ЛХАГВА
2025.07.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
С.Батжаргал: “Гэр бүлийн төгөл”-ийн арчилгааг Сум дундын ойн анги хариуцна
С.Батжаргал: “Гэр бүлийн төгөл”-ийн арчилгааг Сум дундын ойн анги хариуцна

“Бүх нийтээр мод тарих аян”-ы хүрээнд аймгийн Засаг дарга С.Батжаргалаас тодруулга авсан юм.

-Өнгөрсөн жил манай аймгийн хувьд хамгийн их мод тарьсан орон нутгаар шалгарсан. Тарих нэг хэрэг хамгийн гол нь ургуулах явдал. Өнгөрсөн жил тарьсан модны ургалт ямар хувьтай байна вэ?

-Тарихаасаа ургуулах нь хамгийн чухал. Бид бүхэн тарьсан бүх газрууддаа хавар, намар тооллого явуулдаг.  2021 оны тарьсан модны үзүүлэлт 83 хувьтай гарсан. Тодорхой хувь нь эрсдэлтэй байдаг  модыг 3 жил арчлахад цаашаа өөрөө биеэ даагаад ургачихдаг. Тиймээс 3 жилээр тарьж ургуулж байгаа модыг төрийн байгууллага болон төрийн өмчит компаниуддаа хуваарилж, хариуцуулж өгч байгаа. Энэ жил “Ногоон-Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэт хотдоо Тарлан толгойн ард талын энгэрийг бүрэн ойжуулья гэж шийдсэн .Энэ ажлын хүрээнд 3 жилийн хугацаатай Худалдан авах ажиллагаагаар авсан компани арчилж ургуулах ёстой. Бид дараа нь хүлээж авах ёстой. Тарьсан модны ургалт ч улсын хэмжээнд өндөр үзүүлэлттэй байгаа.

-Гэр бүлийн сар энэ өдрүүдэд тохиож байна. Таны санаачлагаар “Гэр бүлийн төгөл”-ийг байгуулж моджуулахаар болсон. Энэ талаар тодруулна уу?

-”Гэр бүлийн ойн төгөл”-ийг гэр бүлийн сартай уялдуулж зохион байгуулж байгаа. Гэр бүлээрээ, анги хамт олноороо, найз нөхөд, байгууллагаараа Баян-Өндөр уул руугаа алхдаг, агаарт гардаг арга хэмжээ, зохион байгуулдаг, эрдэнэтчүүд. Энэ үедээ өөрсдийн тарьсан модоо арчилдаг, хэр ургаж байгааг шалгадаг, ийм тогтолцоо эрүүл амьдралын хэв маягыг бүрдүүлэх зорилгоор энэ ажлыг санаачлаад хийж байна. “Гэр бүлийн төгөл”-ийн арчилгааг Сум дундын ойн анги хариуцаж хийнэ. Ургах -Арчлах асуудлыг мэргэжлийн байгууллага хариуцаж байгаа учир өмнөх жилүүд шиг хавар намарт нэг удаагийн зохион байгуулалттай тарилт болоод хаяхгүй. Энэ жилийн мод ургана гэдэгт итгэлтэй байна.

-Мод үржүүлгийн аж ахуй, иргэдийг дэмжих нь хамгийн чухал болоод байна. Энэ чиглэлээр ямар бодлого барьж байна вэ?

Бид өнгөрсөн жил Орхон аймгийн мод нийлүүлдэг, ойн нөхөрлөлүүд төрийн бус байгууллагууд, компаниудтай уулзсан. Эдгээр байгууллагуудаа дэмжинэ. Эрдэнэт үйлдвэртэй ярилцсан, мод суулгац авахдаа эд нарыгаа дэмжээрэй гэдгээ хэлсэн.  Модыг хамгийн найдвартай ургуулдаг, өсгөдөг зүйл бол хүлэмжийн аж ахуй байна. Тиймээс хүлэмжинд мод тарих газруудыг Баян-Өндөр, Жаргалант сумд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулаад өгсөн. Энэ дээр мэргэжлийн байгууллагуудтайгаа хамтраад ажлаа хийж байна. Бид худаг ус, тог цахилгааны асуудлыг шийдэж өгнө. Ингэхээр Орхон аймагт тарьж байгаа модны хэмжээ өснө.

-Сум дундын ойн ангийн хүчин чадлыг нэмэгдүүлснээр мод тарих, ургуулах ажил илүү мэргэжлийн тал руугаа хандах нь ээ?

 Өнгөрсөн жил бид ”Ногоон-Эрдэнэт” хөтөлбөрөө хэлцүүлж байхад Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрөө танилцуулж, зарлаад орон даяар өрнөсөн ажил болсон. Иймээс бид Сум дундын ойн ангийхнаа хүчин чадлыг 1дахин нэмэгдүүлсэн, ажиллах хүчний түвшин, хөрөнгө мөнгийг аймгийн Иргэдийн хурлаар батлуулчихсан. Тиймээс бид Сум дундын ойн ангиасаа тарьж байгаа модныхоо тоог жилд нэг удаа нуглаад байх боломжтой тооцоолол гаргасан. Ингэснээр манай аймаг  20 сая мод тарих бүрэн боломжтой болж байна. 2030 он хүртэл ойн нөхөн сэргээлт, ногоон байгууламжтай холбоотой мод тарилтын хүрээнд бүрэн биелүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Байгууллагууддаа хариуцуулаад мэргэжлийн байгууллагууд шалгаад явахаар ургах хувь нь өснө гэж тооцож байна.

 

 

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Ланд 200 машины мотор худалдан авах
Чандмань багийн 7-р хороололд шинэ РП барьж Хороолол дэд станцтай холбож схемтэй болгож барих ажил
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Оюут багт байрлах ТП-520-ийг РП болгож Зэст багт байрлах 1-А хорооллын  РП-тэй холбож 2,3-р хорооллыг холбосон тойрог схемтэй болгож барих ажил
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах