ДАВАА
2024.03.19
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Эрдэнэтийн сургуулиуд Эзэн Богд Чингис хааныхаа эш хөргийг заллаа
Эрдэнэтийн сургуулиуд Эзэн Богд Чингис хааныхаа эш хөргийг заллаа

Есдүгээр сарын 1-н болж 2022-2023 оны хичээлийн жилийн нээлт орон даяар боллоо. Энэ удаагийн хичээлийн шинэ жилийн нээлт ихээхэн онцлогтой болсон юм. Цар тахлын дэгдэлтээс үүдэн сүүлчийн хоёр ч хичээлийн жилийн нээлтийг албан ёсоор, ёслол төгөлдөр тэмдэглээгүй. Энэ удаад Монгол орон даяар хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж сурагчид танхимаар хичээллэж эхэллээ. Мөн Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2022 оны 7 дугаар сарын 11-ний 159 тоот зарлигийг хэрэгжүүлж Эзэн Богд Чингис хааны эш хөргийг өмчийн хэлбэр харгазлахгүйгээр, Монгол улсын бүх шатны боловсролын байгууллага хүндэтгэлтэйгээр залсан юм.

Манай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, аймгийн ЗДТГ-ын НББ-ээс Чингис хааны эш хөргийг сургууль, цэцэрлэгт залах ажилд ач холбогдол өгч аймгийн болон Баян-Өндөр сумын ИТХ-ын төлөөлөгчид Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж танилцуулав. Биднийг Лаборатори VIII сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцоход тус сургууль Эзэн Богд Чингис хааны хөргийг хүндэтгэлтэйгээр залав. Монгол улсын Ерөнхийлөгчийн Чингис хааны хөргийг залах тухай Зарлигийг аймгийн ИТХ-ын төлөөлөгч О.Мөнх-Од тус сургуулийн багш сурагчид, ажилчид эцэг эхчүүдэд уншиж сонордуулсан билээ. Түүний дараа тус сургуулийн ахлах ангийн сурагчид Эзэн Богд Чингис хааны хөргийг Хүндэтгэлийн танхимдаа залсан юм. 

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

“Эдүгээгээс 860 жилийн тэртээ дэлхийн түүхийн Мянганы суут хүмүүн Тэмүүжин мэндэлж, төрт ёс, түүх соёл, хууль цаазын дор монгол туургатныг нэгтгэн, өнө эртнээс уламжлалтай төрт улсаа сэргээн мандуулж, Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсыг байгуулан, Монголын Эзэнт гүрний сүр хүчийг тунхаглан, монгол үндэстний суу алдрыг бадраасан Эзэн Богд Чингис хаан болон өргөмжлөгдөж, дэлхий дахинд Монголын их амар амгаланг тогтоосон билээ.

Эзэн Богд Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх, эв эеийг бататгах үүднээс Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ болгох нь:

Нэг. Эзэн Богд Чингис хааны эш хөргийг монгол төр эрхэмлэн дээдэлж, Төрийн ордонд залсугай.

Хоёр. Төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагууд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залсугай.

Гурав. Монгол хүн, айл өрх бүр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байхыг уриалсугай.

Дөрөв. Монгол хүн бүр Их Монгол Улсын гал голомтыг сахиж буйгаа гүнээ ухамсарлан, Эзэн Богд Чингис хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв эеэ сахин бататгаж, улс орноо мандуулахад хувь нэмрээ оруулахыг уриалсугай” гэжээ.

 

ЭРДЭНЭТИЙН ДАРГА НАР ЭХЛЭЭД ДАРХАН РУУ, ДАРАА НЬ УЛААНБААТАР РУУ МАРШ
ӨӨРИЙН БОЛООД ӨРӨӨЛИЙН "БУЛШ"-ЫГ УХАХАА БОЛЬ
МӨНГӨГҮЙ, ХЭМНЭЛТЭЭР АЖИЛЛАСАН ТӨР АРАВ ДАХИН ИХ САНХҮҮЖИЛТ ГАРГАНА ГЭСНИЙГ ГАЙХАЖ БАЙНА
АРВАН АВТОБУС ЯВАХ ГАЗАРТ ГУРВАН АВТОБУСНЫ ГЭРЭЭ ХИЙЧИХЭЭД “НИЙТИЙН ТЭЭВЭР МУУ” ГЭСЭН СУДАЛГАА ЗАХИАЛАХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах ажлын хүрээнд Цагаанчулуут багийн 49-53-р гудамжинд УДДТөв барих
19-р цэцэрлэгийн уулзвараас Оросын элчингийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх зураг төсөл боловсруулах
А1002 замын уулзвараас 15-р сургуулийн баруун талын уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх.
БОЭТ-ийн авто зогсоол , авто замд их засварын ажил хийх зураг төсөл боловсруулах
Орон сууцны Баян-Өндөр , ББ парк хотхон орчмын  хатуу хучилттай авто зам шинээр барих зурөг төсөл боловсруулах
Чингэл багийн авто замын төгсгөлөөс Ёс заншлын өргөө хүртэлх 1км хатуу хучилттай авто зам шинээр барих зураг төсөл боловсруулах
15-р сургуулийн баруун талын уулзвараас  халуун усны уулзварын авто замд их засварын ажил хийх зураг төсөл боловсруулах
Кувьетын гудамжны аюулгүйн тойргоос Эрдэнэ багийн уулзвар хүртэл 3.5 км хатуу хучилттай авто замын "ПК 9+30-ПК 15+70"  хүртэлх  авто замд их засварын ажил хийх зураг төсөл боловсруулах
Наран баг. 74-р гудамжны уулзвараас хорооллын эцэс хүртэлх авто замд их засварын ажил хийх зураг төсөл боловсруулах
ПДУ хэсгийн 1.16 км хатуу хучилттай авто зам шинээр барих. 24/43-2.1.46
26-р цэцэрлэгийн баруун талын уулзвараас Халуун усны уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх зураг төсөл боловсруулах
Баянбулаг баг. Гудамж хоорондын зам хийх /2 мөртэй зам/
Биеийн тамир спортын газарт тоног төхөөрөмж худалдан авах
Сургууль, цэцэрлэг орчмын гэрэлтүүлэг хийх
Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн паркийн тоног төхөөрөмж /Орхон, Баян-Өндөр сум/
Алслагдсан гэр хорооллын Үйлс бадрах, Мөнхийн Гэгээ  Энхжихмандариваа ӨЭМТ-үүдэд алсын болон зөөврийн оношилгооны “Мобайл” технологи нэвтрүүлэх
Улсын хэмжээнд 2023 оны ХАСХОМ гаргах явц 35 хувьтай байна
ОРХОН АЙМГИЙН 2023 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТАЙЛАН
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
“Ногоон автобусны” гэх хэргийг мөрдөн шалгах явцад 11,9 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлж, 71,7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалав
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
2023 ОНД АЙМГИЙН ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТАНД ОРОЛЦСОН ШАЛГАРСАН БОЛОН ШАЛГАРААГҮЙ ОРОЛЦОГЧДЫН МЭДЭЭЛЭЛ
30 МИНУТААС ТҮРГЭН ОЧДОГ ТҮРГЭН ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ
НОХОЙГ БУУДАХГҮЙГЭЭР УСТГАХ АРГА ХАЙЖ БАЙНА
БАЙГУУЛЛАГУУДЫН 50 МЕТР ГАЗРЫН КАДАСТРЫГ ГАРГАНА
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
БАГШ НАРЫН ГАР УТСЫГ ХУРААЖ АВАХ САЙДЫН ТУШААЛ УУ, ЭРХЛЭГЧИЙН ШИЙДВЭР ҮҮ
НАЙМАН ЖИЛ ГУЙЛГАЛАА, ОДОО БОЛЛОО
НОХОЙГ БУУДАХГҮЙГЭЭР УСТГАХ АРГА ХАЙЖ БАЙНА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
БОАЖГ-ын контор, орон сууцны инженерийн шугам сүлжээний ажил
Бүрэнбүст багт шинээр камержуулалт хийх
Чандмань багт шинээр камержуулалт хийх
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Эрдэнэ багт гудамж хоорондын зам хийх /2 мөртэй зам/
26-р цэцэрлэгийн баруун талын уулзвараас Халуун усны уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх зураг төсөл боловсруулах
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Уурхайчин багт шинээр гэрэлтүүлэг хийх
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ДАРГА НАР ЧӨЛӨӨ АВАХГҮЙ БАЙХЫГ САНУУЛАВ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ЭРДЭНЭТИЙН ДАРГА НАР ЭХЛЭЭД ДАРХАН РУУ, ДАРАА НЬ УЛААНБААТАР РУУ МАРШ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ