МЯГМАР
2022.05.25
ЭРДЭНЭТ
4C°/23C°
АНУ ДОЛЛАР
3120.56
ЕВРО
3348.67
БНХАУ ЮАНЬ
467.96
ОХУ РУБЛЬ
54.25
БНСУ ВОН
2.47
Ш.Ганболд: Эрдэнэт хотын хүндэт иргэн нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхтэй, мөн...
Ш.Ганболд: Эрдэнэт хотын хүндэт иргэн нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхтэй, мөн...

         Аймгийн Засаг даргын Зөвлөлийн ээлжит тавдугаар хурлаар “Эрдэнэт хотын хүндэт иргэн” шалгаруулах журманд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэв. Аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд “2006 онд Эрдэнэт хотын 30 жилийн ойгоор Эрдэнэт хотын хүндэт иргэн шагнал бий болсон. Тэр үеэс хойш энэ шагналаар 40 хүн шагнуулжээ. Энэ хугацаанд зарим жил нэг ч хүн шагнаагүй байна. Тухайлбал, 2009, 2010, 2015 онд нэг ч хүн шагнаагүй. Мөн зарим онд 5 хүнийг ч шагнасан байдаг. Жишээ нь, 2014, 2016, 2018 онд тус бүр 5 иргэнийг шагнаж байжээ.  2019 оны 11 сарын 25-ны өдрийн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 125 тоот тогтоолоор жилд 3 хүнийг л шагнахаар журамласан. Өнөөдөр энэ журманд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага гарч байна. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт орж 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж байгаа. Энэ хуулийн бараг 90 хувь нь өөрчлөгдсөн. Хуульд зааснаар одоо аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч гэж байхгүй болсон. Аймгийн ИТХ-ын Зөвлөл гэж бий болсон. 2019 оны аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 125 тоот тогтоолын зарим заалт өөрчлөгдсөн. Энэ мэт шалтгаанаар журманд өөрчлөлт оруулахаар болоод байна. Энэ шагналын хувьд ихээхэн онцлогтой. Монгол улсын төрийн дээд одон медальд Төрийн бус байгууллага, Холбоод нэр дэвшүүлдэг. Түүнтэй ижил Эрдэнэт хотын хүндэт иргэн шагналд манай аймгийн төрийн байгууллага болон ТББ, Холбоод нэр дэвшүүлдэг. Энэ журманд орсон нэг өөрчлөлт нь нэр дэвшүүлж байгаа төрийн болон ТББ, холбоод нэр дэвшигчийн материалаа зөвхөн Баян-Өндөр, Жаргалант сумын Засаг даргад гаргана. Сумын Засаг даргын Зөвлөл нь сумын ИТХ-ын Зөвлөлтэйгээ хамт хуралдаад зөвхөн 3 хүртэлх хүний нэрийг л оруулж ирнэ. Нэг  хүн ч байж болно. Үүний дараа сумын Засаг даргаас ирүүлсэн нэг ч бай 3 ч бай хүний материалыг судалж үзээд аймгийн Засаг даргын захирамжаар шагнадаг болно” гэлээ.

Аймгийн Засаг даргын Зөвлөлийн гишүүд журмын өөрчлөлттэй танилцаад дэмжсэн юм. Харин Эрдэнэт хотын хүндэт иргэн шагналыг улсын баяр наадмаар олгох уу, Эрдэнэт хотын өдрөөр гардуулах уу гэдгээ тухайн жилдээ л аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар шийдэх гэнэ.

“Эрдэнэт хотын хүндэт иргэн” шагналыг 1 сая төгрөг дагалддаг байна. Эрдэнэт хотын хүндэт иргэн нь Орхон аймгийн дотор Нийтийн тээврээр үнэгүй зорчих, Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ дугааргүй шууд үзүүлж, харуулах эрх эдэлдэг байна. Мөн “Эрдэнэт хотын хүндэт иргэн” бие барсан тохиолдолд түүний ар гэр, үр хүүхдэд нь 1 сая төгрөгийн мөнгөн тусламж үзүүлдэг ажээ.   

 

 

 

ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
5-р сар. 24, 2022, 6:35 p.m.
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
5-р сар. 24, 2022, 6:33 p.m.
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
5-р сар. 24, 2022, 6:33 p.m.
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
5-р сар. 24, 2022, 6:31 p.m.
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
5-р сар. 24, 2022, 6:31 p.m.
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
5-р сар. 24, 2022, 6:25 p.m.
Газар хүссэн 21 мянган иргэн өргөдлийг хэрхэн шийдэх вэ
Та төлбөрөө төлсөн л бол баримтаа авах ёстой
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 65 гомдлыг хянан шалгав
Б.Баасансүрэн: Тамхины зөвшөөрлийг нэмж олгохгүй, харин сунгалтаа хийнэ
Өнгөрсөн 7 хоногт 1400 гаруй хүүхэд эмнэлэгт ханджээ
Аймгийн Засаг дарга Солонгост, М.Түмэнжаргал дарга ОХУ-д, А.Түвшинжаргал дарга “Хангинахын шугуй”-д энэ өдрүүдийг үдэж байна
Нийт 2.9 тэрбум төгрөгөөр аймгийн ИТХ ордон бариулж байна
С.Батжаргал: “Гэр бүлийн төгөл”-ийн арчилгааг Сум дундын ойн анги хариуцна
С.Батжаргал: Эрдэнэтчүүд та бүхэндээ баярлалаа
“Хөдөө аж ахуйн ээлжит тооллого 2022” ирэх сарын 3 хүртэл үргэлжилнэ
Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн даргаар Х.Ихмөрөнг томилов
Хогоо ангилах ялгах  “Соёлоороо ялгарцгаая” уриатай сургалт болж байна
Х.Саранчимэг: Үзлэгт хамрагдахын тулд 2019 оноос хойших даатгалын шимтгэлийг заавал төлсөн байх учиртай
“Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн”  иргэдэд төлбөртэй болно
Аймгийн ИТХ цэвэр бохир усны үнийн нэмэгдлийг бууруулахыг дэмжсэнгүй
С.Батжаргал: Ашиг сонирхлын зөрчилтэй дүгнэлт гарсан, шүүхэд хандана
Аймгийн Засаг даргын шуурхайн дэг өөрчлөгджээ
Цагаан тоосны дэгдэлтийн асуудалд Хамтран ажиллах саналыг Жаргалантууд дэвшүүллээ
С.Батжаргал: Ажлын байр шинээр нэмэгддэггүй, сүлжээ болчихжээ
Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Т.Ичинхорлоог хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ
Боловсролын газрыг Боловсрол, шинжлэх ухааны газар болгон өргөтгөн байгуулжээ
Юу болоод өнгөрөв өө, аймгийн ИТХ-ын орчимд...
А.Түвшинжаргал, С.Ганцогт дарга аа “Хүчээ нэгтгээд” энэ овоолсон шороог буулгаад өгөөч, амьд явмаар байна
Б.Мягмарсүрэн: ГОК-ынхон ирээд баахан худлаа ярина, ямар ч үр дүн гарахгүй
18 дугаар цэцэрлэгийн хуучин байшинг зарна
“Сайн электроникс” компаниас урьдчилгаагүй, 100 хувийн зээлээр дэлхийн брэндийг авах боломжтой
“Эрдэнэт медипас” эмнэлгийг 2012 онд суурийг нь тавьж, 2015 оны тавдугаар сард ашиглалт хүлээн авч байсан. Тухайн үеийн ханшаар төсөвт өртөг нь 35 сая ам доллар буюу 69 тэрбум төгрөгөөр үйлдвэрийн 100 хувийн санхүүжилтээр баригдаж байсан түүхтэй.
Х.Бадамсүрэн: “Өсөх”-ийнхөөн, 65 км зам барина, хайрга дайрга нийлүүлэх боломж байгаа юу
А.Түвшинжаргал: Түрээслэх асуудал дээр бид болгоомжтой хандана. Огт түрээслэхгүй гэж хэлж мэдэхгүй байна
“НОГООН ЭРДЭНЭТ” ЗӨВЛӨГӨӨН БОЛНО
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид “Эрдэнэт Ус”-ынхантай хуйвалдан усны үнийг нэмсэн үү
Лифтний үнийг 20 мянга болохыг оршин суугчид нь “хоёр гараа өргөөд”дэмжсэн гэнэ үү
Аймгийн Засаг даргын шуурхайн дэг өөрчлөгджээ
Цэцэрлэгийн хамрагдалт 62.8 хувьтай байна
Боловсролын газрыг Боловсрол, шинжлэх ухааны газар болгон өргөтгөн байгуулжээ
28 гомдол, мэдээлэлд хэрэг нээж, 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв
Юу болоод өнгөрөв өө, аймгийн ИТХ-ын орчимд...
С.Батжаргал: Ажлын байр шинээр нэмэгддэггүй, сүлжээ болчихжээ
ХАСХОМ-ийг хуулийн хугацаанд 100 хувь мэдүүлж авлаа
Эрдэнэтчүүд Дэлхийн шилдэг брэндүүдийг хамгийн өргөн сонголттойгоор худалдан авах боломжтой боллоо
Нийт 62 тендэр зарлаад байна
Тендэр шалгаруулалтын явцын дүнгээр аймгийн ОНӨГ улсад тэргүүлжээ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА