МЯГМАР
2022.05.25
ЭРДЭНЭТ
4C°/23C°
АНУ ДОЛЛАР
3120.56
ЕВРО
3348.67
БНХАУ ЮАНЬ
467.96
ОХУ РУБЛЬ
54.25
БНСУ ВОН
2.47
Б.Баасансүрэн даргын гар утасны дугаар “Нууцын зэрэглэл”-тэй юм уу
Б.Баасансүрэн даргын гар утасны дугаар “Нууцын зэрэглэл”-тэй юм уу

         Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Баасансүрэнтэй холбогдох гээд 9072-5555 тоот  утас руу дуудлага хийтэл “Холбогдох боломжгүй байна” гэх хариу өглөө. Хэвлэл мэдээллийн ажилтан н.Золзаяа гэгчтэй холбогдон Баасансүрэн даргын утсыг асуулаа. Гэтэл өөдөөс “Ямар асуудлаар уулзах гэж байгаа юм бэ. Уулзах бол надаар дамжуулж байж уулзана. Баасансүрэн даргын утсыг өгөх боломжгүй. Ямар асуудлаар яах гэж уулзах тухайгаа надад дуулгаж байж, би мэдсэнээр Баасансүрэн даргад танилцуулна. Түүний дараа л уулзана даа” гэж байна.

Хэвлэлийнхэн гэлтгүй Баян-Өндөр сумын иргэн бид ямар цаг үед, ямар нийгэмд амьдраад байна аа. Хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч ч гэсэн Баян-Өндөр сумын иргэн юм шүү. Баян-Өндөр сумын жирийн иргэн яагаад сумынхаа Засаг даргын утасны дугаарыг мэдэж болохгүй цаг үед амьдраад байгаа юм бэ. Эсвэл Баян-Өндөр сумын МАН-ын гишүүд л Баасансүрэн даргатай уулзах эрхтэй, сөрөг хүчнийхэн, болон гишүүн биш сул иргэд даргатай харьцах эрхгүй гээд байрныхаа үүдэнд зар тавьчих, найзууд аа.

Сумын Засаг даргын хэвлэлийн ажилтан гэж ер нь ямар хүн байдаг вэ. Хэвлэлийн хагас хугас ч гэсэн эрх чөлөөг минь хясан боогдуулдаг, сумын Засаг даргаас асуух асуулт ч тавих эрхгүй байдал хүргэх гээд байгааг чинь ойлгохгүй байна. Улс төрийн намуудын сонгууль болохоор штабт нь очиж ажиллачихаад маргааш нь нэг их том дүртэй, намын нүүртэй сэтгүүлчид дарга нарын дэргэд очсоноо юу гэж бодоод байна вэ.

Эсвэл Баасансүрэн даргын хувь хувьсгалын хамаг л нууц хийгээд  ажил төрлийг мэддэг, өмнөөс нь зааж зааварладаг бол сумын Засаг даргаар яах юм бэ, Хэвлэл мэдээллийн ажилтан н.Золзаяа гэдэг “дарга сэтгүүлч” ээ. Дарга даамлуудыг нь шүүмжилж, бодит байдлыг нь гаргаж тавихлаар “Нэг сая төгрөгөөр гэрээ хийе. Манай мөнгө их жаахан л даа” гэж урдуур хойгуур гүйх, хүнээр үг дайх нь энэ тэр чинь өнөө цагийн дарга нарын цүнх баригч хийгээд дагалдагчдын нүүр царай биш шүү. Төрийн ажил нээлттэй ил тод байх ёстой. Эрдэнэтчүүдийн, Баян-Өндөрчүүдийн мэдэх эрхийн төлөө, мэдээлэл авахын төлөө хэвлэлийнхэн Баасансүрэн даргын түмнээсээ нуудаг утасны дугаарыг асуусан болохоос хувийн амьдрал руу нь өнгийх гээгүй. Нөгөөтэйгүүр Б.Баасансүрэн дарга аа, та утасныхаа дугаарыг сумынхаа 100 гаруй мянган иргэнээс нуугаад байх шаардлагагүй. Таны утасны дугаарыг мэддэг 100 ч хүрэхгүй хүн байгаа болов уу. Харин 100 мянган эрдэнэтчүүд мэдмээр байна. Монгол улсад мөрдөгдөж байгаа ямар нэг хуульд “Баян-Өндөр сумын Засаг дарга Баасансүрэнгийн гар утасны дугаар нууцын зэрэглэлтэй байна” гэж заагаагүй шүү.         

ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
5-р сар. 24, 2022, 6:35 p.m.
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
5-р сар. 24, 2022, 6:33 p.m.
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
5-р сар. 24, 2022, 6:33 p.m.
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
5-р сар. 24, 2022, 6:31 p.m.
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
5-р сар. 24, 2022, 6:31 p.m.
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
5-р сар. 24, 2022, 6:25 p.m.
Газар хүссэн 21 мянган иргэн өргөдлийг хэрхэн шийдэх вэ
Та төлбөрөө төлсөн л бол баримтаа авах ёстой
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 65 гомдлыг хянан шалгав
Б.Баасансүрэн: Тамхины зөвшөөрлийг нэмж олгохгүй, харин сунгалтаа хийнэ
Өнгөрсөн 7 хоногт 1400 гаруй хүүхэд эмнэлэгт ханджээ
Аймгийн Засаг дарга Солонгост, М.Түмэнжаргал дарга ОХУ-д, А.Түвшинжаргал дарга “Хангинахын шугуй”-д энэ өдрүүдийг үдэж байна
Нийт 2.9 тэрбум төгрөгөөр аймгийн ИТХ ордон бариулж байна
С.Батжаргал: “Гэр бүлийн төгөл”-ийн арчилгааг Сум дундын ойн анги хариуцна
С.Батжаргал: Эрдэнэтчүүд та бүхэндээ баярлалаа
“Хөдөө аж ахуйн ээлжит тооллого 2022” ирэх сарын 3 хүртэл үргэлжилнэ
Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн даргаар Х.Ихмөрөнг томилов
Хогоо ангилах ялгах  “Соёлоороо ялгарцгаая” уриатай сургалт болж байна
Х.Саранчимэг: Үзлэгт хамрагдахын тулд 2019 оноос хойших даатгалын шимтгэлийг заавал төлсөн байх учиртай
“Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн”  иргэдэд төлбөртэй болно
Аймгийн ИТХ цэвэр бохир усны үнийн нэмэгдлийг бууруулахыг дэмжсэнгүй
С.Батжаргал: Ашиг сонирхлын зөрчилтэй дүгнэлт гарсан, шүүхэд хандана
Цагаан тоосны дэгдэлтийн асуудалд Хамтран ажиллах саналыг Жаргалантууд дэвшүүллээ
С.Батжаргал: Ажлын байр шинээр нэмэгддэггүй, сүлжээ болчихжээ
Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Т.Ичинхорлоог хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ
Юу болоод өнгөрөв өө, аймгийн ИТХ-ын орчимд...
А.Түвшинжаргал, С.Ганцогт дарга аа “Хүчээ нэгтгээд” энэ овоолсон шороог буулгаад өгөөч, амьд явмаар байна
Б.Мягмарсүрэн: ГОК-ынхон ирээд баахан худлаа ярина, ямар ч үр дүн гарахгүй
18 дугаар цэцэрлэгийн хуучин байшинг зарна
“Сайн электроникс” компаниас урьдчилгаагүй, 100 хувийн зээлээр дэлхийн брэндийг авах боломжтой
“Эрдэнэт медипас” эмнэлгийг 2012 онд суурийг нь тавьж, 2015 оны тавдугаар сард ашиглалт хүлээн авч байсан. Тухайн үеийн ханшаар төсөвт өртөг нь 35 сая ам доллар буюу 69 тэрбум төгрөгөөр үйлдвэрийн 100 хувийн санхүүжилтээр баригдаж байсан түүхтэй.
Х.Бадамсүрэн: “Өсөх”-ийнхөөн, 65 км зам барина, хайрга дайрга нийлүүлэх боломж байгаа юу
А.Түвшинжаргал: Түрээслэх асуудал дээр бид болгоомжтой хандана. Огт түрээслэхгүй гэж хэлж мэдэхгүй байна
“НОГООН ЭРДЭНЭТ” ЗӨВЛӨГӨӨН БОЛНО
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид “Эрдэнэт Ус”-ынхантай хуйвалдан усны үнийг нэмсэн үү
Лифтний үнийг 20 мянга болохыг оршин суугчид нь “хоёр гараа өргөөд”дэмжсэн гэнэ үү
“Эрдэнэт констрактив” компанийг Эрдэнэтчүүд “эрэн сурвалжилж” байна
Тендэр шалгаруулалтын явцын дүнгээр аймгийн ОНӨГ улсад тэргүүлжээ