МЯГМАР
2022.05.25
ЭРДЭНЭТ
4C°/23C°
АНУ ДОЛЛАР
3120.56
ЕВРО
3348.67
БНХАУ ЮАНЬ
467.96
ОХУ РУБЛЬ
54.25
БНСУ ВОН
2.47
А.Түвшинжаргал: Түрээслэх асуудал дээр бид болгоомжтой хандана. Огт түрээслэхгүй гэж хэлж мэдэхгүй байна
А.Түвшинжаргал: Түрээслэх асуудал дээр бид болгоомжтой хандана. Огт түрээслэхгүй гэж хэлж мэдэхгүй байна

“Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн”-г иргэдэд төлбөртэй болгох эсэх талаар аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргалаас тодрууллаа.

-Оны өмнөхөн болсон аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар Цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагын зүгээс орлого төвлөрүүлэх ажлын хүрээнд  талбайгаа түрээсийн журмаар ажиллуулах саналыг оруулж танилцуулсан. Энэ саналыг миний ойлгосноор нээлттэй үлдээж дахин засч сайжруулахаар болсон гэж ойлгож байна. Цэцэрлэгт хүрээлэнгээс орлого төвлөрүүлэх зайлшгүй шаардлагын улмаас хэн нэг иргэнд түрээслэх зарчмаар явуулах юм уу. Аймгийн удирдлагын албан ёсны байр суурийг сонирхож байна?

-Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Цэцэрлэгт хүрээлэнгийн Ашиглалтын өмнө захиргаа байгуулагдаад ажиллаж байгаа. Цэцэрлэгт хүрээлэн бүрэн төлөвлөгөөнийхөө дагуу дуусаагүй. Зүүн талдаа тодорхой хэмжээний бүтээн байгуулалт хийгдэх ёстой. Цар тахал, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой олон ярвигтай асуудлаас үүдэн гэрээ контракт сунгах, үнийн зөрүү тооцох гээд олон санал гүйцэтгэгч компаниудаас ирсэн. Эдгээрийг аймгийн ЗДТГ-ын Хуулийн хэлтэс, Хот байгуулалт, барилга захиалагчийн алба судалж байна. Түрээслүүлэх үнэ тогтоох талаар цэцэрлэгт хүрээлэнгийн захирал, ашиглалтын өмнөх захиргааны дарга М.Энхбат Засаг даргын зөвлөлийн хуралд материал оруулсан. Материалыг бид тухайн цаг хугацаанд үзээд Цэцэрлэгт хүрээлэнгийн түрээсийн асуудлыг дахиж нухацтай ярилцах ёстой гээд буцаасныг та тэр хуралд байсан хүний хувьд мэдэж байгаа. Цаашдаа бид түрээсийн асуудлыг судалж үзэж, иргэдийн санал асуулгыг авч зохион байгуулна гэж бодож байна. Ер нь нэгэнт татвар төлөгчдийн мөнгөөр хийсэн юмны түрээсийг их хэмжээгээр биш, тодорхой хэмжээнд ашиглагдахгүй талбай байвал түүнийг гэрээгээр ашиглах зохион байгуулалт хийнэ. Тодорхой аж ахуйн нэгжүүдийн хувьд ч юм уу зохион байгуулалт хийгээд явах боломж нээлттэй. Мэдээж орлого төвлөрүүлэх нь төрийн бас нэгэн үүрэг. Гэхдээ иргэдээсээ, татвар төлөгчдөөсөө мөнгө авч орлого бүрдүүлэх үү. Эсвэл аж ахуйн нэгж байгууллагатай түрээсийн гэрээ байгуулаад явах уу гэдэг нь нээлттэй асуудал. Эцсийн байдлаар шийдэгдээгүй асуудлыг танай сайт олон түмэнд түгээсэн. Энэ нь та бүгдийн хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй холбоотой байх. Гэхдээ хүмүүсийг бухимдуулах, буруу зөрүү ойлголт өгөх үйл явдал болчих вий гэхдээ өөрийн зүгээс хувийн аккаунтаар “Энэ бол эцсийн байдлаар шийдэгдээгүй байгаа зүйл шүү” гэдгийг мэдээлсэн. Хоёр талын мэдээлэл тэнцвэртэй байх нь зөв байх гэж бодож байна. Яг өнөөдрийн байдлаар түрээслэх асуудал дахиж яригдаагүй. Түрээслэх асуудал дээр бид болгоомжтой хандана. Огт түрээслэхгүй гэж хэлж мэдэхгүй байна. Түрээслэнэ гэдэг талаар яригдвал ямар эрх зүйн хувьд хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудлыг ярина. Мэдээж тодорхой хэмжээнд орон нутгийн төсвөөс хийгдсэн учраас зардал гарч байгаа. Ашиглалтын зардлууд, тоног төхөөрөмжийг сайжруулах зардал, сэргээн засах зардал гээд олон зардал гардаг. Эдгээр зүйлд орон нутгийн өмчийн газрын бодлогын хүрээнд энэ асуудлыг дахин оруулж ирэх боломж нээлттэй гэж ойлгож болно.

-Засаг даргын Зөвлөлийн тухайн хурлыг та удирдаж байсан, миний санахад. Тухайн хурал дээр Ашиглалтын өмнөх захиргааныхан биднийг орлого төвлөрүүл гэж шахдаг. Түрээслэх байдлаар орлого төвлөрүүлье. Бидэнд нэмээд 4 харуул хэрэгтэй байна. Камержуулалт хэрэгтэй байна. Арчилгаа тордолгоонд тодорхой хэмжээний зардал хэрэгтэй байна. Жилдээ олон сая  сая төгрөгийн татаас авдаг. Энэ мэт шалтгааны улмаас орлого төвлөрүүлэлтэд  бид ийм саналтай байна гэдгээ танилцуулсан. Зөвлөлийн гишүүд ч асуудалд нухацтай хандсан. Тухайлбал, Жанболат даргын хувьд зайрмагны цех түрээсээ төлөхийн тулд мөхөөлдөснийхөө үнийг нэмэх болох нь. Иргэд дургүйцнэ гэж байсан. Даваадорж даргын хувьд өвлийн улиралд түрээслэгч нар яаж орлого олж түрээсээ төлөх юм бэ гэдэг асуудлыг хөндсөн. Түрээсийн асуудал тухайн хурал дээр шийдэгдээгүй ч нээлттэй үлдсэн. Нээлттэй асуудал хэзээ ч орж ирж болно. Нөгөө талдаа орлого төвлөрүүлэх ёстой гэдэг. Тэгвэл  үүний шийдэл нь яг ямар байх вэ?

-Яг энэ асуудалд аймгийн удирдлагуудын зүгээс Цэцэрлэгт хүрээлэнг орлого төвлөрүүл гэдэг үүрэг даалгавар өгөөгүй. Мэдээж ашиглагч байгууллага өөрөө тэнд өдөр тутам ажиллаж байгаа учраас энэ талбай байнгын үйл ажиллагаатай байна. Энэ хэсэг талбай байнгын бус үйл ажиллагаатай байна гэдгээ тогтоох ёстой. Энэ талбайг бид хариуцаад ажиллахад хүн хүчний хувьд болж байна, тэр талбайн хариуцан ажиллахад хүн хүчний хувьд, цалин хөлсний хувьд дутагдалтай байна гэдгээ тодорхойлж санал оруулж ирсэн гэж ойлгож байна. Мэдээж зүүн тал дээр бүтээн байгуулалт хийгдэж Цэцэрлэгт хүрээлэн бүрэн ашиглалтад орвол өндрийн техник ажиллуулах опператорууд, нарийн мэргэжлийн хүмүүс зайлшгүй шаардана. Бүрэн ашиглалтад ороод, улсын комисс нь хүлээж авсан тохиолдолд орон нутгийн өмчид байлгах уу, өөр байдлаар шийдэх үү гэдгээ ярих ёстой болов уу. Бүх зүйлийг орон нутаг дагаад, аваад явахлаар  төсөв гээд олон зүйлд хүндрэлтэй байдаг. Аймгийн ИТХ-д төсвөө батлуулахдаа бид олон зүйлийг хамгаалж, тайлбарлаж ярьдаг гэдгийг манай хэвлэлийнхэн та бүхэн сайн мэдэж байгаа. Тийм учраас аймаг, орон нутагт ашигтай байдлаар, хүндрэл багатай байх талаас нь Цэцэрлэгт хүрээлэнгийн түрээсийн асуудлыг шийдвэрлэх болов уу.  

ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
5-р сар. 24, 2022, 6:35 p.m.
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
5-р сар. 24, 2022, 6:33 p.m.
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
5-р сар. 24, 2022, 6:33 p.m.
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
5-р сар. 24, 2022, 6:31 p.m.
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
5-р сар. 24, 2022, 6:31 p.m.
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
5-р сар. 24, 2022, 6:25 p.m.
Газар хүссэн 21 мянган иргэн өргөдлийг хэрхэн шийдэх вэ
Та төлбөрөө төлсөн л бол баримтаа авах ёстой
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 65 гомдлыг хянан шалгав
Б.Баасансүрэн: Тамхины зөвшөөрлийг нэмж олгохгүй, харин сунгалтаа хийнэ
Өнгөрсөн 7 хоногт 1400 гаруй хүүхэд эмнэлэгт ханджээ
Аймгийн Засаг дарга Солонгост, М.Түмэнжаргал дарга ОХУ-д, А.Түвшинжаргал дарга “Хангинахын шугуй”-д энэ өдрүүдийг үдэж байна
Нийт 2.9 тэрбум төгрөгөөр аймгийн ИТХ ордон бариулж байна
С.Батжаргал: “Гэр бүлийн төгөл”-ийн арчилгааг Сум дундын ойн анги хариуцна
С.Батжаргал: Эрдэнэтчүүд та бүхэндээ баярлалаа
“Хөдөө аж ахуйн ээлжит тооллого 2022” ирэх сарын 3 хүртэл үргэлжилнэ
Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн даргаар Х.Ихмөрөнг томилов
Хогоо ангилах ялгах  “Соёлоороо ялгарцгаая” уриатай сургалт болж байна
Х.Саранчимэг: Үзлэгт хамрагдахын тулд 2019 оноос хойших даатгалын шимтгэлийг заавал төлсөн байх учиртай
“Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн”  иргэдэд төлбөртэй болно
Аймгийн ИТХ цэвэр бохир усны үнийн нэмэгдлийг бууруулахыг дэмжсэнгүй
С.Батжаргал: Ашиг сонирхлын зөрчилтэй дүгнэлт гарсан, шүүхэд хандана
Цагаан тоосны дэгдэлтийн асуудалд Хамтран ажиллах саналыг Жаргалантууд дэвшүүллээ
С.Батжаргал: Ажлын байр шинээр нэмэгддэггүй, сүлжээ болчихжээ
Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Т.Ичинхорлоог хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ
Боловсролын газрыг Боловсрол, шинжлэх ухааны газар болгон өргөтгөн байгуулжээ
Юу болоод өнгөрөв өө, аймгийн ИТХ-ын орчимд...
А.Түвшинжаргал, С.Ганцогт дарга аа “Хүчээ нэгтгээд” энэ овоолсон шороог буулгаад өгөөч, амьд явмаар байна
Б.Мягмарсүрэн: ГОК-ынхон ирээд баахан худлаа ярина, ямар ч үр дүн гарахгүй
18 дугаар цэцэрлэгийн хуучин байшинг зарна
“Сайн электроникс” компаниас урьдчилгаагүй, 100 хувийн зээлээр дэлхийн брэндийг авах боломжтой
“Эрдэнэт медипас” эмнэлгийг 2012 онд суурийг нь тавьж, 2015 оны тавдугаар сард ашиглалт хүлээн авч байсан. Тухайн үеийн ханшаар төсөвт өртөг нь 35 сая ам доллар буюу 69 тэрбум төгрөгөөр үйлдвэрийн 100 хувийн санхүүжилтээр баригдаж байсан түүхтэй.
Х.Бадамсүрэн: “Өсөх”-ийнхөөн, 65 км зам барина, хайрга дайрга нийлүүлэх боломж байгаа юу
А.Түвшинжаргал: Түрээслэх асуудал дээр бид болгоомжтой хандана. Огт түрээслэхгүй гэж хэлж мэдэхгүй байна
“НОГООН ЭРДЭНЭТ” ЗӨВЛӨГӨӨН БОЛНО
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид “Эрдэнэт Ус”-ынхантай хуйвалдан усны үнийг нэмсэн үү
Лифтний үнийг 20 мянга болохыг оршин суугчид нь “хоёр гараа өргөөд”дэмжсэн гэнэ үү
Тендэр шалгаруулалтын явцын дүнгээр аймгийн ОНӨГ улсад тэргүүлжээ