МЯГМАР
2024.04.24
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Бүсгүйчүүд шинжлэх ухаан, үйлдвэрлэлийг жинхэнэ утгаар нь хослуулжээ
Бүсгүйчүүд шинжлэх ухаан, үйлдвэрлэлийг жинхэнэ утгаар нь хослуулжээ

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн санаачлагаар Орхон аймгийн баялаг бүтээгчидтэй Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон үйлдвэрийн худалдан авалт хариуцсан албаны хүмүүсийг уулзуулах, холбох ажлын эхний гараа гуравдугаар сарын 21-ний өдөр боллоо.

Тусгайлан гаргасан график төлөвлөгөө, хуваарийн дагуу УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Д.Батлут, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн албаны хүмүүс, хэвлэл мэдээллийн төлөөллийн хамт 10 гаруй аж ахуйн нэгж, үйлдвэрээр зочилж нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан юм.

Дэнж багийн нутаг Ёс заншлийн өргөөний ард байх Д.Болормаа захиралтай “Ачит Андага” компани бидний анхаарлыг өөрийн эрхгүй татсан юм. Хор саармагжуулах артишок  цай үйлдвэрлэдэг энэ хамт олны дийлэнх нь бүсгүйчүүд аж. Анх 12 эмэгтэй гар сэтгэл нийлэн өрхийн үйлдвэрлэлээ нэгтгэн компани байгуулж байсан бол өнөөдөр тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хамт олон болжээ. Өөрийн нэр төрлийн гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн зэрэгцээ өөрсдийн гараар, өөрсдийн технологиор артишок тарьж түүнийгээ үйлдвэрлэлд нэвтрүүлэн өдөр тутмын хэрэглээний цай бий болгожээ.

Ийм амжилтад хүрэхийн тулд “Ачит Андага” компанийнхан хөдөө аж ахуйн эрдэмтэн доктор, судлаачидтай хамтран ажилласан байна. Өнөөдөр дэлхий нийт артишок хэмээх ургамлын ашиг тусыг мэддэг болсон. Харин түүнийг өдөр тутмын хэрэглээ болгох, энгийн бүтээгдэхүүн болгох тал дээр эдний хамт олон илүү амжилтад хүрчээ.

Мөн эрдэмтэн, судлаач нарынхаа хамт Орхон аймгийн газар нутаг, хөрс шорооны онцлогийг судлан хөрсний үржил шимийг дээшлүүлэх, таримал ургамлын гарцыг нэмэгдүүлэх чиглэлээр багагүй ажил хийсэн байна. Үүний нэг нь тэдний гарга авсан био ялзмаг юм. Өнөөдөр томоохон худалдааны төв тэр дундаа Номингийн супермаркетад гаднаас оруулж ирсэн бордоо, био ялзмал их байдаг. Тэгвэл “Био бордоо” компанийнхан импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь энэ.

Энэ үеэр Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн “ Манай үйлдвэр тэрбм мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 20 сая мод тарих даалгавартай. 20 сая гэдэг их тоо. Алив манайхаан, нааш ир. Энэ бүсгүйчүүд, эрдэмтдийн гаргаж авч байгаа энэ био бордоог мод тарихад хэрэглэж болох уу, манайд хэрэгтэй юү. Судалж үзсэн зүйл байна уу” хэмээн шалгаасан. Харин үйлдвэрийн ногоон байгууламж, байгаль орчин хариуцсан албаны хүмүүс “Био бордоогийн шимт хөрс, био ялзмагийн үйлдвэрлэлийг судалсан, мэднэ. Бараг л хамтарч ажиллаж байгаа. Мод тарихад үнэхээр хэрэгтэй түүхий эд.

Тэр дундаа мод үржүүлэгт бол маш чухал. Эдний эрдэмтэн судлаачидтай хамтарч ажиллаж байгаа” хэмэн хариуллаа.

“Ачит Андага”, “Био бордоо” компанийн 10 гаруй гэр бүлийнхэн өнгөрсөн жил өөрийн гэсэн 2.8 га хүлэмжийн аж ахуйтай болжээ. Цаашдаа дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуйтай болохоор төлөвлөсөн тухайгаа дуулгахад Н.Алтанхуяг гишүүн “Сайн судлах хэрэгтэй шүү. Өртөг өндөртэй гээд нэг их хөгжихгүй байгаа. Улсын зүгээс хөгжүүлэх гэж үзсэн шүү, судлаарай” гэв. “Ачит Андага” компанийн захирал Д.Болормаа “Судалж байгаа, Эхний ээлжинд 2.8 га газартай болсон. Өөрийн аргаар, өөрийн технологиор өвлийн хүлэмжийн асуудлыг шийдэх боломжтой” хэмээн итгэл төгс өгүүллээ.

Санаа, сэтгэл нийлсэн 10 гаруй гэр бүлийнхэн хийж бүтээснээ зах зээлд нийлүүлэх, хүнд хортой нөхцөлд ажиллаж байгаа уурхайчдынхаа эрүүл мэндэд зориулан артишок, түүгээр хийсэн дүрдэг цай гээд нэлээн хэдэн нэр өтрлийн бүтээгдэхүүнийг хйисэн байна. Түүнийгээ  Эрдэнэт үйлдвэрт нийлүүлэхэд хүндрэл учирч буйгаа ч дуулгав. Өнгөрсөн жилийн эргэлтийн хөрөнгө нь 20 сая төгрөг, үүнээс шалтгаалаад тендэрт оролцоход хүндрэлтэй тулгарчээ. Улмаар банкнаас зээл авах гэхэд эргэлтийн хөрөнгө бага, барьцаа хөрөнгө дутмаг гээд шалгуурын өмнө бүдэрдэг аж. Манайд зочилсон УИХ-ын эрхэм гишүүд, Үйлдвэрийн захирал та бүхэн тусалж дэмжвэл бид бэрхшээлийнхэ эард гарах боломж байна хэмээлээ. “Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт нэг шил артишок 2800 төгрөгөөр нийлүүлэгддэг. Үүний шил нь 1800 төгрөг. Өртөг өндөртэй. Харин манай энэ эмэгтэйчүүд асуудлыг шийдэн артишокыг нунтаг хэлбэрээр, цай шиг болгон үйлдвэрлэсэн. Нэг хайрцгандаа 15 ширхэг байгаа. Үнэ нь 7500 төгрөг. Өөрөөр хэлбэл, 15 хоногийн хордлого тайлах артишок цай 7500 төгрөг. Үүнийг уурхайчид худалдан авчихвал бидэнд маш их хэрэг болох гээд байна. Одоо бид гаднаас 60 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжөө өнөө маргаашгүй авна. Энэ 7500 төгрөгийн үнэтэй 15 хоногийн хэрэглээний цайг л та бүхэн худалдан авч бидний ажилд дэм болооч хэмээн үйлдвэрлэгч бүсгүйчүүд чин сэтгэлээсээ өгүүлж байлаа.       

  

НАМТАР САЙТАЙ Ч НЭР МУУТ
НАМТАР САЙТАЙ Ч НЭР МУУТ
4-р сар. 19, 2024, 10:21 a.m.
Авто тээврийн төвийн авто оношилгооны хэсэгт өргөтгөл хийх
Кувейтийн гудамжинд байрлалтай төв цэвэр усны шугамын ажил
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах ажлын хүрээнд Цагаанчулуут багийн 49-53-р гудамжинд УДДТөв барих
Шинээр ашиглалтад орох "Номын өргөө"-нд тоног төхөөрөмж худалдан авах
ГХБХБГ-т Барилгын материалын сорилт шинжилгээний  лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж  худалдан авах /Багц-2/
Замын арчилгааны тоног төхөөрөмж худалдан авах / асфальт зүсэгч, цагаан зураас будагч, трамбок/
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
ГХБХБГ-т Гудамж, талбайн нэр, эд хөрөнгийн хаягжуулалтын зургийг боловсруулж, хаягийн мэдээллийн нэгдсэн системд бүртгэлжүүлэх
ГХБХБГ-т 1:1000 масштабтай байр зүйн зургийн шинэчлэл, геопортал цахим системд оруулах
Булган аймаг сурагчдыг ангидаа шүдээ угаах цагтай болгожээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, камер, тоног төхөөрөмж худалдан авах
Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих тоног төхөөрөмж
ШҮҮХ ДЭЭР ГАЦСАН 49 ХУВЬТАЙ ХОЛБООТОЙГООР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-Т БЭТ ТОМИЛОГДОХ УУ
Баянбулаг, Их залуу, Шанд, Даваат багийг холбосон шилэн кабель татах /хашаанаас гаргах/
Тусгай зориулалтын камержуулалт хийх
Сургуулийн өмнөх боловсролын гадна камержуулалт хийх
Ерөнхий боловсролын сургуулийн дотор камержуулалт шинээр хийх
Ерөнхий боловсролын сургуулийн гадна камержуулалт шинээр хийх
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
Улсын хэмжээнд 2023 оны ХАСХОМ гаргах явц 35 хувьтай байна
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
Их залуугийн өвөрт шинээр баригдах "Далай их буян" ХХК-ийн буяны цогцолборын цахилгаан хангамжийн дэд станцын барилга угсралт хийх
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ОРХОН АЙМГИЙН 2023 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТАЙЛАН
2023 ОНД АЙМГИЙН ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТАНД ОРОЛЦСОН ШАЛГАРСАН БОЛОН ШАЛГАРААГҮЙ ОРОЛЦОГЧДЫН МЭДЭЭЛЭЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийг цахилгаан хангамжийн эх үүсвэртэй холбох
ШҮҮХ ДЭЭР ГАЦСАН 49 ХУВЬТАЙ ХОЛБООТОЙГООР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-Т БЭТ ТОМИЛОГДОХ УУ
Төлбөр хураах цэгийг нүүлгэн шилжүүлэх /үргэлжлэл/
Эрдэнэт шинжлэх, ухаан технологийн паркийн барилга
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Тусгай зориулалтын камержуулалт хийх
Ерөнхий боловсролын сургуулийн дотор камержуулалт шинээр хийх
Баянбулаг, Их залуу, Шанд, Даваат багийг холбосон шилэн кабель татах /хашаанаас гаргах/
Ерөнхий боловсролын сургуулийн гадна камержуулалт шинээр хийх
Сургуулийн өмнөх боловсролын гадна камержуулалт хийх
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
БАГШ НАРЫН ГАР УТСЫГ ХУРААЖ АВАХ САЙДЫН ТУШААЛ УУ, ЭРХЛЭГЧИЙН ШИЙДВЭР ҮҮ
НАЙМАН ЖИЛ ГУЙЛГАЛАА, ОДОО БОЛЛОО
АРВАН АВТОБУС ЯВАХ ГАЗАРТ ГУРВАН АВТОБУСНЫ ГЭРЭЭ ХИЙЧИХЭЭД “НИЙТИЙН ТЭЭВЭР МУУ” ГЭСЭН СУДАЛГАА ЗАХИАЛАХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
НОХОЙГ БУУДАХГҮЙГЭЭР УСТГАХ АРГА ХАЙЖ БАЙНА
ERDENETNEWS.MN САЙТЫН ЭРХЛЭГЧЭЭР Б.ӨЛЗИЙДЭЛГЭР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
30 МИНУТААС ТҮРГЭН ОЧДОГ ТҮРГЭН ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ
Баян овоот багт шинээр камержуулалт хийх
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Чөлөөт бөхийн холбоонд дэвжээ худалдан авах
3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулах
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Шанд багт шинээр камержуулалт хийх
Авто тээврийн төвийн авто оношилгооны хэсэгт өргөтгөл хийх
Даваат багт шинээр камержуулалт хийх
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Цагаанчулуут баг ХТП-471 дэд станцыг Хороолол дэд станцтай холбох /АБЛу 3х240/
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ