БЯМБА
2025.11.09
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
УИХ-ын гишүүд Эрдэнэтэд барилга барьж, төрийнхнийг жижигрүүлж байна
УИХ-ын гишүүд Эрдэнэтэд барилга барьж, төрийнхнийг жижигрүүлж байна

             УИХ-ын гурван гишүүн барилга барьж, төрийнхнийг жижигрүүлж байна

Эрдэнэт хотод өнгөрсөн зунаас орон сууцны барилгууд эрчимтэй барьж эхэлсэн. Газар тэнгэр, гол усны гоё нэртэй барилга угсралтын ажил энд тэндгүй өрнөж байгаа. Хамгийн сүүлийн мэдээллээр Эрдэнэт хотын хэмжээнд 19 орон сууцны барилга баригдаж байна. Тэдгээрийн 15-аас доошгүй нь хууль тогтоомж зөрчсөн, барилга барих тусгай зөвшөөрөлгүй, барилгын экспертизээ батлуулаагүй ажиллаж байгааг албаны хүмүүс хүлээн зөвшөөрч байна. Дээрх 19 барилгын 3-4 орон сууцны ард өнөөгийн УИХ-ын гурван гишүүн “нууц ноёд”-оор сууж байдаг аж. Эрхэм гишүүд төрийнхөнийг дарамталж, хууль зөрчиж байгааг албаныхан нуухгүй байна.

Яагаад гэнэт манай аймагт орон сууцны барилга барих ажил бүтээн байгуулалт болтлоо хөгжсөний шалтгаан нь иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчдэд олдоод байдаггүй  жилийн гурван хувийн хүүтэй зээл юм байна. Засаг төрөөс бизнесийг дэмжих, Ажлын байрыг хадгалах хэмээн нэрлэж 2-3 их наяд төгрөгөөр хэмжигдээд байсан 3 хувийн хүүтэй зээл дүрээ нуугаад барилгын салбарт орж ирсэн бололтой. Тэрхүү 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай зээлийг эхний 12 сард зөвхөн хүүг нь төлөөд үлдсэн 24 сард үндсэн зээлээ хуваагаад төлөх нөхцлийг эрх мэдэлтнүүд овжиноор ашиглаж байгаа бололтой. Өөрөөр хэлбэл, нэг жилийн хугацаанд зээлийнхээ үндсэн төлбөрөөс чөлөөлүүлнэ. Дарга нар, албан тушаалтнуудаас бүрдсэн “барилгачдын арми” авсан зээлээрээ энэ жил барилгаа босгож аваад ирэх жилийн өдийд ашиглалтад оруулаад зах зээлд нийлүүлнэ. Ингэж албан тушаалтнууд жилийн 3 хувийн хүүтэй зээлийн үр шимийг жинхэнэ утгаар нь хүртэж байна.

Харин тэд манай аймгийн мэргэжлийн байгууллагынханыг  шаардлага тавихад нохой хуцсан чинээ санадаггүй, дарамталж, даапаалдаг, заримыг нь жижигрүүлдэг гэнэ. Манай аймгийн хяналтын байгууллагынхан энэ асуудалд анхаарахгүй, мэдээгүй, хараагүй сонсоогүй дүртэй гурван сармагчин шиг дундыг бариад л суусаар байх уу. Харин аймгийн Засаг дарга С.Батжаргалын хувьд “Баригдаж буй барилгуудад хяналт тавих явдал муу байна. Барилга барьж байгаа нь сайн хэрэг ч төрийн зүгээс тавих хяналт муу байна. Энэ тал дээр анхаарах хэрэгтэй” гэж хоёр ч удаа анхааруулаад байна.

 

ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ