ПҮРЭВ
2024.03.29
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
С.Батжаргал дарга ажлын төлөө дуугарсан бол Д.Мөнхбат дарга ИТХ-ын эрх мэдлээр асуудалд хандлаа
С.Батжаргал дарга ажлын төлөө дуугарсан бол Д.Мөнхбат дарга ИТХ-ын эрх мэдлээр асуудалд хандлаа

Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаан болсон. Хуралдааны үеэр аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга С.Батжаргал нар ширүүхэн мэтгэлцэв. Сүүлдээ Засаг дарга С.Батжаргал Зөвлөлийн хуралдааныг орхин гарлаа.

Зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлыг 1.3-д “Хөтөлбөр, журам батлах тухай” байв. Аймгийн Хот байгуулалт, барилга захиалагчийн албанаас “Орон сууцны хөтөлбөр батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж батлуулахаар ажиллажээ. Орхон аймагт Орон сууцны хөтөлбөрийг батлах шаардлага амьдралаас урган гарч байгаа. Иймийн тулд мэргэжлийн байгууллага нь “Аймгийн зорилтот бүлгийн иргэдэд зориулсан болон түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэхэд чиглэсэн” 2022-2025 онд хэрэгжүүлэх орон сууны хөтөлбөрийг санаачилсан байна. Тодорхой судалгааны ажлыг сайн хийсэн нь сэтгүүлчдэд ч ил байлаа. Нийтдээ 7 зорилтыг Хөтөлбөрийн зорилгод хүрэхийн тулд тодорхойлж түүнтэй уялдан гарах журмыг ч бэлдсэн аж.

Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга М.Мөнхбаяр “Хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд журам боловсуурна. Журмыг нийтээр дагаж мөрдөх Захиргааны хэм хэмжээний Акт байдлаар биш ердөө  Захиргааны Акт болгоод аймгийн Засаг даргаар батлуулаад явах саналтай байна. Нийтээр дагаж мөрдөх Захиргааны хэм хэмжээний Акт болгоход Хууль зүй, дотоод хэргийн яамаар батлуулах гээд явдал чирэгдэл ихтэй” хэмээсэн. Үүнд нь ИТХ-ын дарга Д.Мөнхбат дүрсхийтэл уурлаж, “Чи юу юм бэ. ИТХ-аас илүү эрх мэдэлтэй хүн, байгууллага хаана байна, хэлээдэх. Юу яриад байгаа юм бэ” хэмээн үг сүггүй баахан загнав.

Аймгийн Засаг дарга С.Батжаргал “Энд ажил хийх тухай ярьж байна. Эрдэнэт хотод зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн Орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлье. Журмыг нь хүлээвэл ажил явахгүй, удаашрах гээд байна. Ажлын төлөө яваа болохоос эрх мэдлийн төлөө энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх гээгүй” гэж хэлээд аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хурлыг орхин гарсан юм.

Орон нутагт аймгийн ИТХ маш том, аугаа гэж хэлж болох эрх мэдэлтэй л дээ. Манай аймгийн ИТХ-ын хувьд тэрхүү эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ зарим тохиолдолд “Усны үнийг 50 хувиар нэмэх” зэргээр иргэдийнхээ эсрэг шийдвэр гаргасан  явдал өмнөх хурлын түүхэнд бий. Аймгийн Засаг даргын бүрэн эрх ч гэж бас бий. Засгийн газрын буюу гүйцэтгэгч талын хувьд хуульд заасан эрхүүд түүнийг дагасан үүргүүд ч С.Батжаргал даргад байгаа. Өнөөдрийн болсон үйл явдлаас харахад Д.Мөнхбат даргын хувьд аймгийн Засаг дарга С.Батжаргал болоод түүний Хууль, эрх зүйн хэлтсийнхэн өөрөөс нь, ИТХ-аас илүү эрх мэдэлтэй байх нь гэдэг байдлаар асуудалд хандсан. ИТХ-ын Зөвлөлийн хуралд хуулиар хуралдаан зарлах энэ тэр гэсэн эрх л бий. Харин ИТХ-ын хуралдаан, тэндээс гарсан тогтоол эцсийнх болдог. Энэ удаад Д.Мөнхбат дарга ИТХ-ын Зөвлөлийн бусад гишүүдийн саналыг ч сонсолгүйгээр, тэдний саналыг нь ч асуулгүйгээр шууд л ИТХ-аас илүү эрх мэдэлтэй байгууллага, албан тушаалтан хаана байна хэмээн асуудалд хандсан нь арай л өөр өнцөг байлаа.

Эрдэнэт хотын иргэдэд зориулж Орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхэд гарах журам нь хэн илүү эрх мэдэлтэй байх вэ гэдэгтээ бус ажлыг хэрхэн хурдан хугацаанд ямар арга замаар хийх вэ гэх асуудалд л байсан. Түүнээс биш 2025 он гэхэд 6046 айл өрх, түрээсийн болон орон сууцны сан нэмэгдэж байртай болоход дарга нарын эрх мэдлийн том жижиг байх нь үнэндээ падлий ч байхгүй. Үнэхээр М.Мөнхбаярын хэлсэнчлэн Нийтээр дагаж мөрдөх Захиргааны хэм хэмжээний Акт байдлаар явбал Орон сууцны хөтөлбөрийн ажилд энэ онд л лав ахиц гарахгүй. Гэтэл Уртын голын орон сууцны барилгын эхний 4 блок энэ намар ашиглалтад орно. Иргэд байранд орох гэхлээр Хууль зүй дотоод хэргийн яамнаас батлагдан ирэх журмыг хүлээсээр өвөлтэй золгох дүр зураг л харагдана. “Хүчээ нэгтгэе” гэж хэлээд 2020 оны сонгуульд иргэдийн саналыг аваа биз дээ. Одоо хүчээ нэгтгээд ажлаа хий л дээ. Залуус энэ хавар та бүхнийг “Ажлаа хий” хэмээн шаардаж жагссаныг санаж байна уу. Түүнээс биш хэн нь илүү эрх мэдэлтэй байх нь эрдэнэтчүүдэд нэг их сонирхолтой байхгүй л болов уу.      

 

       

Их залуугийн өвөрт шинээр баригдах "Далай их буян" ХХК-ийн буяны цогцолборын цахилгаан хангамжийн дэд станцын барилга угсралт хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийг цахилгаан хангамжийн эх үүсвэртэй холбох
Эрдэнэт шинжлэх, ухаан технологийн паркийн барилга
Төлбөр хураах цэгийг нүүлгэн шилжүүлэх /үргэлжлэл/
Нутгийн удирдлагын ордны 3 дугаар  давхрын өрөөг хүндэтгэлийн танхим болгон засварлаж тохижуулах
БОЭТ-д нэн шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Орон сууцны хороолол доторх авто замын зураг төсөл
ГХБХБГ-т 1:1000 масштабтай байр зүйн зургийн шинэчлэл, геопортал цахим системд оруулах
Хүндэт харуулын үйл ажиллагаанд шаардлагатай хивс худалдан авах
Замын арчилгааны тоног төхөөрөмж худалдан авах
ГХБХБГ-т Барилгын материалын сорилт шинжилгээний  лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж  худалдан авах
Говил багийн 2-р цэцэрлэгт дрож, хүүхдийн тоглоом худалдан авах
Эрчим хүчний хэмнэлттэй Хайбрид амины орон сууц барих
ХХҮГ-ын оффисын байрны дээврийн засварын ажил
Үерийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, үерийн далан суваг шуудууг сэргээн засварлах ажлын хүрээнд тоног төхөөрөмж худалдан авах
Хүүхдийн ордонд лед дэлгэц худалдан авах /4х7 хэмжээтэй/
8 МАНДАТЫН ТӨЛӨӨ 20 ГАРУЙ ГОРИЛОГЧ
ERDENETNEWS.MN САЙТЫН ЭРХЛЭГЧЭЭР Б.ӨЛЗИЙДЭЛГЭР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
М.ТҮМЭНЖАРГАЛ: ОДООГИЙН БАЙДЛААРАА БАЙВАЛ МАНАЙ НИЙТИЙН ТЭЭВЭР СӨХӨРЛӨӨ
АЙМГИЙН МЭДЛИЙН АВТОМАШИНУУДЫГ ӨМНӨХ ЭЗЭД НЬ УНААД ЯВЧИХАВ УУ, УНАГААГААД ХАЯЧИХАВ УУ
Улсын хэмжээнд 2023 оны ХАСХОМ гаргах явц 35 хувьтай байна
ОРХОН АЙМГИЙН 2023 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТАЙЛАН
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
“Ногоон автобусны” гэх хэргийг мөрдөн шалгах явцад 11,9 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлж, 71,7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалав
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
2023 ОНД АЙМГИЙН ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТАНД ОРОЛЦСОН ШАЛГАРСАН БОЛОН ШАЛГАРААГҮЙ ОРОЛЦОГЧДЫН МЭДЭЭЛЭЛ
30 МИНУТААС ТҮРГЭН ОЧДОГ ТҮРГЭН ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ
НОХОЙГ БУУДАХГҮЙГЭЭР УСТГАХ АРГА ХАЙЖ БАЙНА
БАЙГУУЛЛАГУУДЫН 50 МЕТР ГАЗРЫН КАДАСТРЫГ ГАРГАНА
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
АРВАН АВТОБУС ЯВАХ ГАЗАРТ ГУРВАН АВТОБУСНЫ ГЭРЭЭ ХИЙЧИХЭЭД “НИЙТИЙН ТЭЭВЭР МУУ” ГЭСЭН СУДАЛГАА ЗАХИАЛАХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
8 МАНДАТЫН ТӨЛӨӨ 20 ГАРУЙ ГОРИЛОГЧ
БАГШ НАРЫН ГАР УТСЫГ ХУРААЖ АВАХ САЙДЫН ТУШААЛ УУ, ЭРХЛЭГЧИЙН ШИЙДВЭР ҮҮ
НАЙМАН ЖИЛ ГУЙЛГАЛАА, ОДОО БОЛЛОО
АРВАН АВТОБУС ЯВАХ ГАЗАРТ ГУРВАН АВТОБУСНЫ ГЭРЭЭ ХИЙЧИХЭЭД “НИЙТИЙН ТЭЭВЭР МУУ” ГЭСЭН СУДАЛГАА ЗАХИАЛАХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ
НОХОЙГ БУУДАХГҮЙГЭЭР УСТГАХ АРГА ХАЙЖ БАЙНА
ERDENETNEWS.MN САЙТЫН ЭРХЛЭГЧЭЭР Б.ӨЛЗИЙДЭЛГЭР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
Мэндчилгээ
Цагаанчулуут баг ХТП-471 дэд станцыг Хороолол дэд станцтай холбох /АБЛу 3х240/
Их залуугийн өвөрт шинээр баригдах "Далай их буян" ХХК-ийн буяны цогцолборын цахилгаан хангамжийн дэд станцын барилга угсралт хийх
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулах
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Чөлөөт бөхийн холбоонд дэвжээ худалдан авах
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Булаг багт гудамж хоорондын зам хийх /2 мөртэй зам/
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ