Улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн шалгалтын товыг Боловсролын үнэлгээ төв гаргаж, шалгалтыг орон даяар зохион байгуулдаг.

Бага анги буюу тавдугаар ангийн сурагчид ирэх сарын 6-нд Монгол хэл, зургаадугаар сарын 8-нд Математик, зургаадугаар сарын 10-нд Хүн ба байгаль хичээлээр улсын шалгалт өгнө.

Харин суурь боловсрол буюу 9 дүгээр анги төгсөгчдийн хувьд зургаадугаар сарын 13-нд монгол хэл, 14-нд математик, мөн сарын 16-нд сонгох шалгалт, 17-нд гадаад хэлний шалгалт өгөх юм байна.

Бүрэн дунд буюу 12 дугаар анги төгсөгчид зургаадугаар сарын 13-нд монгол хэл, 14-нд математик, 15-нд сонгох шалгалт, 16-нд гадаад хэлний хичээлээр улсын шалгалт өгнө.

Харин МСҮТ-д суралцагчдын шалгалтыг ЕБС-ийн 12 дугаар ангийн хуваарийн дагуу зохион байгуулах гэнэ.
C°/C°
3527.07
3736.58
506.33
46.46
2.67


















