НЯМ
2025.10.20
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ШИНЭ “ХАМТЫН ГЭРЭЭ”-НД АЖИЛЛАГСДЫН ЦАЛИН БОЛОН ОРОН СУУЦНЫ ХӨНГӨЛӨЛТ ДЭМЖЛЭГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР ТУСГАЖ, БАТАЛГААЖУУЛЛАА
ШИНЭ “ХАМТЫН ГЭРЭЭ”-НД АЖИЛЛАГСДЫН ЦАЛИН БОЛОН ОРОН СУУЦНЫ ХӨНГӨЛӨЛТ ДЭМЖЛЭГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР ТУСГАЖ, БАТАЛГААЖУУЛЛАА

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны хооронд байгуулсан 2023 оныг дуустал хэрэгжүүлэх “Хамтын гэрээ”-г үзэглэх ёслолын ажиллагаа боллоо. Өөрөөр хэлбэл, ирэх 2022 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн 2023 оныг дуустал хоёр жилийн турш хэрэгжих “Хамтын гэрээ”-нд талууд гарын үзэг зурж, баталгаажууллаа.

     Энэ удаагийн хамтын гэрээг байгуулах явцад үйлдвэрийн захиргаа, ҮЭХ-ны хооронд санал зөрөлдөх олон хүндрэлтэй асуудлууд байсан ч олон удаагийн хэлэлцүүлэг, хэлэлцээрийн ширээний ардах зөвшилцлийн үр дүнд харилцан ойлголцолд хүрснийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энх ёслолын ажиллагааны үеэр онцлов. Үйлдвэрчний эвлэл, байгууллагын захиргаа хоёрын  хоорондын ойлголцол, хамтын ажиллагааны үр дүнгээс нийт ажилтны нийгмийн асуудал шийддэгдэг. Тиймээс энэ удаагийн ажлын хэсгийнхэн  ажилтны эрх ашиг гэсэн нэг цэг дээр огтлолцож байж, нийгмийн асуудлыг шийдэх дэвшилд хүрнэ гэсэн чиг баримжааг үндсэн зорилгоо болгожээ.  Ингэснээр 2023 оны дуустал хэрэгжих “Хамтын гэрээ”-нд нийт ажилтны цалинг 10 хүртэлх хувиар, үйлдвэрийн ажилтанд олгодог орон сууцны хөнгөлөлт дэмжлэгийн 12 сая төгрөгийг 13 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр тусгасан байна. Түүнчлэн үйлдвэрийн ажилтны хүүхдийг ажилд авах тухай 2.3 болон 2.4 дэх заалтууд дээр нэлээд олон удаагийн хэлэлцүүлэг болж, эдгээр заалтыг 2022 онд хэвээр үлдээхээр болсон байна.  Харин 2023 оны 1 сарын 1-нээс энэхүү заалт хэрэгжихгүй байхаар тусгажээ.

 Эдгээр асуудлуудаар ҮЭХ-ны зүгээс хэд хэдэн шаардлага тавьсан байна.  Тухайлбал, ҮЭХ-ноос ажиллагсдын цалинг 20 хүртэл хувиар, орон сууцны хөнгөлөлт дэмжлэгийг 24 сая төгрөг болгон нэмэгдүүлэх саналтай байсныг ажлын хэсгийнхэн онцлов. Улс орон нутгийн төсөвт орлого, айл өрх аж ахуйн нэгжүүдийн ус цахилгааны төлбөр нийлээд энэ онд 2.2 их наяд төгрөгийг Эрдэнэт үйлдвэр төлж буй. Нөгөө талаас үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай горимыг хангах, бүтээн байгуулалт, техник технологийн шинэчлэлийг үргэлжлүүлэх зорилтоо биелүүлсээр байна. Энэ бүх бодит  нөхцөл байдлаа ярилцаад, энэ удаагийн “Хамтын гэрээ”-г хоёр талын харилцан ойлголцлын үндсэн дээр боловсрууллаа. Ингэснээр бусад уул уурхайн компаниудад жишиг болохуйц уурхайчдын төлөө хийх олон асуудлыг баталгаажуулсан чухал баримт бичиг болсон гэдгийг Эрдэнэт үйлдвэрийн ҮЭХ-ны дарга Б.Төгсбаяр гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр тодотгов.

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ