ЛХАГВА
2025.07.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ЗАСВАРЧИД, УГСРАГЧДЫН ДАРУУХАН БАЯР
ЗАСВАРЧИД, УГСРАГЧДЫН ДАРУУХАН БАЯР

Засвар угсралтын цехийн хамт олон 30 жилийн ойгоо энэ сарын 11-нд Соёл, урлагийн цогцолборт тэмдэглэв.  Цомхон хүрээнд болсон уг үйл ажиллагаа үүдээ нээгээд удаагүй байгаа Эрдэнэт үйлдвэрийн музейг үзсэнээр эхлэв. Тэд үйлдвэрийн түүхийг харуулсан үзмэрүүдийг сонирхож, 270 градусын хэмжээст танхимд Эрдэнэт үйлдвэрийн зарим процессыг “дэргэдээс” нь мэдрэв. Тэсэлгээг нүдээр харж, чичиргээ, доргионыг биеэр мэдэрч, яг л Төв корпус дундуур алхаж яваа мэт, том даацын белаз юу юугүй л өөрийг нь чиглээд ирэх мэдрэмж сонирхолтой байсныг өөр хоорондоо ярьцгаах. Монголд ховорхон, дэвшилтэт технологи бүхий виртуал музей үйлдвэрийн дүүрэгт тэднийг “аваачив”.  

Музейн дэргэдэх танхимд баярын хурал эхлэв. Хурлыг нээж цехийн дарга Х.Баяраа хэлсэн үгэндээ: “Өнөөдөр та бидний хувьд онцгой өдөр. Яг 30 жилийн өмнөх энэ өдөр цех маань байгуулагдаж байжээ.  Өнгөрсөн  хугацаанд манай хамт олон Баяжуулах үйлдвэрийн 1-6-р ээлжийн хөвүүлэн баяжуулах машинууд, селекцийн салган баяжуулах машинууд, молибдены даралтат шүүлтүүрийг шинэчлэн солих, Хаягдлын аж ахуйн булинга зайлуулах шахуургын өргөтгөл, Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн тоног төхөөрөмжүүдийг угсрах, үйлдвэрийн үндсэн цехүүдэд угсрагдсан байшин болон гүүрэн крануудыг солих, Засвар механикийн заводын Цутгуурын цехийн тоног төхөөрөмжийг бүрэн шинэчлэх, Механик цехийн конвейерын ролик үйлдвэрлэх хэсгийн тоног төхөөрөмжийг угсрах, Дулааны цахилгаан станцын уурын хос трубиныг  угсарч, суурилуулах, шахмал түлшний үйлдвэрийн тоног төхөөрөмжийг угсрах,  Ил уурхайн Тэсрэх бодисын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг угсарч, суурилуулах зэрэг томоохон ажил хийж гүйцэтгэснээр Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан” гэж  онцолсон юм. Баярын хуралд Засвар угсралтын цехийн орлогч дарга асан Ц.Намсрай ахмадуудаа төлөөлөн оролцож, хамт олондоо баяр хүргэж, бэлэг дурсгалын зүйл гардууллаа. Цехийн түүхт ойн баярыг тохиолдуулан үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүсийг шагнаж урамшууллаа. Угсралт тохируулгын хэсгийн Цахилгаан тоног төхөөрөмжийн угсрагч засварчин Х.Батжаргал, цахилгаан ба хийн гагнуурчин Ц.Батжаргал нарыг Монгол Улсын Засгийн газрын шагнал Эрчим хүчний тэргүүний ажилтан цол, тэмдгээр, Угсралт тохируулгын хэсгийн цахилгаан тоног төхөөрөмжийн угсрагч засварчин Л.Энхтайваныг Эрчим хүчний яамны жуух бичгээр, Рахматуллаев Изатуллаевичийг Орхон аймгийн Хүндэт тэмдгээр, Угсралт тохируулгын хэсгийн мастер Ч.Мэргэнбаатар, агааржуулалтын тоног төхөөрөмжийн засварчин Ч.Азжаргал, Засвар угсралтын хэсгийн мастер П.Хүдэрбаатар нарыг Орхон аймгийн Засаг даргын жуух бичгээр, Засвар угсралтын хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин С.Батзоригийг Монголын Залуучуудын холбооны Тэргүүний залуу цол тэмдгээр, Угсралт тохируулгын хэсгийн агааржуулалтын техникийн засварчин М.Энхбаяр, үйлдвэрлэлийн байрны үйлчлэгч С.Энх-Отгон, Засвар угсралтын хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин Л.Мөнхбат, ХАБЭА-н мониторинг инженер Ц.Мөнхдэлгэр нарыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны “Уурхайчны алдар” медалиар шагнав. Энэ үеэр зарим хүмүүстэй уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.

Угсралт тохируулгын хэсгийн Цахилгаан тоног төхөөрөмжийн угсрагч засварчин Х.БАТЖАРГАЛ: Цехийн маань түүхт 30 жилийн ойн баяр тохиож буй энэ өдөр Монгол Улсын Эрчим хүчний тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнагдсандаа их баярлаж байна.  Хамт олондоо, удирдлагууддаа баярлалаа. Би энэ цехтэйгээ ажил амьдралаа холбоод 15 жил гаруй болж байна. Бид Эрдэнэт үйлдвэрийн бүхий л цех нэгжид цахилгаантай холбоотой угсралт тохируулгын ажлыг хийдгээрээ онцлогтой. Энэ сайхан ажил мэргэжлээр, эрч хүчтэй, эв нэгдэлтэй хамт олны дунд ажиллаж яваагаараа би бахархдаг. Хамт олондоо цехийнхээ түүхт ойн баярын мэнд хүргэе.  

Агааржуулалтын дэд хэсгийн Ахлах мастер Ж.МЭНДХҮҮ: Одоогоос 30 жилийн өмнө цех байгуулагдахад л би анхдагч болж ажилд орж байлаа. Манай цех ажил үйлчилгээний хувьд их онцлогтой. Эрдэнэт үйлдвэрийн бүх цех нэгжид хүрч ажилладаг. Үйлдвэрт хийгдэж буй техникийн шинэчлэлийн бүхий л угсралт тохируулга, цахилгааны тоног төхөөрөмжийн угсралт тохируулгын ажил, салхивч агааржуулалтын бэлдэц, угсралт тохируулгын ажлуудыг хийж гүйцэтгэдэг. Эрдэнэт үйлдвэрийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангахад чухал үүрэгтэй хамт олноороо би бахархдаг. Цехийн түүхийг бичилцэж буй цехийн ахмадууд болон үе үеийн ажиллагчдадаа 30 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Түүхт ойгоо тэмдэглэж буй хамт олонд “Эрдэнэт” дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид ая дууны дээжээ өргөв.

Эрдэнэт үйлдвэрт өрнөсөн бүтээн байгуулалтад   Засвар угсралтын цехийнхний гар хүрээгүй зүйл нэгээхэн ч үгүй. Тэд шинэ тоног төхөөрөмж суурилуулах, угсарч, тохируулах, хуучныг нь засаж сэлбэх өргөн цар хүрээтэй, хүртээмж ихтэй ажилтай хамт олон. Эрдэнэт үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, улмаар эдийн засгийн үр өгөөж бий болгоход   томоохон хувь нэмрээ оруулж яваа ажилсаг, бүтээлч хамт олны үйлс үргэлж дээшээ байг.

 

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Ланд 200 машины мотор худалдан авах
Чандмань багийн 7-р хороололд шинэ РП барьж Хороолол дэд станцтай холбож схемтэй болгож барих ажил
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Оюут багт байрлах ТП-520-ийг РП болгож Зэст багт байрлах 1-А хорооллын  РП-тэй холбож 2,3-р хорооллыг холбосон тойрог схемтэй болгож барих ажил
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах