МЯГМАР
2022.05.25
ЭРДЭНЭТ
4C°/23C°
АНУ ДОЛЛАР
3120.56
ЕВРО
3348.67
БНХАУ ЮАНЬ
467.96
ОХУ РУБЛЬ
54.25
БНСУ ВОН
2.47
1.81 бүхэл согтолтын зэрэгтэй гарчихаад “Би багахан л уусан шүү дээ” гэх эмэгтэй жолооч байна
1.81 бүхэл согтолтын зэрэгтэй гарчихаад “Би багахан л уусан шүү дээ” гэх эмэгтэй жолооч байна

Аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийнхантай хамтран Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа зөрчлийг илрүүлэх ажлын хүрээнд шөнийн сурвалжлага хийлээ. Цагдаагийнхан Амарын талбайд жигдрэн жагсаад үүрэг авсаны дараа томилгоод газрууддаа ажиллахаар хөдлөв. Бид ч эхний зөрчил хаана гарах бол, дуудлага хэзээ ирэх бол хэмээн хүлээн байтал нэг их удалгүй дотоод холбоогоор мэдээлэл ирлээ.

Дэнж багийн нутаг “Сархиа” угаалгын газрын зүүхэн талд цагдаагийнхан нэгэн жолоочийг саатуулжээ. Жолоочийн үүргийг танилцуулаад драг буюу согтолтын зэрэг тогтоох багажаар үлээлгэв. Согтолтын зэрэг 0.36 гарлаа. Зөрчил гаргасан жолооч маань “Ганц шил пиво уучихаад энүүхэн хажуугийн аптекаас эм авах гээд машинаа унаад гарчихсан юм” хэмээн учирлав. Дүрэм журмын хүрээнд машиныг нь Журмын хашаанд саатуулж, жолоочийг маргааш өглөө 10.00 цагт замын цагдаагийн тасагт очихыг сануулаад цааш хөдөллөө. Замд явж байтал “Дуурга” дэлгүүрийн замын уулзвараас дуудлага ирлээ.

Харин энэ удаад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил таарсангүй. Харин 10-аад тооны бог малын махыг ямар ч гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэж явсан жолооч таарлаа. Орхон сумын нутгаас амины хэрэгцээний малаа нядалж оруулж ирлээ. Сумаас гарал үүслийн гэрчилгээ авах гэхлээр хол учраас шууд л ийшээ ирсэн гэж жолооч нь учирлаж байна. Аймгийн Засаг даргын захирамжаар тавдугаар сарын 15-н хүртэл мах, мал тээвэрлэхийг хоригложээ. Учир нь малын шүлхий өвчинтэй холбоотойгоор вакцинжуулалт хийж байгаа учраас ийм арга хэмжээ авсан байна.

Наадмын талбайн арын Аюулгүйн тойргоос дараагийн дуулдлага ирлээ. Биднийг очиход машины болон жолооны бичиг баримтгүй, тээврийн хэрэгслийн арлын улсын дугааргүй бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй жолооч саатуулагджээ. “Энэ машиныг хүнээс худалдан аваад 2 хонож байна. Нэгдүгээр микрээс татлага авах шаардлага гарсан учраас хөдөлгөөнд оролцсон” гэсэн тайлбарыг жолоочийн зүгээс хийсэн ч шалгах, тодруулах үүднээс машиныг журамлахаар болсон юм.

Зургаадугаар микрийн 10 дугаар байрны өмнөх А1001 авто зам, замын уулзвар дээр очтол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсон жолооч нар харин ч нэг эгнэн жагсжээ. Замын цагдаагийнхан хөл хөдөлгөөн ихтэй энэ зам, уулвар дээр багагүй хүн хүч гаргасан байлаа. Тав, зургаан жолооч саатуулагдсаны дотор эмэгтэй хүн ч байна. Эмэгтэй жолооч маань согтолтын зэрэг тогтоодог багажийг үлээлгэхэд 1.81 бүхэл гарлаа. Байцаагч “Та ийм хэмжээний согтолтын зэрэгтэй байж яагаад машин жолоодон замын хөдөлгөөнд оролцов” хэмээн тодруулахал өнөөх эмэгтэй “Би багахан л уусан шүү дээ” хэмээн арай ядан тайлбар хийв. Хүний бие махбодийн онцлог, эрэгтэй эмэгтэй хүний физиологиос шалтгаалан уусан архи, согтууруулах ундаанаас хамаарч согтолтын зэрэг янз бүр гарна. 1.81 бүхэл согтолтын зэрэгтэй байна гэдэг бол 2 шил архи уусантай тэнцэх хэмжээнд ч байж болно хэмээн байцаагч тайлбарлав.

Энэ юу ч биш, нөхөр нь согтуугаар машин жолоодож байхад бага насны хүүхэдтэйгээ хамт машинд цуг суугаад айж  эмээлгүйгээр замын хөдөлгөөнд оролцож байгаа нөхөд ч шөнө дөлөөр таарлаа. Бага насны хүүхэд айсандаа уйлж, машинд үлдээсэн тоглоомоо авах гэж сарвагнах, “Та нар биднийг л шалгаж чадна. Тэр томчуудаа Хөгжлийн банкны хулгайчуудаа барьж шалгаач” гэж согтуу жолооч хашгичах. Замын хажуугаар алхаж яваа явган зорчигч, сайн дурын үзэгчид үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхийнхээ хүрээнд согтуу жолооч нарыг өмөөрч, ажил үүргээ гүйцэтгэж яваа замын цагдаа нар луу дайрч давшлах нь энүүхэнд. Цагдаагийн зөвшөөрлөөр ачлагын жолооч саатуулагдсан тээврийн хэрэгслийг ачих гэхэд эсэргүүцэх, машиныхаа хаалгыг хааж зогсох энэ тэр бол арай л байх шиг. Ачлагынхан журамлагдсан тээврийн хэрэгслийг нарийн шалгаж, хаалгыг нь лацадсаны дараа ачаад явдаг юм байна.

Манай замын цагдаагийнхан яасан ч тэвчээртэй, хүлээцтэй хүмүүс гээч. Өнөөх согтуу нөхдүүдийг аль болох эрүүлжүүлэх рүү илгээхийг урьтал болгосонгүй. Ар гэрийнх нь утасны дугаарыг асуух, дуудлагын машин дуудаж гэрт нь хүргүүлэхээр ажиллах юм. Энэ зам дээр 20-иод минут болоход нэлээн хэдэн жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гарсан юм.

Хорооллын эцсийн цагдаагийн байрны орчмоос дуудлага ирлээ. Нас тогтсон, ахмад настан “Найзтайгаа нийлж, 0.33 авч хувааж уусан гэнэ. Найз нь явж чадахгүй болохоор гэр нь энүүхэн хойхно байх учир машинаараа гэрт нь дөхүүлж өгөх гэж байгаад замын цагдаагийнхантай таарчихлаа. Уг нь найз маань алхаад  явчихаж чадсан бол би юу гэж машин жолоодох вэ” хэмээн тайлбарлах жолоочийн согтолын зэрэг 0.56 гарсан юм.

Хамгийн сүүлд бид Урт цагаанаас дуудлага хүлээн авлаа. Нэг ой хүрээгүй болов уу гэмээр хүүхдээ тэвэрчихсэн, сургуулийн нэг, хоёрдугаар ангиас хэтрэхгүй ахыг нь хөтөлчихсөн эмэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цагдаа нартай “учирчээ”. Шөнийн 01.10 цагийн орчимд ийм дүр зураг Уртцагаанд байдаг л нэг үэзгдэл мэт өнөөх жолооч эмэгтэй авирлана. Харин нэг сонин юм нь машины арын суудалд нөхөр  нь бололтой нэг эрэгтэй сууж байгаа ч унаа тэрэгнээсээ буусангүй. Цагдаагийн алба хаагч “нөхөр нь ч согтуу байгаа бололтой” гээд хаалгыг нь онгойлгон “Чи ядаж хүүхдүүдээ авчих л даа” хэмээсэн ч өнөөх эр айгаад эхнэр, хүүхдүүдийнхээ араар ороод нуугдах, үлдэхийг эрхэмлээд таг болов.

Аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн алба хаагчдын өгсөн мэдээллээс харвал 2022 оны эхний 4 сарын байдлаар аймгийн хэмжээнд 800 шахам жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргажээ. Тэдний 30 хувь нь буюу 240 шахам нь эмэгтэй жолооч нар байгаад үнэхээр санаа зовж байна хэмээсэн нь тархин дундуур татаад авах шиг л боллоо. Ганцхан шөнийн дотор, 2 цагийн хугацаанд замын цагдаа нартай хамт сурвалжлага хийхэд 10 гаруй согтуу жолоочтой таарсны 2 нь эмэгтэй жолооч байсан юм.

   

ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
5-р сар. 24, 2022, 6:35 p.m.
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
5-р сар. 24, 2022, 6:33 p.m.
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
5-р сар. 24, 2022, 6:33 p.m.
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
5-р сар. 24, 2022, 6:31 p.m.
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
5-р сар. 24, 2022, 6:31 p.m.
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
5-р сар. 24, 2022, 6:25 p.m.
Газар хүссэн 21 мянган иргэн өргөдлийг хэрхэн шийдэх вэ
Та төлбөрөө төлсөн л бол баримтаа авах ёстой
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 65 гомдлыг хянан шалгав
Б.Баасансүрэн: Тамхины зөвшөөрлийг нэмж олгохгүй, харин сунгалтаа хийнэ
Өнгөрсөн 7 хоногт 1400 гаруй хүүхэд эмнэлэгт ханджээ
Аймгийн Засаг дарга Солонгост, М.Түмэнжаргал дарга ОХУ-д, А.Түвшинжаргал дарга “Хангинахын шугуй”-д энэ өдрүүдийг үдэж байна
Нийт 2.9 тэрбум төгрөгөөр аймгийн ИТХ ордон бариулж байна
С.Батжаргал: “Гэр бүлийн төгөл”-ийн арчилгааг Сум дундын ойн анги хариуцна
С.Батжаргал: Эрдэнэтчүүд та бүхэндээ баярлалаа
“Хөдөө аж ахуйн ээлжит тооллого 2022” ирэх сарын 3 хүртэл үргэлжилнэ
Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн даргаар Х.Ихмөрөнг томилов
Хогоо ангилах ялгах  “Соёлоороо ялгарцгаая” уриатай сургалт болж байна
Х.Саранчимэг: Үзлэгт хамрагдахын тулд 2019 оноос хойших даатгалын шимтгэлийг заавал төлсөн байх учиртай
“Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн”  иргэдэд төлбөртэй болно
Аймгийн ИТХ цэвэр бохир усны үнийн нэмэгдлийг бууруулахыг дэмжсэнгүй
С.Батжаргал: Ашиг сонирхлын зөрчилтэй дүгнэлт гарсан, шүүхэд хандана
Цагаан тоосны дэгдэлтийн асуудалд Хамтран ажиллах саналыг Жаргалантууд дэвшүүллээ
С.Батжаргал: Ажлын байр шинээр нэмэгддэггүй, сүлжээ болчихжээ
Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Т.Ичинхорлоог хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ
Боловсролын газрыг Боловсрол, шинжлэх ухааны газар болгон өргөтгөн байгуулжээ
Юу болоод өнгөрөв өө, аймгийн ИТХ-ын орчимд...
А.Түвшинжаргал, С.Ганцогт дарга аа “Хүчээ нэгтгээд” энэ овоолсон шороог буулгаад өгөөч, амьд явмаар байна
Б.Мягмарсүрэн: ГОК-ынхон ирээд баахан худлаа ярина, ямар ч үр дүн гарахгүй
18 дугаар цэцэрлэгийн хуучин байшинг зарна
“Сайн электроникс” компаниас урьдчилгаагүй, 100 хувийн зээлээр дэлхийн брэндийг авах боломжтой
“Эрдэнэт медипас” эмнэлгийг 2012 онд суурийг нь тавьж, 2015 оны тавдугаар сард ашиглалт хүлээн авч байсан. Тухайн үеийн ханшаар төсөвт өртөг нь 35 сая ам доллар буюу 69 тэрбум төгрөгөөр үйлдвэрийн 100 хувийн санхүүжилтээр баригдаж байсан түүхтэй.
Х.Бадамсүрэн: “Өсөх”-ийнхөөн, 65 км зам барина, хайрга дайрга нийлүүлэх боломж байгаа юу
А.Түвшинжаргал: Түрээслэх асуудал дээр бид болгоомжтой хандана. Огт түрээслэхгүй гэж хэлж мэдэхгүй байна
“НОГООН ЭРДЭНЭТ” ЗӨВЛӨГӨӨН БОЛНО
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид “Эрдэнэт Ус”-ынхантай хуйвалдан усны үнийг нэмсэн үү
Лифтний үнийг 20 мянга болохыг оршин суугчид нь “хоёр гараа өргөөд”дэмжсэн гэнэ үү
Тендэр шалгаруулалтын явцын дүнгээр аймгийн ОНӨГ улсад тэргүүлжээ