ПҮРЭВ
2026.09.25
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Даргын зураг дарагч” гэх албан тушаал байдаг гэж үү
“Даргын зураг дарагч” гэх албан тушаал байдаг гэж үү

Эрдэнэтчүүд нийтээр энэ сард “соёлын довтолгоон” өрнүүлж байгаа. “Соёлыг  түгээе” аяныг аравдугаар сарын 11-ээс арваннэгдүгээр сарын 11 хүртэл нэг сарын хугацаатай  зарлаад эрвийх дэрвийхээрээ зүтгэж байна. Адаглаад л, төрийн байгууллагууд иргэдээ угтах үйлчилгээнд арай өөр дүр төрх оруулчих гэсэн, хотын соёлыг дэлгэрүүлэх зорилготой энэ удаагийн аяныг зарим нэг Соёлгүй нөхдүүд гутааж байх юм. “Эрдэнэт хөгжил 2021” эдийн засгийн форумын нээлт Захиргааны дөрөвдүгээр байранд болсон. Аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлага гээд олон арван хүн оролцсон нээлтийн арга хэмжээнд нэг нөхөр саравчтай малгайгаа арагш нь харуулчихаад, малгайгаа ч авахгүй урдуур хойгуур зураг дарж гүйв.

Эдийн засгийн форум бол манай аймагтаа л болж буй төрийн томоохон арга хэмжээ. Төрийн энэхүү том арга хэмжээнд, төрийн захиргааны байранд, гадаад дотоодын зочин, төлөөлөгчдийн өмнүүр малгайтайгаа манаргаж явдаг ийм үл бүтэх соёлгүй, боловсролгүй, бүдүүлэг нөхөд мэр сэр байх. “Малгайгаа аваач чи” гэхэд тоож байгаа ч юм алга. Эсвэл сонсоогүй юү, бүү мэд.

Энэ намраас эхлээд хайш яайш хувцасласан, үсээ будсан нэг нөхөр Тамгын газарт, аймгийн Засаг даргын шуурхайд зураг аваад яваа харагдах болсон. Д.Соёлчхүү дарга уг нь аймгийн Засаг даргын шуурхайд хэвлэлийнхэнийг таних тэмдэг, лого бүхий хантааз өмсч ирэхийг  шаарддаг. Юун толгойгоо ногоон энэ тэрээр будах. Гэтэл ийм нөхөр нэг хэсэгтээ л аймгийн дарга нарыг хаа яваа газар нь зургийг нь дардаг бололтой аппарат бариад гүйх болсон. ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанд  “даргын зураг дарагч” гэх албан тушаалтан байдаггүй. Гэтэл бүр сүүлдээ “даргын зурагчин” маань дүрдээ итгээд төрийн байгууллагын томоохон арга хэмжээнд малгайгаа ч авчих соёлгүй, бүдүүлэг зангаа нүүрэн дээрээ зурчихаад давхиж явах нь арай л биш ээ. Ядаж байхад бид энэ сард “Соёлыг түгээе” аяныг олон түмэнд хүргэчих гээд чадах чинээгээрээ ажиллаж хотын соёлыг бий болгох, нутагшуулах гэж дарга цэрэггүй зүтгэж байна. Гэтэл дарга нарын суганы үс, цүнх баригч ч байж мэдэх зарим нэг соёлгүй нөхөр үнэхээр муухай харагдаж байна, Соёлчхүү дарга аа.

Судлаад, сураглаад үзтэл энэ “сайн дурын зурагчин” өнгөрөгч хавар “I love Erdenet” гэж хашхираад л татвар төлөгчдийн мөнгөнөөс 4 сая төгрөг авсан байх юм. Сайн хашхирсанд нь мөнгө өгдөг бол тийм тэмцээнээ нээлттэй болгох хэрэгтэй.  Гэтэл хэвлэл мэдээллийн байгууллага нь аймаг, орон нутгийн мэдээллийг иргэдэд түгээж ажилласныхаа төлөө жилд ийм хэмжээний мөнгө авдаггүй. Төсвийн мөнгө ёолдоггүйн амьд жишээ энэ. “Соёлыг түгээе” аян Эрдэнэт хот даяар өрнөж байхад төрийн арга хэмжээнд малгайтай, тавьсан малгайны саравчаа  буруу харуулчихаад мангартаж яваа энэ зурагчин хаанахыг ямар ажил, албан тушаалтай хүн бэ. Уг нь монгол хүн чинь талийгаачаа хөдөөлүүлээд буцахдаа малгайгаа арагш нь харуулдаг байсан. Соёл мэддэггүй энэ мэт зураг дарагчид төрийн албан хаагч уу, төрлийн албан тушаалтан юм уу. Эсвэл соёлгүй ийм нөхдөд төрийн босго ийм намхан байдаг болсон уу гэж гайхахад хүрч байна.     

0
0
0
0
0
0
ЦААСАН ДЭЭРХ ЦҮНХНИЙ КОМПАНИУДАД АНХААРАХ ЦАГ БОЛЛОО
ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР ХУВИЙН ОРОН СУУЦНЫ БАРИЛГАД ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРЭГТЭЙ
МЭДЭЭЛЛИЙГ ХУРДТАЙ ДАМЖУУЛАХ ТУСАМ ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭРХ АЛДАГДАЖ БАЙДАГ
ХҮҮХДИЙН ИРЭЭДҮЙ ЗӨВХӨН ДҮНГЭЭР ХЭМЖИГДЭХГҮЙ
ИЛҮҮ ЦАГААР АЖИЛЛАХ БАГШ НАРЫН ЦАЛИНГИЙН ЗӨРҮҮГ ШИЙДНЭ
ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТАВАН БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙГ ӨӨРЧИЛНӨ
“МАРГАД” БАГА СУРГУУЛЬ ШИЛДЭГ БАГШ НАРТАЙГААР НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА
KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
ХОГОН ОВООГ ОЮУТНЫ ХОТХОН БОЛГОСОН ЗАХИРАЛ
“ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ” БУЙГ ХАРУУЛЛАА
“МОНГОЛ ДАЙВАН” КОМПАНИЙГ ЭРЭН СУРАВАЛЖИЛЖ БАЙНА
БАЯН-ӨНДӨР СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНАА НЭЭЛТТЭЙ ХҮРГЭХ НӨХЦЛӨӨ САЙЖРУУЛААЧ
БИД ШИНЭЧЛЭГДСЭЭР, 50 ЖИЛИЙН ХУГАЦААНД
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
МОНГОЛ УЛС “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭР ДАМЖУУЛААД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭМШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ