МЯГМАР
2022.05.25
ЭРДЭНЭТ
4C°/23C°
АНУ ДОЛЛАР
3120.56
ЕВРО
3348.67
БНХАУ ЮАНЬ
467.96
ОХУ РУБЛЬ
54.25
БНСУ ВОН
2.47
Ч.МОЛОМДАШ: ХӨВҮҮЛЭН БАЯЖУУЛАГЧ БОЛ МЭДЛЭГЭЭС ИЛҮҮ, МЭДРЭМЖ ШААРДСАН МЭРГЭЖИЛ ДЭЭ
Ч.МОЛОМДАШ: ХӨВҮҮЛЭН БАЯЖУУЛАГЧ БОЛ МЭДЛЭГЭЭС ИЛҮҮ, МЭДРЭМЖ ШААРДСАН МЭРГЭЖИЛ ДЭЭ

Эрдэнэт үйлдвэрт хоёр дахь жилдээ Хүний хөгжлийн цогц хөтөлбөр хэрэгжиж буй. Үүний нэг нь  мэдлэг, ур чадвар, арвин туршлагыг нь залууст өвлүүлэх зорилготойгоор туршлагатай ажилтнуудыг хамруулсан “Залгамж” хөтөлбөр. Бид энэ хөтөлбөрт хамрагдсан ажилтнуудыг алдаршуулах, тэдний туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор шинэ булан нээж байна. Энэ удаа Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн хөвүүлэн баяжуулагч, Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга Ч.Моломдашийг урьж ярилцсан юм. 

-Таны төрсөн нутаг, эзэмшсэн мэргэжлийн талаар ярилцлагаа эхлэх үү?

-Би Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн. Дунд сургуулиа тэндээ дүүргээд Сэлэнгэ аймгийн Ойн техник мэргэжлийн сургуульд нарийн мужааны мэргэжлийн хуваарь авч, гурван жил суралцаад 1989 онд төгссөн. Тэр жилээ цэргийн албанд явж, 1991 онд халагдаж ирсэн. Ирээд л Эрдэнэт хэмээх, дэлхийд данстай энэ үйлдвэрт орж ажиллах мөрөөдөлдөө хөтлөгдөж явсаар орсон доо.

-Мөрөөдлөө  биелүүлэхэд бэрхшээл их тулгарав  уу?

-Тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн ажилчин болоход тийм ч их өндөр шаардлага, шалгуур байсангүй. Тууштай ажиллах зорилготой, ажлын төлөө чин сэтгэлтэй, хүсэл тэмүүлэлтэй хүнийг дуртай хүлээж авдаг байсан. Тэгээд л Эрдэнэт үйлдвэрийн хүн болсон доо. 

-Ажлын гараагаа аль цехээс эхлэв?

-Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт насосны машинчаар ажилд орж байлаа. 1996 оноос хөвүүлэн баяжуулагч болоод, өнөөдрийг хүртэл 32 дахь жилдээ ажиллаж байна даа. 

-Анх ажилд орж байсан үеийн дурсамжаа хуваалцаач?

-Их л сүрдмээр санагдсан даа. Нүсэр тээрмүүд эргэлдээд л. Намайг ирэнгүүт П.Цогтбаатар багшийг дагалдуулсан. Багш маань Эрдэнэт үйлдвэрийн тухай, Төв корпусын тухай, тоног төхөөрөмжтэй хэрхэн харьцах, түүний бүрэн бүтэн байдал, өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах гээд л их зүйлийг зааж сургасан даа. 

-Баяжуулагч мэргэжлийн багш тань хэн байв?

-Баяжуулагчийн эрдмийг хөвүүлэн баяжуулагчаар ажиллаж байгаад сүүлд мастер болсон Б.Ганбат багшийгаа дагаж сурч байлаа. Багш маань баяжуулалтад нөлөөлдөг хүчин зүйлс хэр буйг зөвхөн дэлгэцээс харчхаад суух биш, баяжигдах процессоос олж хар, мэдэр гэдэг сэн. Энэ нарийн мэдрэмжид суралцахад цаг хугацаа, туршлага их хэрэгтэй юм билээ.   

-Мэдрэмж шаардсан хөвүүлэн баяжуулагч хэмээх мэргэжлийнхээ онцлогийг, мөн өөрийнхөө ажлын арга барилаас ярина уу?

-Энэ том үйлдвэрийн зүрхэн цехэд, хамгийн гол ажлыг нь нугалалцаж яваагаараа бахархдаг. Хөвүүлэн баяжуулах процесс нь технологийн горимын дагуу явагддаг. Агаарын хэмжээ, урвалж, шохой, түүнчлэн тоног төхөөрөмжийн ажиллагаа зэрэг олон зүйлсээс хамаардаг. Хөвүүлэн баяжуулах процессын дүнд тухайн хүдрээс зэс молибдены баяжмалыг ялгаж авдаг. Хөвүүлэн баяжуулагч баяжигдаж буй хүдрийн хөөсний өнгө, шинж чанар, үнэрийг нь хүртэл мэдэрч тодорхойлдог онцлогтой. Оёдолчин буруу оёход буцааж ханзлаад, алдаагаа засаж болно. Хөвүүлэн баяжуулагчийн хувьд тийм боломж байхгүй. Алдсан л бол тэр чигтээ л болно. Алдахгүйн тулд мэдрэмжтэй байх хэрэгтэй. Ер нь хөвүүлэн баяжуулагч бол мэдлэгээс илүү, мэдрэмж шаардсан мэргэжил. Энэ мэргэжлийг сайн эзэмшихийн тулд туршлага, уйгагүй ажиллагаа хэрэгтэй дээ. Би бол мэдрэмждээ л найддаг.

-“Залгамж” хөтөлбөрт хамрагдаж буй таны сэтгэгдлийг сонсъё.

-Энэ хөтөлбөрийг ихээхэн үр өгөөжтэй  гэж  бодож байна. Хамт олны уур амьсгалыг илүү сайхан болгоно. Залуустай багш шавийн гэрээтэй ажиллаж, олон жилийн туршлагаар баталгаажиж, сурч мэдсэнээ тэдэндээ зааж зөвлөх, Эрдэнэт үйлдвэрийн ажилчдыг төлөвшүүлэхэд их хэрэг болох болов уу. Нөгөө талаас амьдралын шинэ үед шилжиж буй ахмад ажилтнууд бидэнд  сэтгэл зүйн сургалт өгөх юм. Түүнчлэн “зүгээр сууж” чадахгүй болсон бидэнд шинэ ажил, бизнес эрхлэх санаа оноо өгөх хичээл ч орно гэсэн. Энэ бүхэн бидэнд маш чухал, үнэ цэнтэй сургалт болно гэж найдаж байна. 

-Та олон  шавьтай биз?

-Үе үеийн олон шавь бий. Алтайсайхан маань Үйлдвэр техникийн албанд ажиллаж байна. Болдбаатар шавь маань Бутлан тээвэрлэх хэсэгт ээлжийн мастер гэх зэрэг албан тушаал дэвшсэн шавь нар ч бий. Мэргэжилдээ гаршиж сайн баяжуулагч болсон шавь нар олон бий. Одоо ажлын байрандаа гурван шавьтай. Инженер, энгийн курс төгссөн нь ч хөвүүлэн баяжуулагчийн эрдмийг эндээс суралцаад л явна. Бид мэддэг чаддаг бүхнээ зааж зөвлөдөг. 

-Хамт олныхоо тухайд та юу хэлэх вэ?

-Хамт ажиллаж байсан үе үеийн хүмүүстээ их баярлаж, тэднээрээ бахархдаг. Манай ээлж бол  эгнээнээсээ гурван гавьяат төрүүлсэн  алдартай хамт олон. Ахмад шилдэг баяжуулагчдынхаа зааж зөвлөж, үлгэрлэж ирснээр одоо цагийн бид ч амжилттай ажиллаж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгавраа байнга давуулан биелүүлж байна. Эвсэг, найрсаг, залуус нь ахмадуудаа хүндэлж, ахмадууд нь залуустаа зааж сургаж ирсэн сайхан хамт олон доо манайхан.  

-Гэр бүлийнхнээ танилцуулна уу? Таны хүүхдүүдээс мэргэжлийг тань өвлөсөн үү?

-Манайх хоёр хүү, нэг охинтой. Эхнэр С.Саранцэцэг маань их халамжтай сайн бүсгүй бий. Том хүү Улаанбаатарт эдийн засагч, бага охин сурагч. Дунд хүүхэд маань “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийг баяжуулагч инженерээр төгссөн. Би энэ оны сүүлчээр гавьяаны амралтдаа сууж,  хүү минь аавыгаа залгамжилна даа. 

-Та Эрдэнэт үйлдвэрээс ямар сайн хэвшлийг эзэмшсэн бэ? Хойч үеийнхэндээ хандаж юу хэлэх вэ?

-Цагийг маш сайн барьдаг дадалтай болсон. Би Эрдэнэт үйлдвэрт 32 жил ажиллахдаа ажлаас нэг минут хоцорч, нэг минутын өмнө бууж үзсэнгүй. Нэг удаа ч чөлөө авч байсангүй. Өвчлөх тохиолдол бол мэдээж байсан. Залуустаа хандаж, өөрийн чадах зүйлээ амлаж, амласнаа биелүүлдэг байгаарай.  Амжихгүй, эсвэл чадахгүй бол чадна гэж хэлж, хүний ажилд саад битгий болж байгаасай гэж захья.  Мөн залуус дүү нар минь ажил амралтаа зөв зохицуулж, эрүүл мэнддээ одооноос анхаарч байгаарай. Ажилдаа сэтгэлээ зориулж, үргэлж сайхан зүйл рүү тэмүүлж, зорилготой байгаарай гэж хэлэх байна.

-Баярлалаа 

Я.ЭНХТУЯА

Сэтгүүлч

Б.БАТТӨГС

Зурагчин

Эх сурвалж: "Erdenettoday.mn"

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
5-р сар. 24, 2022, 6:35 p.m.
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
5-р сар. 24, 2022, 6:33 p.m.
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
5-р сар. 24, 2022, 6:33 p.m.
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
5-р сар. 24, 2022, 6:31 p.m.
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
5-р сар. 24, 2022, 6:31 p.m.
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
5-р сар. 24, 2022, 6:25 p.m.
Газар хүссэн 21 мянган иргэн өргөдлийг хэрхэн шийдэх вэ
Та төлбөрөө төлсөн л бол баримтаа авах ёстой
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 65 гомдлыг хянан шалгав
Б.Баасансүрэн: Тамхины зөвшөөрлийг нэмж олгохгүй, харин сунгалтаа хийнэ
Өнгөрсөн 7 хоногт 1400 гаруй хүүхэд эмнэлэгт ханджээ
Аймгийн Засаг дарга Солонгост, М.Түмэнжаргал дарга ОХУ-д, А.Түвшинжаргал дарга “Хангинахын шугуй”-д энэ өдрүүдийг үдэж байна
Нийт 2.9 тэрбум төгрөгөөр аймгийн ИТХ ордон бариулж байна
С.Батжаргал: “Гэр бүлийн төгөл”-ийн арчилгааг Сум дундын ойн анги хариуцна
С.Батжаргал: Эрдэнэтчүүд та бүхэндээ баярлалаа
“Хөдөө аж ахуйн ээлжит тооллого 2022” ирэх сарын 3 хүртэл үргэлжилнэ
Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн даргаар Х.Ихмөрөнг томилов
Хогоо ангилах ялгах  “Соёлоороо ялгарцгаая” уриатай сургалт болж байна
Х.Саранчимэг: Үзлэгт хамрагдахын тулд 2019 оноос хойших даатгалын шимтгэлийг заавал төлсөн байх учиртай
“Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн”  иргэдэд төлбөртэй болно
Аймгийн ИТХ цэвэр бохир усны үнийн нэмэгдлийг бууруулахыг дэмжсэнгүй
С.Батжаргал: Ашиг сонирхлын зөрчилтэй дүгнэлт гарсан, шүүхэд хандана
Цагаан тоосны дэгдэлтийн асуудалд Хамтран ажиллах саналыг Жаргалантууд дэвшүүллээ
С.Батжаргал: Ажлын байр шинээр нэмэгддэггүй, сүлжээ болчихжээ
Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Т.Ичинхорлоог хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ
Боловсролын газрыг Боловсрол, шинжлэх ухааны газар болгон өргөтгөн байгуулжээ
Юу болоод өнгөрөв өө, аймгийн ИТХ-ын орчимд...
А.Түвшинжаргал, С.Ганцогт дарга аа “Хүчээ нэгтгээд” энэ овоолсон шороог буулгаад өгөөч, амьд явмаар байна
Б.Мягмарсүрэн: ГОК-ынхон ирээд баахан худлаа ярина, ямар ч үр дүн гарахгүй
18 дугаар цэцэрлэгийн хуучин байшинг зарна
“Сайн электроникс” компаниас урьдчилгаагүй, 100 хувийн зээлээр дэлхийн брэндийг авах боломжтой
“Эрдэнэт медипас” эмнэлгийг 2012 онд суурийг нь тавьж, 2015 оны тавдугаар сард ашиглалт хүлээн авч байсан. Тухайн үеийн ханшаар төсөвт өртөг нь 35 сая ам доллар буюу 69 тэрбум төгрөгөөр үйлдвэрийн 100 хувийн санхүүжилтээр баригдаж байсан түүхтэй.
Х.Бадамсүрэн: “Өсөх”-ийнхөөн, 65 км зам барина, хайрга дайрга нийлүүлэх боломж байгаа юу
А.Түвшинжаргал: Түрээслэх асуудал дээр бид болгоомжтой хандана. Огт түрээслэхгүй гэж хэлж мэдэхгүй байна
“НОГООН ЭРДЭНЭТ” ЗӨВЛӨГӨӨН БОЛНО
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид “Эрдэнэт Ус”-ынхантай хуйвалдан усны үнийг нэмсэн үү
Лифтний үнийг 20 мянга болохыг оршин суугчид нь “хоёр гараа өргөөд”дэмжсэн гэнэ үү
Тендэр шалгаруулалтын явцын дүнгээр аймгийн ОНӨГ улсад тэргүүлжээ