ПҮРЭВ
2024.04.19
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Өвлийн спорт Эрдэнэтэд “өндөглөхгүй” нь бололтой
Өвлийн спорт Эрдэнэтэд “өндөглөхгүй” нь бололтой

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  12 дугаар хуралдаан болов. Хуралдаанаар

1-д Ээлжит бус хуралдаан зарлах тухай

2-д Орхон аймгийн авто замын тээврийг хөгжүүлэх, дэд хөтөлбөрийн /2018-2021 оны/ хэрэгжилтийн тухай

3-д Өвлийн спортыг хөгжүүлэх хөтөлбөрийн тухай

4-д “Цагаан тосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах” аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай асуудлыг авч хэлэлцсэн юм.

Манай аймгийн ИТХ-аас Орхон аймгийн хэмжээнд “Өвлийн спортыг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг батлан гаргасан. Түүний хэрэгжилт, явц байдлын талаар Тэргүүлэгчид танилцлаа. Аймгийн БТСГ-аас зурагт танилцуулга бэлтгэн оролцсон ч Тэргүүлэгчид түүнийг нь ч хүртэл шүүмжлэв. “Их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан ч ийм танилцуулга өлхөн хийнэ. Өмнө нь танилцуулж байсан ажлаа Copy past хийгээд орж ирлээ. Шинээр сэдэж санасан ажил гэж алга. Бахь байдгаараа л байна. Өвлийн спортын хамгийн гол төрөл болсон цана, тэшүүрийг хөгжүүлэх талаар олигтой санаа ч алга“ хэмээн бухимдсан.

Манай аймгийн хувьд өвлийн спорт хөгжих боломж нөөц, суурь хүчин зүйл гээд бололцоо талаас нь харвал боломж үнэхээр бий. Спортын дунд сургуультай, үйлдвэрийн дэргэдэх цанын баазтай, орос сургуулийн дэргэд хоккейн талбайтай. Даанч корона вирус, өвлийн дулаарал байгаль цаг уур талаасаа нөлөөлж байгаа ч төрийн байгууллагаас санаачилж иргэдийгээ хамруулсан, тэдэнд чиглэсэн спортын арга хэмжээ үгүй болсон. Тэшүүрийн аймгийн аварга шалгаруулах тэмцээний сураг алдраад 10 гаруй жил болж байна. Бүр сүүлдээ тэшүүрийн багш олдохгүй байгаа.Тиймээс спортын дунд сургуулийн тэшүүрийн багшийн орон тоог дээрээс нь цомхотгоод хаясан гэдгийг БТСГ-ын дарга Л.Дэлгэрбаяр Тэргүүлэгчдэд бахархалтай нь аргагүй дуулгав.

Ямар сайндаа аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Д.Мөнхбат “Та бүхний санаачлага үнэхээр дутаж байна. Булган аймгийн Тэшиг сумын дунд сургууль тэшүүрийн спортын хөгжүүлж болоод байхад бид багшгүй гээд сууж байдаг. Энүүхэн Бугат суманд тэшүүрийн спортын олон улсын хэмжээний мастер Банзрагч гэдэг хүн ажилгүй, ажил хайгаад явааг мэдэх үү. Арай ч дээ” хэмээн бухимдахав.

Яг үнэндээ аймгийн БТСГ-ын удирдлагаас Эрдэнэтэд, Орхон аймагт өвлийн спорт хөгжүүлнэ гэж хараад ч горьдоод ч нэмэргүй. Ширээний ард дарга царайлсан нөхөд л суудаг. Цана, биатлоны үндэсний болон өсвөрийн үндэсний шигшээ багт багтсан Эрдэнэтийн хэдэн хүүхэд, тэдний эцэг эх, удирдсан ганц нэг багш нь өвлийн спортод хайртайдаа, дуртайдаа түүнийхээ төлөө яваа. Тэд л Орхон аймаг, Эрдэнэт хотын нэрийг уралдаан тэмцээний үеэр гаргадаг. Амарын талбайд, Цанын баазын хашаанд уг нь мөс хөлдөөгөөд хүүхэд багачуул гэлтгүй томчууд тэшүүрээр гулгадаг байсан тэр сайхан цаг үгүйлэгдэж байна. Аймгийн БТСГ-ын тайлбараар бол Эрдэнэтэд дулаан байгаа учраас мөсөө хөлдөөж чадахгүй, боломжгүй боллоо гээд хамаг бурууг байгаль, цаг уурт тохоод сууж байна. Энэ талаар Тэргүүлэгч Д.Батхуяг “Өвлийн спортын хамгийн гол төрлүүд болох цана, тэшүүр манай аймагт бүр алга боллоо. Би багадаа тэшүүрээр гулгаж өссөн. Өмнө нь тэшүүрийн талбай хийгээд болоод байсан. Мөнх-Эрдэнэ гээд мэргэжлийн холбоодын хүмүүсийг хамруулаад аймагтаа ганц тэшүүрийн талбай хийчихэж болмоор. Даан ч та бүхэнд санаачлага алга. Аймгийн дэд хөтөлбөр ийм байх гэж” хэмээн шүүмжиллээ. Ямар ч байсан энэ удаагийн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Өвлийн спортыг хөгжүүлэх дэд хөтөлбөр” манай аймагт цаасан дээр л цаг хугацааг өнгөрөөж байгаа болохоос биш цас мөсөн дээр юу ч харагдаж үзэгдэхгүй, цана тэшүүр гэж юу байдгийг ч мэдэхгүй Эрдэнэтийн ирээдүйг бий болгож буйтай танилцлаа. Дэд хөтөлбөр гээд дэмийрч байхаар аймгаараа нийлж байгаад ганц сайхан каток буюу мөсөн талбай байгуулахсан.

Мөсөн талбай байсан газрыг нь төр дээрэмдээд багийн даргыг байртай болгож байвал бүх нийтийн эрүүл мэнд, өвлийн спорт энэ тэр ч ёстой яамай байна гээд БТСГ-ын мэдэлд байсан газар дээр Зэст багийн ордон барьж байна. Өвлийн спортын өнөөгийн дүр зураг нэг иймэрхүү.       

НАМТАР САЙТАЙ Ч НЭР МУУТ
НАМТАР САЙТАЙ Ч НЭР МУУТ
4-р сар. 19, 2024, 10:21 a.m.
Кувейтийн гудамжинд байрлалтай төв цэвэр усны шугамын ажил
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах ажлын хүрээнд Цагаанчулуут багийн 49-53-р гудамжинд УДДТөв барих
Шинээр ашиглалтад орох "Номын өргөө"-нд тоног төхөөрөмж худалдан авах
ГХБХБГ-т Барилгын материалын сорилт шинжилгээний  лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж  худалдан авах /Багц-2/
Замын арчилгааны тоног төхөөрөмж худалдан авах / асфальт зүсэгч, цагаан зураас будагч, трамбок/
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
ГХБХБГ-т Гудамж, талбайн нэр, эд хөрөнгийн хаягжуулалтын зургийг боловсруулж, хаягийн мэдээллийн нэгдсэн системд бүртгэлжүүлэх
ГХБХБГ-т 1:1000 масштабтай байр зүйн зургийн шинэчлэл, геопортал цахим системд оруулах
Булган аймаг сурагчдыг ангидаа шүдээ угаах цагтай болгожээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, камер, тоног төхөөрөмж худалдан авах
Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих тоног төхөөрөмж
ШҮҮХ ДЭЭР ГАЦСАН 49 ХУВЬТАЙ ХОЛБООТОЙГООР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-Т БЭТ ТОМИЛОГДОХ УУ
Баянбулаг, Их залуу, Шанд, Даваат багийг холбосон шилэн кабель татах /хашаанаас гаргах/
Тусгай зориулалтын камержуулалт хийх
Сургуулийн өмнөх боловсролын гадна камержуулалт хийх
Ерөнхий боловсролын сургуулийн дотор камержуулалт шинээр хийх
Ерөнхий боловсролын сургуулийн гадна камержуулалт шинээр хийх
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
Их залуугийн өвөрт шинээр баригдах "Далай их буян" ХХК-ийн буяны цогцолборын цахилгаан хангамжийн дэд станцын барилга угсралт хийх
Улсын хэмжээнд 2023 оны ХАСХОМ гаргах явц 35 хувьтай байна
ОРХОН АЙМГИЙН 2023 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТАЙЛАН
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
2023 ОНД АЙМГИЙН ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТАНД ОРОЛЦСОН ШАЛГАРСАН БОЛОН ШАЛГАРААГҮЙ ОРОЛЦОГЧДЫН МЭДЭЭЛЭЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
“Ногоон автобусны” гэх хэргийг мөрдөн шалгах явцад 11,9 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлж, 71,7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалав
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Их залуугийн өвөрт шинээр баригдах "Далай их буян" ХХК-ийн буяны цогцолборын цахилгаан хангамжийн дэд станцын барилга угсралт хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийг цахилгаан хангамжийн эх үүсвэртэй холбох
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
Төлбөр хураах цэгийг нүүлгэн шилжүүлэх /үргэлжлэл/
Эрдэнэт шинжлэх, ухаан технологийн паркийн барилга
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
30 МИНУТААС ТҮРГЭН ОЧДОГ ТҮРГЭН ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ
НОХОЙГ БУУДАХГҮЙГЭЭР УСТГАХ АРГА ХАЙЖ БАЙНА
БАЙГУУЛЛАГУУДЫН 50 МЕТР ГАЗРЫН КАДАСТРЫГ ГАРГАНА
Нутгийн удирдлагын ордны 3 дугаар  давхрын өрөөг хүндэтгэлийн танхим болгон засварлаж тохижуулах
БОЭТ-д нэн шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
БАГШ НАРЫН ГАР УТСЫГ ХУРААЖ АВАХ САЙДЫН ТУШААЛ УУ, ЭРХЛЭГЧИЙН ШИЙДВЭР ҮҮ
НАЙМАН ЖИЛ ГУЙЛГАЛАА, ОДОО БОЛЛОО
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
АРВАН АВТОБУС ЯВАХ ГАЗАРТ ГУРВАН АВТОБУСНЫ ГЭРЭЭ ХИЙЧИХЭЭД “НИЙТИЙН ТЭЭВЭР МУУ” ГЭСЭН СУДАЛГАА ЗАХИАЛАХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ
НОХОЙГ БУУДАХГҮЙГЭЭР УСТГАХ АРГА ХАЙЖ БАЙНА
ERDENETNEWS.MN САЙТЫН ЭРХЛЭГЧЭЭР Б.ӨЛЗИЙДЭЛГЭР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
БОАЖГ-ын контор, орон сууцны инженерийн шугам сүлжээний ажил
Бүрэнбүст багт шинээр камержуулалт хийх
Эрдэнэ багт гудамж хоорондын зам хийх /2 мөртэй зам/
ДАРГА НАР ЧӨЛӨӨ АВАХГҮЙ БАЙХЫГ САНУУЛАВ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Уурхайчин багт шинээр гэрэлтүүлэг хийх
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
26-р цэцэрлэгийн баруун талын уулзвараас Халуун усны уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх зураг төсөл боловсруулах
НАМТАР САЙТАЙ Ч НЭР МУУТ
Чандмань багт шинээр камержуулалт хийх