийн төв хэсгийн авто замын сүлжээг холбох авто зам (2-р хэсэг)
ЭУДТС ОНӨХК-нд тусгай зориулалтын техник худалдан авах /ус зөөврийн авто машин 2, сагстай өргөгч авто машин 2, бохир ус зөөврийн авто машин 1, универсал трактор 1/
Биеийн тамир спортын газарт тоног төхөөрөмж худалдан авах
Л.ГҮНДАЛАЙН ЭРДЭНЭТЭД ХИЙСЭН ГАЗРЫН ТЭМЦЭЛ ҮР ДҮНГЭЭ ӨГСӨН
ОВООЛГО ТОЙРСОН БУСАД КОМПАНИУДДАА ШАЛГАЛТ ОРУУЛЖ, БУЛААЖ АВААЧ
ЭРДЭНЭТЭЭС ЭХЭЛНЭ 33-34-33 ТЭМЦЭЛ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЛЭЭ
Төлбөр хураах цэгийг нүүлгэн шилжүүлэх /үргэлжлэл/
НАМТАР САЙТАЙ Ч НЭР МУУТ
НАМТАР САЙТАЙ Ч НЭР МУУТ
4-р сар. 19, 2024, 10:21 a.m.
Авто тээврийн төвийн авто оношилгооны хэсэгт өргөтгөл хийх
Кувейтийн гудамжинд байрлалтай төв цэвэр усны шугамын ажил
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах ажлын хүрээнд Цагаанчулуут багийн 49-53-р гудамжинд УДДТөв барих
Шинээр ашиглалтад орох "Номын өргөө"-нд тоног төхөөрөмж худалдан авах
ГХБХБГ-т Барилгын материалын сорилт шинжилгээний  лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж  худалдан авах /Багц-2/
Замын арчилгааны тоног төхөөрөмж худалдан авах / асфальт зүсэгч, цагаан зураас будагч, трамбок/
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
ГХБХБГ-т Гудамж, талбайн нэр, эд хөрөнгийн хаягжуулалтын зургийг боловсруулж, хаягийн мэдээллийн нэгдсэн системд бүртгэлжүүлэх
ШҮҮХ ДЭЭР ГАЦСАН 49 ХУВЬТАЙ ХОЛБООТОЙГООР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-Т БЭТ ТОМИЛОГДОХ УУ
Тусгай зориулалтын камержуулалт хийх
Баянбулаг, Их залуу, Шанд, Даваат багийг холбосон шилэн кабель татах /хашаанаас гаргах/
Сургуулийн өмнөх боловсролын гадна камержуулалт хийх
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
Их залуугийн өвөрт шинээр баригдах "Далай их буян" ХХК-ийн буяны цогцолборын цахилгаан хангамжийн дэд станцын барилга угсралт хийх
Ерөнхий боловсролын сургуулийн гадна камержуулалт шинээр хийх
Ерөнхий боловсролын сургуулийн дотор камержуулалт шинээр хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийг цахилгаан хангамжийн эх үүсвэртэй холбох
Булган аймаг сурагчдыг ангидаа шүдээ угаах цагтай болгожээ
БАЙГУУЛЛАГУУДЫН 50 МЕТР ГАЗРЫН КАДАСТРЫГ ГАРГАНА
Төлбөр хураах цэгийг нүүлгэн шилжүүлэх /үргэлжлэл/
Эрдэнэт шинжлэх, ухаан технологийн паркийн барилга
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
30 МИНУТААС ТҮРГЭН ОЧДОГ ТҮРГЭН ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ
НОХОЙГ БУУДАХГҮЙГЭЭР УСТГАХ АРГА ХАЙЖ БАЙНА
БОЭТ-д нэн шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Нутгийн удирдлагын ордны 3 дугаар  давхрын өрөөг хүндэтгэлийн танхим болгон засварлаж тохижуулах
ГХБХБГ-т 1:1000 масштабтай байр зүйн зургийн шинэчлэл, геопортал цахим системд оруулах
БАГШ НАРЫН ГАР УТСЫГ ХУРААЖ АВАХ САЙДЫН ТУШААЛ УУ, ЭРХЛЭГЧИЙН ШИЙДВЭР ҮҮ
НАЙМАН ЖИЛ ГУЙЛГАЛАА, ОДОО БОЛЛОО
АРВАН АВТОБУС ЯВАХ ГАЗАРТ ГУРВАН АВТОБУСНЫ ГЭРЭЭ ХИЙЧИХЭЭД “НИЙТИЙН ТЭЭВЭР МУУ” ГЭСЭН СУДАЛГАА ЗАХИАЛАХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
НОХОЙГ БУУДАХГҮЙГЭЭР УСТГАХ АРГА ХАЙЖ БАЙНА
ERDENETNEWS.MN САЙТЫН ЭРХЛЭГЧЭЭР Б.ӨЛЗИЙДЭЛГЭР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
ЭРДЭНЭТЭЭС ЭХЭЛНЭ 33-34-33 ТЭМЦЭЛ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЛЭЭ
ЦАС ХАНЗРААД ХОГ ЧИНЬ ИЛ ГАРЧИХЛАА
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Яргуйт баг. Хөтөл хэсэгт дэд станц барих
ЦАГААН ТООСНЫ БҮСИЙН СУРГУУЛИУДЫН ЦОНХЫГ СОЛИНО
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, камер, тоног төхөөрөмж худалдан авах
Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудаас баталсан төлбөртэй тусламж, үйлчилгээний журмуудыг хүчингүй болгуулав
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ДУУ ДУУЛААД КЛИПЖҮҮЛЧИХГҮЙ БОЛ Н.НОМТОЙБАЯРЫН УЛС ТӨРИЙН ЗУРАГЛАЛ ОДООХОНДОО ЭРҮҮЛ ЮМ
Уртбулаг багт шинээр камержуулалт хийх
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Их залуу багт шинээр камержуулалт хийх
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Сургууль, цэцэрлэг орчмын гэрэлтүүлэг хийх