ПҮРЭВ
2025.10.17
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
САР ШИНИЙН БАЯРЫН ӨМНӨ 13 ДАХЬ САРЫН ЦАЛИН ОЛГОНО
САР ШИНИЙН БАЯРЫН ӨМНӨ 13 ДАХЬ САРЫН ЦАЛИН ОЛГОНО

  Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын шинэ оны анхны даваа гаригийн шуурхай зөвлөгөөн хуралдлаа. Он солигдох өдрүүдэд үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр ямар нэг алдаа доголдолгүй ажилласныг цех нэгжийн удирдлагууд мэдээлэлдээ танилцуулав. Үйлдвэрийн бүсэд хариуцлагатай жижүүрүүд өдөр бүр  хуваарийн дагуу хяналт тавин ажиллажээ. Үйлдвэрийн хэмжээнд намар өвлийн бэлтгэл хангах хүрээнд нийт 298 ажил төлөвлөснөөс 99 хувиар биелсэн байна. Нүүрсний нөөц 30 мянган тонн буюу 20 хоногийн нөөцтэй байгааг ДЦС-ын дарга мэдээллээ. Энэ жилийн хувьд харьцангуй дулаахан өвөл болж байгаа нь эрчим хүчний үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлснийг Эрчим хүчний хэлтсийнхэн онцлов. Түүнчлэн үйлдвэрийн ДЦС, 6.7 сая киловатт цахилгаан, эрчим хүч төлөвлөгөөнөөсөө илүү үйлдвэрлэж, төвийн эрчим хүчний системд нийлүүлсэн нь   том хувь нэмэр болжээ. Нөгөө талаар, Эрдэнэт үйлдвэрийнхэн нэг тонн хүдэр боловсруулалтад ашиглагдах эрчим хүчний хэмжээг багасгаж чадсан нь чухал үзүүлэлт гэж Эрчим хүчний хэлтсийн дарга Ш.Төрбат мэдээллээ. 

     Өнгөрсөн 2021 онд эхлүүлсэн бүтээн байгуулалтын томоохон ажлуудаа шинэ онд үргэлжлүүлж, дуусгахын зэрэгцээ төлөвлөгөөт төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, Ус хангамжийн цехийн 3-р шугамын өргөтгөл, Ил уурхайн Тэсрэх бодисын үйлдвэр, Мөчлөгт урсгалт тээврийн технологийн төсөл, Ногоон хөгжлийн төв, “Эрдэнэт” соёл спортын цогцолбор зэрэг ажлуудаа дуусгаж, 2022 онд Их бүтээн байгуулалт өрнүүлнэ гэдгийг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн танилцууллаа. Мөн шинэ онд овоолго ашиглах үйлдвэр барьж, Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөжээ.  Энэ бүх ажлыг гүйцэтгэхдээ хүн бүхэн сахилга дэг журмыг өндөр түвшинд баримталж, цех нэгжүүд хоорондын уялдаа холбоогоо нягтруулж ажиллах шаардлагатайг шуурхай зөвлөгөөн анхааруулав. Монголчуудын уламжлалт цагаан сар, хаврын тэргүүн сарын шинийн нэгэн энэ жилийн хувьд эрт тохиож байгаа тул өнгөрсөн жилийн үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлтээ дүгнэж, тайлангаа энэ сард багтаан хэлэлцэнэ. Мөн сар шинийн баярын өмнө уламжлал ёсоор үйлдвэрийн хөдөлмөрийн аваргуудаа тодруулж, ажилтнууддаа 13 дахь сарын цалин олгох юм байна. 

 

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ