ПҮРЭВ
2025.12.05
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Шинээр баригдаж буй барилга байгууламжид олгох тусгай зөвшөөрлийн хяналтыг сайжруулах шаардлагатай
Шинээр баригдаж буй барилга байгууламжид олгох тусгай зөвшөөрлийн хяналтыг сайжруулах шаардлагатай

Авлигатай тэмцэх газарт иргэнээс ирүүлсэн “Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Хангарьд сити-2” хотхонд  иргэн, аж ахуйн нэгжүүд зохих зөвшөөрөлгүй болон холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байхад харьяалах нутаг дэвсгэрийн хууль хяналтын байгууллага, албан тушаалтан нь хяналт шалгалт явуулж зөрчлийг таслан зогсоохгүй хууль бусаар худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад давуу байдал үүсгэж байна” гэх мэдээллийн дагуу тус газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс хяналт шалгалт явууллаа.   

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дотоод хяналт шалгалтыг явуулахад “Хангарьд сити-2” хотхоны 8 блок бүхий орон сууцны зориулалттай 1 давхрын байрыг улсын комиссын хүлээн авсан акт баталгаажаагүй, үйлчилгээний зориулалттай бус орон сууцны зориулалттай байранд архи согтууруулах ундаа болон тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл олгогдсон, үйлчилгээний барилга байгууламж эрх бүхий байгууллагаас баталгаажуулсан зураг төслийн дагуу баригдаагүй, эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангаагүй, барилга байгууламжийн журам зөрчин хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулсан зэрэг зөрчил дутагдал тогтоогдсон байна.  

Нийслэлийн Захирагчийн ажлын албаны харьяа Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсээс  “Хангарьд сити-2” хотхоны  орон сууцыг хүлээн авсан улсын комиссын акт баталгаажаагүй байхад,  мөн үйлчилгээний зориулалттай бус орон сууцанд худалдаа үйлчилгээ явуулахыг зөвшөөрсөн “Батламж”, зарим аж ахуйн нэгж, байгууллагад “Архи согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөл”, “Тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл”, түүнчлэн Нийслэлийн Онцгой байдлын газраас “Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт” тус тус олгожээ.

“Хангарьд сити-2” хотхонд худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа зарим  аж ахуйн нэгж, байгууллага нь хүнсний дэлгүүрийн худалдаа эрхлэхийн тулд орон сууцны зориулалтыг өөрчлөн үйлчилгээний зориулалттай болгосон, улмаар барилгын тагтны хана нурааж шат, хаалга гаргасан, доторх өрөө зохион байгуулалтыг өөрчилж барилга байгууламжийн стандарт, дүрэм журмыг зөрчсөн, тусгай зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ явуулж байхад Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс хяналт шалгалт явуулж зөрчлийг таслан зогсоох, арилгах зэргээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй байна.

Авлигатай тэмцэх газраас дээрх зөрчил, дутагдлыг арилгах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, албан хаагчдын сахилга, ёс зүйн байдалд тавих дотоод хяналтыг сайжруулах чиглэлээр  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт албан бичиг хүргүүллээ.

Цаашид нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй барилга, байгууламж нь Барилгын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журам, норм стандартад нийцэж байгаа эсэхэд холбогдох мэргэжлийн хяналтын байгууллагууд шат шатандаа анхаарч, явцын хяналт шалгалтыг тухай бүрт хэрэгжүүлж, шаардлагатай арга хэмжээг авах, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас аж ахуйн нэгж, байгууллагад олгож буй тусгай зөвшөөрлийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, зөрчил дутагдал давтан гаргахгүй байхад анхаарч ажиллахыг Авлигатай тэмцэх газар анхааруулж байна. 

ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ