ЛХАГВА
2024.04.25
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Учиртай гурван толгой” Булганы театрын тайзнаа түүхэн тавилтаараа амиллаа
“Учиртай гурван толгой” Булганы театрын тайзнаа түүхэн тавилтаараа амиллаа

             Булган аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийг тоглох гэж байгаа тухай мэдээлэл хэд хоногийн өмнөөс цахим орчинд түгсэн дээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн, олноо “Баатар ван” хэмээн хүндлэгдсэн Л.Эрдэнэбулган энэхүү дуулалт жүжгийн найруулгыг бүтээгээд үзэгчдийн хүртээл болгох гэж байтал өнөөх гайт коронагаас болоод жил гаруй хугацаанд хойшилсон байна. Нэрт найруулагч Л.Эрдэнэбулган Хөгжимт драмын театрын тайзнаа түүхэн хэлбэрээр анх удаагаа тоглогдох “Учиртай гурав”-аа, Булган нутгийн үзэгч түмнээ хүлээж байсан ч хүнд өвчний улмаас өнөө жил тэнгэрт дэвшсэн тухай гунигт мэдээг монголчууд, тэр дундаа Булган хангай нутгийнхан харамсан, гашуудан хүлээн авсан билээ. Гэвч их хүний үйл хэрэг үргэлж нээлттэй,  театрын тайзнаа дахин дахин амилах учиртай ажээ. Т.Бэхтөр даргатай Булган аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид Л.Эрдэнэбулган найруулагчийн сүүлчийн хүсэл, мөрөөдлийн  биелүүлж Улс тунхагласны ойн өдрүүдэд үзэгч түмнээ “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийг өргөн барьж байна.

Сэтгүүлч надад ч энэхүү хэзээ ч үл хоцрогдох, Монголын урлагийн сонгодог бүтээлийг Булган аймгийн Хөгжимт драмын театрын тайзнаа үзэх завшаан тохиосон юм. Жүжгийн өмнө теартын дарга Т.Бэхтөртэй ярилцаж байхад тэрбээр “ Учиртай гурван толгой дуулалт жүжиг маань Улс тунхагласны баяраар л манай тайзнаа амилах учиртай байжээ. Л.Эрдэнэбулган агсан өнгөсөн жил Учиртай гурван толгойг 1934 онд анх тавигдаж байсан тэр дэг жаягаар нь  тавихаар манай уран бүтээлчидтэй хамтран ажиллаж эхэлсэн. 2020 оны арваннэгдүгээр сараас ковидын улмаас хугацаагүйгээр хойшилж билээ. Ингээд 2021 онд, Улс тунхагласны баяраар үзэгчиддээ хүрэх гэж байна. Даан ч Эрдэнэбулган найруулагч маань өвчний улмаас өөд болсон доо. Уг нь жүжгийнхээ нээлтийг үзсэн бол сайхан байхсан. Гэхдээ шавь нар нь болсон манай уран бүтээлчид хамтран зүтгэгчид нь аймгийн Засаг дарга, театрын захиргаа өнөөдөр жүжгийнхээ хөшгийг нээж байгаад сайхан байна. Их Нацагдож тэртээ 1934 онд зохиолыг нь бичиж агуу Намдаг найруулж байсан анхны тэр хувилбараар нь манай тайзнаа анх удаа дэлгэж байгаа юм. Та энэхүү жүжгийн зарын анонсыг хар даа. Зотон даавуун дээр бийр будгаар будсан байгаа. Тэртээ 1934 онд манай ахмадууд өөрсдийн гараар бүх зүйлээ хийж байсныг нь орчин цагт үзэгчиддээ хүргэх гэж хийсэн дээ” гэлээ.

Үнэхээр теартын үүднээ залсан зотон даавуун дээр бийрээр, гараар бичжээ. Энд нэгэн зүйлийг онцлох хэрэгтэй. Л.Эрдэнэбулган найруулагч төрсөн нутгийнхаа театрын тайзнаа “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийн найруулахаар ажиллаж байхдаа дэргэдээ Эрдэнэтчүүдийн сайн танил, найруулагч Одонгоо буюу МУСТА найруулагч Д.Отгонбаатарыг гүйцэтгэгч найруулагчаар урин ажиллуулжээ. Өнөөдрийн, маргаашийн тэрхүү сайхан тоглолтыг найруулагч Д.Отгонбаатар удирдан найруулж Л.Эрдэнэбулган багшийнхаа хүслийг бага ч атугай биелүүлсэн байна. Дээр нь энэхүү театрын алтан тайзнаас “Булганы Үенч” нэрээрээ олондоо дуудуулсан гавьяат жүжигчин Ц.Үенч дуулах урлагийн багшаар ажиллажээ. Түүний гэр бүлийн хүн болох МУСТА жүжигчин, хөгжимчин Г.Балданцэрэн хөгжмийн багшаар ажилласан аж. Булган аймгийн Хөгжимт драмын театрын тайзан дээрээс бие биенээ олж гал голомтоо үүсгэн, үзэгч түмэндээ өнөөг хүртэл хүндлэгдэн уран бүтээлээ туурвиж яваа Ц.Үенч, Г.Балданцэрэн нар 52 жилийн дараа энэ тайзан дээр зогсож, шавь нартайгаа хамтран ажиллаж буйгаа бидэнд дуулгасан юм.

Хөгжмийн багш Г:Балданцэрэн бидэнд өөрийн сэтгэгдлээ ийнхүү хуваалцлаа. “Д.Нацагдоржийн Учиртай гурван толгой 1934 онд анх тайзнаа тавигдахдаа гурван бүлгээр гарсан. Хөгжмийн хувьд хувьд тухайн үедээ мэргэжлийн хүн байхгүй учраас Цэнхэрлэн харагдана ардын дууг суурилуулан 4 дууны аян дээр бүтсэн. Гэтэл найруулагч Эрдэнэбулган надад үүнийг өөрчилж, бараг 18 ая дан бүхий хөг аялгуу нэмэх, жүжгийн төгсгөлд хүртэл ая дан хийх үүрэг өгсөн. Би ч ийм том ажлыг мэргэжлийн хөгжмийн зохиолчоор хийлгэхгүй бол болохгүй байх аа. Би арай барахгүй гэтэл. Чи хийхгүй юм бол хэн хийх юм бэ. Чи чадна, хий гээд л үүрэгдсэн. Ардын хөгжмөн дээр суурилж өнөөдрийн 4 үзэгдэлт дуулалт жүжгийн хөгжмийн багшаар ажиллалаа. Сайхан байна. 1993 онд Эрдэнэбулган найруулагч Түмэн эх чуулгын тайзнаа Учиртай гурван толгойг тэртээ 1934 оны дэг жаягаар нь анх удаа найруулсан.  Бараг 30 жилийн дараа төрсөн нутгийнхаа тайзан дээр тэрхүү түүхэн эх найруулгаар нь бүтээж байгаа юм даа” хэмээв.

“Учиртай гурван толгой” дуулалт жүжгийн тайз засалт, зураг үнэхээр өөр байлаа. Жүжгийн гүйцэтгэх зураачаар зураач Ц.Эрдэнэбилэг ажиллажээ. Хөдөө орон нутагт анх удаагаа “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийг 1934 оны анхны эх хувилбараар тавихад Булган аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид нэг баг болон ажилласан байна. Жүжгийн ерөнхий найруулагчаар МУУГЗ Л.Эрдэнэбулган агсан, Гүйцэтгэгч найруулагчаар  МУСТА Д.Отгонбаатар, продюсерээр Т.Бэхтөр, хөгжмийн багшаар МУСТА Г.Балданцэрэн, дуулах урлагийн багшаар гавьяат жүжигчин Ц.Үенч, гүйцэтгэгч зураачаар Ц.Эрдэнэбилэг, эскизний зураачаар Н.Жадамбаа,  тайзны машинистаар Х.Мөнхбат, дуу шуумны техникчээр МУСТА Ц.Баасансүрэн, гэрлийн техникчээр Х.Нямцэрэн нар ажилласан байна.

Хэдийгээр “Учиртай гурван толгой” нэртэй ч дуулалт жүжигт учиртай 4 толгой гол дүрд тоглодог. Гол дүр болох халхын сайхан эр Юндэнгийн дүрд МУСТА Н.Гэрэлт-Од, МУСТА Б.Энхмөрөн нар тоглосон бол түүний сэтгэлт бүсгүй Нансалмаагийн дүрд МУСТА П.Золзаяа тогложээ. Харин Хоролмагийн дүрд МУСТА Г.Долгорсүрэн, МУСТА  Н.Мөнгөнтуяа, Балганы дүрд залуу жүжижгчин Б.Гантөмөр, М.Дорж нар тоглосон юм. Дуулалт жүжгийн туслах дүрүүд болох Дамдины дүрд МУСТА Ж.Алтангэрэл, Балган ноёны дагуулуудын дүрд жүжигчин А.Шинэбаяр, Н.Цэндхорол нар тоглосон. Харин Өвгөн хуурчийн дүрийг МУСТА Л.Бат-Эрдэнэ амилуулжээ. Дуулалт жүжигт Булган аймгийн Хөгжимт драмын театрын Үндэсний цөөхүүл хөгжимчид, Дуу ангийн дуучид, Бүжиг ангийн бүжигчид  бүжиглэж хөгжмийн багшаар МУСТА П.Эрдэнэбулган, Бүжгийн багшаар МУСТА Г.Баасансүрэн, Уран сайхны удирдаачаар Г.Батболд, менежерээр Б.Ууганбаяр нарын уран бүтээлчид ажиллажээ.

Эцэст нь тэмдэглэхэд тэртээ 1934 онд Бөмбөгөр ногооны тайзнаа анх удаагаа тавигдсан “Учиртай гурван толгой” дуулалт эмгэнэлт жүжгийн тэр хэв маяг, манер найруулгыг өнөө цагт, орчин үеийн үзэгчдэд хүргэхэд Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, түүний Тамгын газрынхан идэвх санаачлагтай ажиллаж, ивээн тэтгэсэн байна. Энэ сарын 25-ны 18.00 цагт болсон жүжгийн зохион байгуулалт, халдвар хамгааллын дэглэм баримтлалт зэрэг нь үнэндээ юун хөл хорио, зүгээр л ковид цаашаа байсан. Зохион байгуулалт үнэхээр мундаг байлаа. Театрын захиргаа, уран бүтээлчид хоёр жилийн турш цар тахлын айдас, хүйдэст нэрвэгдсэн үзэгчидтэйгээ  Монголын театрын урлагийн алтан түүхнээ анхдагч, домог болсон “Учиртай гурван толгой” дуулалт жүжгээр учирсан нь анхдагчдын өлгий нутгаас Монголын өргөн уудам нутгаар цацарсан нарны гэрэл лугаа адил санагдаж байлаа. Булган нутгийн үзэгчид ч нутгийнхаа уран бүтээлчдийг халуун алга ташилтаар шагнаж, бүр зарим нь энэ бүхэн үнэн гэж үү хэмээн сэтгэл нь шимширч суусан.

 

Урлагийнхан цаг ямагт уран бүтээлчдээ дэмжиж сэтгэлийн тэр их хөгж хүчийг нь ирлэж байдаг бурханлаг сэтгэлтэй хүмүүс. Монгол улсын баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Уурхайчин” соёлын ордны уран бүтээлчид энэ удаагийн тоглолтыг зориуд ирж үзэн сонирхож, мэргэжил нэгтнүүдээ халуун алга ташилтаар урамшуулж, баяр хүргэсэн юм. Булган аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид, “Уурхайчин” соёлын ордны уран бүтээлчид цаашид томоохон уран бүтээлүүд дээр хамтран ажиллах болсон тухай чихнээ чимэгтэй мэдээ энэ үед дуулдсан.

Өвлийн эхэн сарын гүн шөнийн тэнгэрт, сарны гэрэлд нутгийн зүг жолоо залж явахдаа “Юун Улсын драмын эрдмийн театрт очиж Учиртай гурав үзэх гэж санаашрах. Анхдагчдын өлгий Булган хангай нутгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн Учиртай гурван толгой дуулалт жүжгийг манай Горнякийн тайзнаа тоглуулахад Эрдэнэтийнхэн ч хуйлрана даа” хэмээн өөрийн эрхгүй бодогдсоноо нуух юун. Манай эрдэнэтчүүд ч урлаг, уран сайхны өндөр мэдрэмжтэй, мэргэжлийн үзэгчид л дээ.

    

 

ОВООЛГО ТОЙРСОН БУСАД КОМПАНИУДДАА ШАЛГАЛТ ОРУУЛЖ, БУЛААЖ АВААЧ
ЭРДЭНЭТЭЭС ЭХЭЛНЭ 33-34-33 ТЭМЦЭЛ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЛЭЭ
Төлбөр хураах цэгийг нүүлгэн шилжүүлэх /үргэлжлэл/
НАМТАР САЙТАЙ Ч НЭР МУУТ
НАМТАР САЙТАЙ Ч НЭР МУУТ
4-р сар. 19, 2024, 10:21 a.m.
Авто тээврийн төвийн авто оношилгооны хэсэгт өргөтгөл хийх
Кувейтийн гудамжинд байрлалтай төв цэвэр усны шугамын ажил
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах ажлын хүрээнд Цагаанчулуут багийн 49-53-р гудамжинд УДДТөв барих
Шинээр ашиглалтад орох "Номын өргөө"-нд тоног төхөөрөмж худалдан авах
ГХБХБГ-т Барилгын материалын сорилт шинжилгээний  лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж  худалдан авах /Багц-2/
Замын арчилгааны тоног төхөөрөмж худалдан авах / асфальт зүсэгч, цагаан зураас будагч, трамбок/
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
ГХБХБГ-т Гудамж, талбайн нэр, эд хөрөнгийн хаягжуулалтын зургийг боловсруулж, хаягийн мэдээллийн нэгдсэн системд бүртгэлжүүлэх
ГХБХБГ-т 1:1000 масштабтай байр зүйн зургийн шинэчлэл, геопортал цахим системд оруулах
Булган аймаг сурагчдыг ангидаа шүдээ угаах цагтай болгожээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, камер, тоног төхөөрөмж худалдан авах
Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих тоног төхөөрөмж
ШҮҮХ ДЭЭР ГАЦСАН 49 ХУВЬТАЙ ХОЛБООТОЙГООР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-Т БЭТ ТОМИЛОГДОХ УУ
Баянбулаг, Их залуу, Шанд, Даваат багийг холбосон шилэн кабель татах /хашаанаас гаргах/
Тусгай зориулалтын камержуулалт хийх
Сургуулийн өмнөх боловсролын гадна камержуулалт хийх
Улсын хэмжээнд 2023 оны ХАСХОМ гаргах явц 35 хувьтай байна
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
Их залуугийн өвөрт шинээр баригдах "Далай их буян" ХХК-ийн буяны цогцолборын цахилгаан хангамжийн дэд станцын барилга угсралт хийх
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ОРХОН АЙМГИЙН 2023 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТАЙЛАН
2023 ОНД АЙМГИЙН ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТАНД ОРОЛЦСОН ШАЛГАРСАН БОЛОН ШАЛГАРААГҮЙ ОРОЛЦОГЧДЫН МЭДЭЭЛЭЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ШҮҮХ ДЭЭР ГАЦСАН 49 ХУВЬТАЙ ХОЛБООТОЙГООР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-Т БЭТ ТОМИЛОГДОХ УУ
Тусгай зориулалтын камержуулалт хийх
Баянбулаг, Их залуу, Шанд, Даваат багийг холбосон шилэн кабель татах /хашаанаас гаргах/
Сургуулийн өмнөх боловсролын гадна камержуулалт хийх
Ерөнхий боловсролын сургуулийн дотор камержуулалт шинээр хийх
Ерөнхий боловсролын сургуулийн гадна камержуулалт шинээр хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийг цахилгаан хангамжийн эх үүсвэртэй холбох
Төлбөр хураах цэгийг нүүлгэн шилжүүлэх /үргэлжлэл/
Эрдэнэт шинжлэх, ухаан технологийн паркийн барилга
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
БАГШ НАРЫН ГАР УТСЫГ ХУРААЖ АВАХ САЙДЫН ТУШААЛ УУ, ЭРХЛЭГЧИЙН ШИЙДВЭР ҮҮ
НАЙМАН ЖИЛ ГУЙЛГАЛАА, ОДОО БОЛЛОО
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
АРВАН АВТОБУС ЯВАХ ГАЗАРТ ГУРВАН АВТОБУСНЫ ГЭРЭЭ ХИЙЧИХЭЭД “НИЙТИЙН ТЭЭВЭР МУУ” ГЭСЭН СУДАЛГАА ЗАХИАЛАХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ
НОХОЙГ БУУДАХГҮЙГЭЭР УСТГАХ АРГА ХАЙЖ БАЙНА
ЭРДЭНЭТЭЭС ЭХЭЛНЭ 33-34-33 ТЭМЦЭЛ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЛЭЭ
ERDENETNEWS.MN САЙТЫН ЭРХЛЭГЧЭЭР Б.ӨЛЗИЙДЭЛГЭР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
Цагаанчулуут баг ХТП-471 дэд станцыг Хороолол дэд станцтай холбох /АБЛу 3х240/
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ОВООЛГО ТОЙРСОН БУСАД КОМПАНИУДДАА ШАЛГАЛТ ОРУУЛЖ, БУЛААЖ АВААЧ
Баян овоот багт шинээр камержуулалт хийх
Шанд багт шинээр камержуулалт хийх
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулах
Чөлөөт бөхийн холбоонд дэвжээ худалдан авах
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Булаг багт гудамж хоорондын зам хийх /2 мөртэй зам/