БААСАН
2024.04.27
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
С.Батжаргал: “Орлогод нийцсэн орон сууцны төсөл”-хэрэгжүүлж, 2126 айлыг орон сууцтай болгоно
С.Батжаргал: “Орлогод нийцсэн орон сууцны төсөл”-хэрэгжүүлж, 2126 айлыг орон сууцтай болгоно

                 “Эрдэнэт хөгжил, эдийн засгийн форум 2021”-ийн нээлтэд аймгийн Засаг дарга С.Батжаргал оролцож бизнесийн салбарынханд аймаг, орон нутгийн ойрын болон хэтийн төлөвийн талаар танилцуулж, Эрдэнэтийн хөгжилд хувь нэмрээ оруулж хамтран ажиллахад нээлттэй буйгаа илэрхийлэв.  Аймгийн Засаг даргын зүгээс Орхон аймагт 2021-2024 онд эдийн засгийн хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлэх зарим, төсөл арга хэмжээг бизнесийн салбарынханд товч танилцуулав. Дээрх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхдээ Монгол улсын Их хурал, Засгийн газраас баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Орхон аймаг, Эрдэнэт хотын “Ногоон тогтвортой хөгжлийн хэтийн зорилт”, “Орхон аймаг Эрдэнэт хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” зэрэг баримт бичигт тулгуурлан боловсруулжээ. Тухайлбал, Орхон аймгийн 7 багт барих “Орлогод нийцсэн орон сууцны төсөл”-д Уртын гол багт 5 давхар 240 айлын, Цагаанчулуут багт 12 давхар 72 айлын, Их залуу багт 5 давхар 240 айлын, Эрдэнэ багт 5 давхар  270 айлын, Говил багт  5 давхар 240 айлын, Оюут багт “Залуус” хороололд 4 давхар 992 айлын, Баянцагаан багт “Эрчим” хороололд 5 давхар 72 айлын орон сууцны барилга барина. Өнөөдрийн байдлаар Уртын гол багт баригдах 5 давхар 240 айлын орон сууцны барилгын ажил эхлээд байна.

Цаашдаа Эрдэнэт хотын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, гэр хорооллыг нэгдсэн дулаан, шугам сүлжээнд холбохын тулд хоёр байршилд Дэд бүтцийн төв байгуулахаар ажиллаж байна. Үүнд, Их залуу, Эрдэнэ багийн нутагт дэд бүтцийн төв байгуулснаар иргэд цэвэр усны шугамд холбогдох боломж бүрдэнэ. Мөн “Ногоон хөгжил, ногоон Эрдэнэт” төслийн хүрээнд 400 мянган метр  кв талбайг зүлэгжүүлэхээр төлөвлөж байна. 2030 он хүртэл “Нэг тэрбум мод” төслийн хүрээнд 10 сая мод тарьж арчлалт, хамгаалалтыг эзэнжүүлэх чиглэлээр ажиллах юм байна. Гэр хорооллын айл өрхүүдийг хашаандаа ая тухтай, техник технологийн хувьд орчин үеийн шийдэлтэй хөл нийлүүлэн амьдрах орчин нөхцлийн бий  болгохын тулд аймгийн хэмжээнд “Миний гэр–бидний гудамж”, “Хашаандаа хаус”хөтөлбөр хэрэгжүүлэх ажээ. Одоогоор гэр хорооллын 631 өрхийг холбох нөхцөл бүрдсэн байна. Цаашид гэр хорооллын 8 багийн 10 мянга 300 өрхийг холбох  нөхцлийг дээрх төслүүдийг хэрэгжүүлэх замаар бий болгоно. Ингэснээр хашаандаа хаус барихын тулд иргэд ипотекийн зээлд хамрагдах боломж бий болж байгаа юм.

Аймаг, орон нутгийн хөгжилд нэмэр болох, хөгжүүлэх зорилгоор зарим төсөл арга хэмжээг ирэх жилүүдэд хэрэгжүүлнэ. Үүнд, Эрдэнэт хотын хөгжлийн /2040 он хүртэлх/ болон газар зохион байгуулалтын /2037 он хүртэлх/ ерөнхий төлөвлөгөөг боловсруулна. Энэ чиглэлээр мэргэжлийн байгууллага болон Барилга, хот байгуулалтын яамтай хамтран ажиллаж Эрдэнэт хотын Ерөнхий төлөвлөгөөг гаргах юм. Инженерийн хангамжтай хувийн сууцыг нэмэгдүүлж иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлнэ. Хатуу хучилттай замын сүлжээ болон уулзваруудыг өргөтгөж, авто зам ашиглалтын үйлчилгээг сайжруулна. Цахилгаан эрчим хүчний ухаалаг тоолуур нэвтрүүлж, тарифын хөнгөлөлтөөр агаарын бохирдлыг бууруулна. Агаарын бохирдлыг бууруулах судалгаа хийж, дэвшилтэт ногоон технологи хөгжүүлнэ. Эрчим хүчний хэмжэлттэй, дулааны алдагдалгүй ногоон барилга байгууламжийг  нэмэгдүүлэх чиглэлээр ажиллахаар төлөвлөжээ.

Орчин үеийн хөгжлийн чиг хандлага, техник технологийн дэвшлийг ашиглан Засгийн газрын дэвшүүлсэн зорилт, хөтөлбөртэй уялдуулан ажиллана

Энэ хүрээнд “Цахим Эрдэнэт-1” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн зорилго нь Мэдээллийн технологи, инженерийн шийдэл, инновацид үндэслэн иргэдийн ажи ллаж амьдрах, бизнес эрхлэх таатай нөхцлийг бүрдүүлсэн ухаалаг, цахим хот болоход чиглэжээ. Энэ хүрээнд 1-д Мэдээлэл технологийн хөгжингүй хот болох, 2-д Замын хөдөлгөөний аюулгүй, байгаль орчинд ээлтэй хот болох, 3-д Эрчим хүчний хэмнэлт, ухаалаг хяналттай хот болох, 4-д Хог хаягдлын дэвшилтэт менежменттэй хот болох 5-д Бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн хот болох 5 зорилтыг дэвшүүлээд байна.

Аялал жуулчлалын чиглэлээр түүх, соёл, уул уурхайд түшиглэсэн шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлсэн, цахим систем бүхий тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ. Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, чанар, стандартыг сайжруулж өрсөлдөх чадварыг дээшлүүлэн жуулчдын тоог нэмэгдүүлнэ. Орхон аймаг, Эрдэнэ хотын соёлын онцлогт тохирсон шинэлэг, брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж аялал жуулчлалын дэмжинэ. Аялал жуулчлалын салбарт технологийн дэвшил нэвтрүүлж гадаад, дотоод сурталчилгааг нэвтрүүлэх чиглэлээр ажиллахаар төлөвлөжээ.

Ийнхүү аймгийн Засаг даргын зүгээс “Эрдэнэт хөгжил, эдийн засгийн форум 2021”-ийн оролцогчдод орон нутгийнхаа хөгжлийн чиг хандлага, ирээдүйг тодорхойлсон тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг санал болголоо.

 

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
ОВООЛГО ТОЙРСОН БУСАД КОМПАНИУДДАА ШАЛГАЛТ ОРУУЛЖ, БУЛААЖ АВААЧ
ЭРДЭНЭТЭЭС ЭХЭЛНЭ 33-34-33 ТЭМЦЭЛ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЛЭЭ
Төлбөр хураах цэгийг нүүлгэн шилжүүлэх /үргэлжлэл/
НАМТАР САЙТАЙ Ч НЭР МУУТ
НАМТАР САЙТАЙ Ч НЭР МУУТ
4-р сар. 19, 2024, 10:21 a.m.
Авто тээврийн төвийн авто оношилгооны хэсэгт өргөтгөл хийх
Кувейтийн гудамжинд байрлалтай төв цэвэр усны шугамын ажил
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах ажлын хүрээнд Цагаанчулуут багийн 49-53-р гудамжинд УДДТөв барих
Шинээр ашиглалтад орох "Номын өргөө"-нд тоног төхөөрөмж худалдан авах
ГХБХБГ-т Барилгын материалын сорилт шинжилгээний  лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж  худалдан авах /Багц-2/
Замын арчилгааны тоног төхөөрөмж худалдан авах / асфальт зүсэгч, цагаан зураас будагч, трамбок/
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
ГХБХБГ-т Гудамж, талбайн нэр, эд хөрөнгийн хаягжуулалтын зургийг боловсруулж, хаягийн мэдээллийн нэгдсэн системд бүртгэлжүүлэх
ГХБХБГ-т 1:1000 масштабтай байр зүйн зургийн шинэчлэл, геопортал цахим системд оруулах
Булган аймаг сурагчдыг ангидаа шүдээ угаах цагтай болгожээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, камер, тоног төхөөрөмж худалдан авах
Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих тоног төхөөрөмж
ШҮҮХ ДЭЭР ГАЦСАН 49 ХУВЬТАЙ ХОЛБООТОЙГООР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-Т БЭТ ТОМИЛОГДОХ УУ
Баянбулаг, Их залуу, Шанд, Даваат багийг холбосон шилэн кабель татах /хашаанаас гаргах/
Тусгай зориулалтын камержуулалт хийх
Сургуулийн өмнөх боловсролын гадна камержуулалт хийх
Улсын хэмжээнд 2023 оны ХАСХОМ гаргах явц 35 хувьтай байна
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
Их залуугийн өвөрт шинээр баригдах "Далай их буян" ХХК-ийн буяны цогцолборын цахилгаан хангамжийн дэд станцын барилга угсралт хийх
ШҮҮХ ДЭЭР ГАЦСАН 49 ХУВЬТАЙ ХОЛБООТОЙГООР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-Т БЭТ ТОМИЛОГДОХ УУ
ОРХОН АЙМГИЙН 2023 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТАЙЛАН
2023 ОНД АЙМГИЙН ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТАНД ОРОЛЦСОН ШАЛГАРСАН БОЛОН ШАЛГАРААГҮЙ ОРОЛЦОГЧДЫН МЭДЭЭЛЭЛ
Сургуулийн өмнөх боловсролын гадна камержуулалт хийх
Баянбулаг, Их залуу, Шанд, Даваат багийг холбосон шилэн кабель татах /хашаанаас гаргах/
Тусгай зориулалтын камержуулалт хийх
Ерөнхий боловсролын сургуулийн дотор камержуулалт шинээр хийх
Ерөнхий боловсролын сургуулийн гадна камержуулалт шинээр хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийг цахилгаан хангамжийн эх үүсвэртэй холбох
Төлбөр хураах цэгийг нүүлгэн шилжүүлэх /үргэлжлэл/
Эрдэнэт шинжлэх, ухаан технологийн паркийн барилга
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
30 МИНУТААС ТҮРГЭН ОЧДОГ ТҮРГЭН ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ
НОХОЙГ БУУДАХГҮЙГЭЭР УСТГАХ АРГА ХАЙЖ БАЙНА
БАЙГУУЛЛАГУУДЫН 50 МЕТР ГАЗРЫН КАДАСТРЫГ ГАРГАНА
БОЭТ-д нэн шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
БАГШ НАРЫН ГАР УТСЫГ ХУРААЖ АВАХ САЙДЫН ТУШААЛ УУ, ЭРХЛЭГЧИЙН ШИЙДВЭР ҮҮ
НАЙМАН ЖИЛ ГУЙЛГАЛАА, ОДОО БОЛЛОО
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
АРВАН АВТОБУС ЯВАХ ГАЗАРТ ГУРВАН АВТОБУСНЫ ГЭРЭЭ ХИЙЧИХЭЭД “НИЙТИЙН ТЭЭВЭР МУУ” ГЭСЭН СУДАЛГАА ЗАХИАЛАХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ
НОХОЙГ БУУДАХГҮЙГЭЭР УСТГАХ АРГА ХАЙЖ БАЙНА
ЭРДЭНЭТЭЭС ЭХЭЛНЭ 33-34-33 ТЭМЦЭЛ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЛЭЭ
ERDENETNEWS.MN САЙТЫН ЭРХЛЭГЧЭЭР Б.ӨЛЗИЙДЭЛГЭР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Даваат багт шинээр камержуулалт хийх
Холбооны байрны 1 дүгээр давхрын хүчитгэл, засвар хийх
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулах
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Чөлөөт бөхийн холбоонд дэвжээ худалдан авах
ОВООЛГО ТОЙРСОН БУСАД КОМПАНИУДДАА ШАЛГАЛТ ОРУУЛЖ, БУЛААЖ АВААЧ
Булаг багт гудамж хоорондын зам хийх /2 мөртэй зам/
30 МИНУТААС ТҮРГЭН ОЧДОГ ТҮРГЭН ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ
Баян овоот багт шинээр камержуулалт хийх
Цагаанчулуут баг ХТП-471 дэд станцыг Хороолол дэд станцтай холбох /АБЛу 3х240/