ПҮРЭВ
2024.03.29
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР “ДАРХЛААЖУУЛАЛТЫН 4-Р ТУН”-Д ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ УРИАЛЖ БАЙНА
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР “ДАРХЛААЖУУЛАЛТЫН 4-Р ТУН”-Д ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ УРИАЛЖ БАЙНА

* Дөрөвдүгээр тун нь дасгал хөдөлгөөн, соёл урлаг, эрүүл зөв хоололт, эмчийн зөвлөгөө, инээмсэглэл хайр юм...

    Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан сүүлийн хоёр жил дэлхий нийтээрээ уйтгар гунигтай амьдарлаа. Ам хаалттай, хөл хориотой, зайн харилцаатай, хүүхдээ ч үнсэхээс болгоомжилсон, хөндий хүйтэн уур амьсгалтай ажиллаж, амьдрах нь хүнийг сэтгэл гутралд оруулж, дархлаанд сөргөөр нөлөөлдгийг судлаачид ярих болсон.

Харин “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчдын хувьд дархлаажуулалтын 1, 2-р тунд хамгийн түрүүнд хамрагдсан. Улс орныхоо эдийн засгийн гол ачааг нуруундаа үүрч яваа стратегийн чухал ач холбогдолтой үйлдвэрийн баялаг бүтээгч шүү дээ гэх ухамсар сэтгэлгээ ажилтан бүрт гүн бат төлөвшсөн учраас тэр. Одоо Ковидын эсрэг дархлаажуулалтын 3-р тунд иргэдээ хэрхэн хамруулах тухай дөнгөж яригдаж байхад зууны манлай үйлдвэрийнхэн аль хэдийнэ 98 хувьтай хамрагдаж, бүр “Дархлаажуулалтын 4-р тун” аяныг эхлүүлчихсэн явна. Өөрөөр хэлбэл хариуцлагын вакцин буюу “дархлаажуулалтын 4-р тун” гэдэг нь дасгал хөдөлгөөнөөр, соёл урлагаар, амин дэмтэй, шим тэжээлтэй хоол хүнсээр, амьдралын зөв хэмнэл, дадал хэвшлээр, бие биедээ үзүүлэх халамж, хайр хүндлэлээр бие, сэтгэлийн дархлаа сэргээх нөлөөллийн үйл ажиллагаа юм. “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ нь уул уурхайн олборлолт, үйлдвэрлэл явуулах үндсэн үйл ажиллагаанаас гадна уурхайчдын нийгмийн хамгаалал, хөгжлийн асуудлыг хариуцсан, спорт, урлаг, эрүүл мэнд, боловсрол, нийтийн хоолны чиглэлээр цогц үйлчилгээ үзүүлэх бие даасан бүтэцтэй Монголын цорын ганц үйлдвэр. Энэ нь нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч байхад том нөлөө үзүүлдэг. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энх үйлдвэрийн газрынхаа энэ онцлог, давуу талд тулгуурлан, ажилчдынхаа дархлааг хамгаалах, сэргээх зорилгоор “Дархлаажуулалтын 4-р тун” аяныг эхлүүлсэн нь цаг үеэ олсон, цар тахлын үеийн уур амьсгалыг зөөллөсөн, хүн бүрийн сэтгэлд хүрсэн “сэргээш” болон түгэж байна. Энэхүү аяныг Нийгмийн харилцааны хэлтэс, түүний харьяа цехүүд, Маркетингийн хэлтсийн Олон нийттэй харилцах албаны хүчээр өрнүүлсэн нь өнөөдөр 7000 гаруй уурхайчдыг бүрэн хамарчээ. Долоон өнгөнөөс солонго бүрддэг шиг “Дархлаажуулалтын 4-р тун” аян долоо хоног бүр өөр өөр өнгө аяс, хэмнэлээр баяжигдан үргэлжилсээр... Сар гаруйн өмнө Спорт цогцолборын хамт олон аяныг “Дархлаажуулалтын 4-р тун нь дасгал хөдөлгөөн юм” уриан дор эхлүүлж, нийт ажилчдыг ажлын байрны хөгжимт дасгалд уриалсан нь өнөөдөр 10:10, 15:10 цагт тогтмолжин, үйлдвэрийн соёлын хэмжээнд хэвшлээ. Олныг хамарсан тайлангийн хурал хийж байсан ч цаг нь болоход түр завсарлан дасгалдаа нэгддэг болсон нь том үр дүн, хөгжил юм. Мөн ажилчдын нэгдсэн алхалтыг баасан гараг бүр “Эрүүл мэндийн зам” дээрээ зохион байгуулдаг нь одоо цехийн нэрэмжит болон өргөжлөө. Спорт цогцолбор секц дугуйлангуудынхаа үйл ажиллагааг сэргээж, эхний ээлжинд ажилчдадаа үйлчилж байна. Дараагийн долоо хоногоос Соёл, урлагийн цогцолборын уран бүтээлчид “Дархлаажуулалтын 4-р тун нь соёл, урлаг юм” хэмээн зарлаж өөрийн үйл ажиллагаагаар өнгө нэмсэн. Мэргэжлийн урлагийнхан, ардын авьяастан ажилчидтайгаа хамтран өглөө бүр уурхайчдынхаа сэтгэлийн дархлааг сэгхийтэл өргөн дэмжиж байна. Ажилдаа ирэхэд морин хуурын чуулга “Сэрсэн тал”-ыг эгшиглүүлж угтах нь юутай сайхан. Маргааш нь төгөлдөр хуурын аяз, сэтгэл сэргээсэн дуу, бүжиг, нөгөөдөр нь ардын хөгжим, хөөмий уянгалж угтана. Үүний дараа “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын хамт олон шим тэжээлтэй хоол, дархлаа сэргээх ундааг нийтийн хоолны үйлчилгээндээ нэвтрүүлж, эрүүл зөв хооллолтын цахим зөвлөгөөний челенжээр аянд нэгдсэн юм. Харин “Эрдэнэт” сувиллын цогцолборын эмч, сувилагч нар “Дархлаажуулалтын 4-р тун нь зөв дадал, зөв хэвшил юм” сэдвийн хүрээнд ажилчдад сургалт, мэдээлэл хүргэж, инээмсэглэл бэлэглэх талархлын өдүүдийг үргэлжлүүлж байна. Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын албан ёсны фейсбүүк групп үүссэн. Тэндээ халуун ам бүлээрээ эерэг мэдээлэл, дүрс бичлэгээ хуваалцан, бие биедээ урам дэм хайрлаж байгаа нь дархлаа сэргээх бас нэгэн сонирхолтой хэлбэр хэдийнэ болжээ. Уурхайчид цех, нэгжээрээ, найз нөхдөөрөө, гэр бүлээрээ “Дархлаажуулалтын 4-р тун”-д сайн дураар хамрагдсаар... Энэ нь цар тахлын хөл хориотой нэгэн хэвийн уйтгарт амьдралыг сэргээх, бие, сэтгэлийн дархлаагаа өөрсдөө дэмжих цаг нэгэнт болсныг харууллаа. Эрдэнэт үйлдвэр “Дархлаажуулалтын 4-р тунд”-д аж ахуйн нэгж байгууллагуудыг уриалж байна.  

 

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
Их залуугийн өвөрт шинээр баригдах "Далай их буян" ХХК-ийн буяны цогцолборын цахилгаан хангамжийн дэд станцын барилга угсралт хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийг цахилгаан хангамжийн эх үүсвэртэй холбох
Эрдэнэт шинжлэх, ухаан технологийн паркийн барилга
Төлбөр хураах цэгийг нүүлгэн шилжүүлэх /үргэлжлэл/
Нутгийн удирдлагын ордны 3 дугаар  давхрын өрөөг хүндэтгэлийн танхим болгон засварлаж тохижуулах
БОЭТ-д нэн шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Орон сууцны хороолол доторх авто замын зураг төсөл
ГХБХБГ-т 1:1000 масштабтай байр зүйн зургийн шинэчлэл, геопортал цахим системд оруулах
Хүндэт харуулын үйл ажиллагаанд шаардлагатай хивс худалдан авах
Замын арчилгааны тоног төхөөрөмж худалдан авах
ГХБХБГ-т Барилгын материалын сорилт шинжилгээний  лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж  худалдан авах
Говил багийн 2-р цэцэрлэгт дрож, хүүхдийн тоглоом худалдан авах
Эрчим хүчний хэмнэлттэй Хайбрид амины орон сууц барих
ХХҮГ-ын оффисын байрны дээврийн засварын ажил
Үерийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, үерийн далан суваг шуудууг сэргээн засварлах ажлын хүрээнд тоног төхөөрөмж худалдан авах
Хүүхдийн ордонд лед дэлгэц худалдан авах /4х7 хэмжээтэй/
8 МАНДАТЫН ТӨЛӨӨ 20 ГАРУЙ ГОРИЛОГЧ
ERDENETNEWS.MN САЙТЫН ЭРХЛЭГЧЭЭР Б.ӨЛЗИЙДЭЛГЭР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
М.ТҮМЭНЖАРГАЛ: ОДООГИЙН БАЙДЛААРАА БАЙВАЛ МАНАЙ НИЙТИЙН ТЭЭВЭР СӨХӨРЛӨӨ
АЙМГИЙН МЭДЛИЙН АВТОМАШИНУУДЫГ ӨМНӨХ ЭЗЭД НЬ УНААД ЯВЧИХАВ УУ, УНАГААГААД ХАЯЧИХАВ УУ
Улсын хэмжээнд 2023 оны ХАСХОМ гаргах явц 35 хувьтай байна
ОРХОН АЙМГИЙН 2023 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТАЙЛАН
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
“Ногоон автобусны” гэх хэргийг мөрдөн шалгах явцад 11,9 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлж, 71,7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалав
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
2023 ОНД АЙМГИЙН ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТАНД ОРОЛЦСОН ШАЛГАРСАН БОЛОН ШАЛГАРААГҮЙ ОРОЛЦОГЧДЫН МЭДЭЭЛЭЛ
30 МИНУТААС ТҮРГЭН ОЧДОГ ТҮРГЭН ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ
НОХОЙГ БУУДАХГҮЙГЭЭР УСТГАХ АРГА ХАЙЖ БАЙНА
БАЙГУУЛЛАГУУДЫН 50 МЕТР ГАЗРЫН КАДАСТРЫГ ГАРГАНА
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
АРВАН АВТОБУС ЯВАХ ГАЗАРТ ГУРВАН АВТОБУСНЫ ГЭРЭЭ ХИЙЧИХЭЭД “НИЙТИЙН ТЭЭВЭР МУУ” ГЭСЭН СУДАЛГАА ЗАХИАЛАХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ
8 МАНДАТЫН ТӨЛӨӨ 20 ГАРУЙ ГОРИЛОГЧ
БАГШ НАРЫН ГАР УТСЫГ ХУРААЖ АВАХ САЙДЫН ТУШААЛ УУ, ЭРХЛЭГЧИЙН ШИЙДВЭР ҮҮ
НАЙМАН ЖИЛ ГУЙЛГАЛАА, ОДОО БОЛЛОО
АРВАН АВТОБУС ЯВАХ ГАЗАРТ ГУРВАН АВТОБУСНЫ ГЭРЭЭ ХИЙЧИХЭЭД “НИЙТИЙН ТЭЭВЭР МУУ” ГЭСЭН СУДАЛГАА ЗАХИАЛАХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ
НОХОЙГ БУУДАХГҮЙГЭЭР УСТГАХ АРГА ХАЙЖ БАЙНА
ERDENETNEWS.MN САЙТЫН ЭРХЛЭГЧЭЭР Б.ӨЛЗИЙДЭЛГЭР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
Мэндчилгээ
Цагаанчулуут баг ХТП-471 дэд станцыг Хороолол дэд станцтай холбох /АБЛу 3х240/
Их залуугийн өвөрт шинээр баригдах "Далай их буян" ХХК-ийн буяны цогцолборын цахилгаан хангамжийн дэд станцын барилга угсралт хийх
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулах
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Чөлөөт бөхийн холбоонд дэвжээ худалдан авах
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Булаг багт гудамж хоорондын зам хийх /2 мөртэй зам/
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ