ДАВАА
2024.03.19
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ОЙН ГЕНЕТИКИЙН ТӨВИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД “УРГАМАЛ ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ХҮРЭЭЛЭН”-ТЭЙ ХАМТАРНА
ОЙН ГЕНЕТИКИЙН ТӨВИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД “УРГАМАЛ ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ХҮРЭЭЛЭН”-ТЭЙ ХАМТАРНА

рдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Ногоон хөгжил” төслийн нэгжийн хамт олон саяхан Дархан хотод байрладаг “Ургамал газар тариалангийн хүрээлэн”-д зочилж, туршлага судлаад иржээ. Тэд эл өдрүүдэд Монгол орны жимс жимсгэнэ, таримал, модлог ургамал, тэдгээрийг үрээр тарих, мөчрийн аргаар үржүүлэх зэрэг ойжуулалтын бүхий л чиглэлээр номын дуу сонсож, мэдлэг туршлагаа нэмсэн байна. “Ургамал газар тариалангийн хүрээлэн” нь 1963 онд байгуулагдсан, олон жилийн баялаг туршлага, арга барилтай, ургамлын чиглэлийн манай улсын ганц төвлөрсөн газар юм байна.  Шинжлэх ухаанд суурилж, ойн генетикийн маш баялаг нөөц бүрдүүлж ажиллах бидний зорилгод чухал ач холбогдол өгөхүйц ажлын томилолт болсон” гэж тус төвийн ажилтан Э.Янжиндулам онцолсон. Тус төвийн бусад мэргэжилтнүүд аяны богцоо задалж, ямар санаа шийдэлтэй буйгаа ийнхүү хуваалцлаа.    
Ойжуулалтын мэргэжилтэн С.Идэр:  Дархан хотод “Ургамал газар тариалангийн хүрээлэн”-д очоод ирлээ. Их цэгцтэй, далан, таримал ургамлын 21 мянган дээжийг дунд болон урт хугацаанд хадгалдаг юм байна. Урт хугацааны гэхээр гүн хөлдөөх, дунд хугацаанд нь хасах 0-5 хэмд хадгалах технологитой. Мөн лабораторит нь үрийн мониторинг хийх, үрийн соёолох эрчим, чанарыг тодорхойлох, модны тэжээлийн бичил биетүүдийг судлах зэрэг ажлыг хийж байна. Бидний зорьж байгаа ажлууд тэнд хэдийнэ эхэлсэн байгаа учраас туршлагаас нь хуваалцах талаар санал бодлоо солилцсон. Өөрөөр хэлбэл, тэдний судалгааны ажлын туршлагаас нь суралцаж, үргэлжлүүлэхэд дөхөмтэй гэж харсан. Манай төв нийт 3500 гаруй зүйлийн модлог, бутлаг өвслөг ургамлын үр нөөцөлж, бүрдүүлэх зорилготой. Өнөөдөр гэхэд бид 100 гаруй кг моносны үр гэрээт байгууллагаас хүлээж аваад цэвэрлэж байна. Бас хайлаас, шар хуайсны үр түүж, цэвэрлээд бэлэн болгосон. Ингээд Хаягдлын аж ахуйд энэ намрын тариалалтаар тарьж, арчилгаа тордлогооны ажлаа үргэлжлүүлнэ. Одоогоор хөрс, бордоогоо бэлдэж, моносны үр тарих 15 мянган нүх ухаж, бэлдчихээд байна. Мөн энэ намар 2.4 км газарт Монгол сакура гэгддэг гүйлс, бүйлс тарихаар төлөвлөж байна. Энэ бүх ажилдаа бусдын сайн туршлагаас нэвтрүүлээд явна. 

 

Хөрс хариуцсан инженер Г.Чинзориг: Монголд ганц гэгддэг “Ургамал газар тариалангийн хүрээлэн”-гийн мод үржүүлэг, хөрс агрохимийн судалгааны лаборатори болон Сэлэнгэ аймгийн хоёр аж ахуйн нэгж дээр очиж, мод үржүүлэх ажлын туршлагаас үзэж сонирхлоо. Ямар төрлийн мод яаж тарьж, ургуулж, арчилж буй болон хөрсөө хэрхэн боловсруулж байгаа явцаас нь түлхүү судаллаа. Тэндээс ямар мод суулгац авчирч, энд тарьж болох, цаг уурын нөхцөл онцлогт хэрхэн тохируулах тухай мэргэжилтнүүдтэй нь ярилцаж, санал бодлоо солилцсон. Олон төрлийн мод бут сөөг, цэцэгт ургамлыг судалгааны шугамаар маш их тарьж ургуулсан байна. Тухайлбал, улиасны мөчрөө хэдийд яаж тарьдаг гэх зэргээр судалгааны үр дүнгүүд нь чухал санагдсан. Тиймээс зарим бут сөөг, үр авчирч энд тарихаар болсон. Мөн хөрсний шинжилгээ авдаг лабораторийнх нь  туршлагаар хөрсний дээж авах, хаана яаж боловсруулах зэрэг ажилд хамтран ажиллана. 

Ойжуулалтын техникч Б.Энхзул: “Модлог ургамал тариалах, үржүүлэх технологи” сэдэвт сургалт хөтөлбөрийн хүрээнд мод бут сөөгний өвчин, хөнөөлт шавьж, хог ургамал, мэрэгч амьтантай хэрхэн урьдчилан сэргийлэх талаар туршлага судалсан. Мөн гадаад дотоод хорио цээр, түүнтэй тэмцэх тухай судаллаа. Тэр тусмаа хортон шавьжаас урьдчилан сэргийлэх хүрээнд нутагшсан стандартын дагуу мод сөөг оруулж ирвэл дотоод хорио цээр багасна гэдгийг онцолж харлаа. Гадаадаас импортоор орж ирж байгаа гарал үүсэл, сорт  нь тодорхойгүй мод бут сөөгийн гадаад хорио цээрт анхаарах ёстой. Тиймээс анхнаас нь     дотооддоо нутагшсан, стандартын шаардлага хангасан бут сөөгийг авч тарих нь эрсдэл бага гарах юм байна.

Мод үржүүлэг хариуцсан инженер Э.Очирсүрэн: Олон жилийн өмнөөс Тужийн нарсыг хэрхэн яаж ойжуулж, тэр тусмаа Өргөн Сэлэнгэ компанийн ойчид, Хөдөлмөрийн баатар Жамсран гуайн мод ургуулж, үржүүлж буй арга туршлагаас судалж, үзлээ. Жамсран гуайн бий болгосон 20 сая модтой ойг харахад үнэхээр бахархалтай. Хүний гараар бүтээгдсэн ойд байгалийн мод ургамал нэмж ургасан байна. Үржүүлгийн хувьд, уламжлалт аргаар үржүүлж байгаа ч модны ургалт маш сайн, нутгийн цаг уурын нөхцөл байдалдаа тохирч, нутагшсан байгаа нь харагдлаа. “Тэрбум мод” үндэсний  хөдөлгөөнд тэдний арга туршлага маш чухал, үнэ цэнэтэй зөвлөмж, туршлага болно гэдэгт итгэлтэй байна.   

Эх сурвалж: “Erdenenttoday.mn

ЭРДЭНЭТИЙН ДАРГА НАР ЭХЛЭЭД ДАРХАН РУУ, ДАРАА НЬ УЛААНБААТАР РУУ МАРШ
ӨӨРИЙН БОЛООД ӨРӨӨЛИЙН "БУЛШ"-ЫГ УХАХАА БОЛЬ
МӨНГӨГҮЙ, ХЭМНЭЛТЭЭР АЖИЛЛАСАН ТӨР АРАВ ДАХИН ИХ САНХҮҮЖИЛТ ГАРГАНА ГЭСНИЙГ ГАЙХАЖ БАЙНА
АРВАН АВТОБУС ЯВАХ ГАЗАРТ ГУРВАН АВТОБУСНЫ ГЭРЭЭ ХИЙЧИХЭЭД “НИЙТИЙН ТЭЭВЭР МУУ” ГЭСЭН СУДАЛГАА ЗАХИАЛАХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах ажлын хүрээнд Цагаанчулуут багийн 49-53-р гудамжинд УДДТөв барих
19-р цэцэрлэгийн уулзвараас Оросын элчингийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх зураг төсөл боловсруулах
А1002 замын уулзвараас 15-р сургуулийн баруун талын уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх.
БОЭТ-ийн авто зогсоол , авто замд их засварын ажил хийх зураг төсөл боловсруулах
Орон сууцны Баян-Өндөр , ББ парк хотхон орчмын  хатуу хучилттай авто зам шинээр барих зурөг төсөл боловсруулах
Чингэл багийн авто замын төгсгөлөөс Ёс заншлын өргөө хүртэлх 1км хатуу хучилттай авто зам шинээр барих зураг төсөл боловсруулах
15-р сургуулийн баруун талын уулзвараас  халуун усны уулзварын авто замд их засварын ажил хийх зураг төсөл боловсруулах
Кувьетын гудамжны аюулгүйн тойргоос Эрдэнэ багийн уулзвар хүртэл 3.5 км хатуу хучилттай авто замын "ПК 9+30-ПК 15+70"  хүртэлх  авто замд их засварын ажил хийх зураг төсөл боловсруулах
Наран баг. 74-р гудамжны уулзвараас хорооллын эцэс хүртэлх авто замд их засварын ажил хийх зураг төсөл боловсруулах
ПДУ хэсгийн 1.16 км хатуу хучилттай авто зам шинээр барих. 24/43-2.1.46
26-р цэцэрлэгийн баруун талын уулзвараас Халуун усны уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх зураг төсөл боловсруулах
Баянбулаг баг. Гудамж хоорондын зам хийх /2 мөртэй зам/
Биеийн тамир спортын газарт тоног төхөөрөмж худалдан авах
Сургууль, цэцэрлэг орчмын гэрэлтүүлэг хийх
Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн паркийн тоног төхөөрөмж /Орхон, Баян-Өндөр сум/
Алслагдсан гэр хорооллын Үйлс бадрах, Мөнхийн Гэгээ  Энхжихмандариваа ӨЭМТ-үүдэд алсын болон зөөврийн оношилгооны “Мобайл” технологи нэвтрүүлэх
Улсын хэмжээнд 2023 оны ХАСХОМ гаргах явц 35 хувьтай байна
ОРХОН АЙМГИЙН 2023 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТАЙЛАН
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
“Ногоон автобусны” гэх хэргийг мөрдөн шалгах явцад 11,9 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлж, 71,7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалав
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
2023 ОНД АЙМГИЙН ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТАНД ОРОЛЦСОН ШАЛГАРСАН БОЛОН ШАЛГАРААГҮЙ ОРОЛЦОГЧДЫН МЭДЭЭЛЭЛ
30 МИНУТААС ТҮРГЭН ОЧДОГ ТҮРГЭН ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ
НОХОЙГ БУУДАХГҮЙГЭЭР УСТГАХ АРГА ХАЙЖ БАЙНА
БАЙГУУЛЛАГУУДЫН 50 МЕТР ГАЗРЫН КАДАСТРЫГ ГАРГАНА
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
БАГШ НАРЫН ГАР УТСЫГ ХУРААЖ АВАХ САЙДЫН ТУШААЛ УУ, ЭРХЛЭГЧИЙН ШИЙДВЭР ҮҮ
НАЙМАН ЖИЛ ГУЙЛГАЛАА, ОДОО БОЛЛОО
НОХОЙГ БУУДАХГҮЙГЭЭР УСТГАХ АРГА ХАЙЖ БАЙНА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
БОАЖГ-ын контор, орон сууцны инженерийн шугам сүлжээний ажил
Бүрэнбүст багт шинээр камержуулалт хийх
Чандмань багт шинээр камержуулалт хийх
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Эрдэнэ багт гудамж хоорондын зам хийх /2 мөртэй зам/
26-р цэцэрлэгийн баруун талын уулзвараас Халуун усны уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх зураг төсөл боловсруулах
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Уурхайчин багт шинээр гэрэлтүүлэг хийх
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ДАРГА НАР ЧӨЛӨӨ АВАХГҮЙ БАЙХЫГ САНУУЛАВ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ЭРДЭНЭТИЙН ДАРГА НАР ЭХЛЭЭД ДАРХАН РУУ, ДАРАА НЬ УЛААНБААТАР РУУ МАРШ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ