МЯГМАР
2022.09.28
ЭРДЭНЭТ
4C°/18C°
АНУ ДОЛЛАР
3310.41
ЕВРО
3193.55
БНХАУ ЮАНЬ
462.83
ОХУ РУБЛЬ
57.05
БНСУ ВОН
2.33
Ч.ЛХАГВАДУЛАМ: ӨДӨР БҮР АЖЛАА ЧАНАРТАЙ ХИЙХ, ШИНИЙГ СЭДЭХ ИРМҮҮН ХҮСЭЛ ӨВӨРТӨЛЖ ИРДЭГ
Ч.ЛХАГВАДУЛАМ: ӨДӨР БҮР АЖЛАА ЧАНАРТАЙ ХИЙХ, ШИНИЙГ СЭДЭХ ИРМҮҮН ХҮСЭЛ ӨВӨРТӨЛЖ ИРДЭГ

    Бид энэ буландаа Тээвэр ложистикийн төвийн Ачаа вагон хүлээлцэгч Ч.Лхагвадуламыг урьсан юм. Эрдэнэт үйлдвэрийн Шилдэг шинийг санаачлагчдын нэг түүнийг хамт олон нь “дуусашгүй эрч хүчтэй” нэгэн гэж тодорхойлдог. Гялалзсан нүд, цоглог инээд, шалмаг хөдөлгөөн  нь түүнийг батлах мэт. Түүнтэй ярилцсанаа та бүхэнд толилуулъя.  

-Та Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа хэдийнээс холбосон бэ?

-Энэ сайхан үйлдвэрт 9 дэх жилдээ ажиллаж байна. 

-Ямар сургууль дүүргэж, мэргэжил эзэмшив?

-МУИС-ийг багш, орчуулагч мэргэжлээр төгсөж, Удирдлагын академид суралцан “Хүний нөөцийн мэргэжилтэн”-ий мэргэшсэн диплом гардсан.   

-Төмөр замын мэргэжлээр ажиллахын давуу тал  юу  вэ, Таны  мэргэжил ажилд тань хэрхэн нөлөөлдөг бол?

-Бахархалтай бас нэн хариуцлагатай ажил. Манайхан үйлдвэрийн ачаа барааг саатуулахгүйн төлөө хагас цэрэгжилтийн байдлаар 24 цагийн турш тасралтгүй ажилладаг. Үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн болох  зэс, молибдeныг хил гаалиар найдвартай, саадгүй гаргах, вагоны бүрэн бүтэн байдлыг хянах, дагалдах бичиг баримт боловсруулдаг. Ер нь бидний ажил хүнээс нягт нямбай, анхаарал сэрэмжтэй, мэдлэг, ур чадвартай  байхыг шаарддаг.   
Эзэмшсэн мэргэжил, компьютерын мэдлэг маань өдөр тутмын ажил, хамт олны багийн ажиллагаанд үргэлж сайнаар нөлөөлдөг.  

-Та үндсэн ажлынхаа хажуугаар  олон зүйл санаачлан,  хэрэгжүүлж, Эрдэнэт үйлдвэрийн Шилдэг шинийг санаачлагчдын нэгээр тодорсон. Сүүлийн үед санаачилсан ажлуудаасаа ярина уу?

-Сүүлийн 3 жил дараалан Эрдэнэт үйлдвэрийн Сайн саналын системд шилдэг 200 ажилтнаас 50 дотор шалгарлаа. Энэ нь надад их урам өгсөн. Байгаль орчноо хамгаалах, амьдрах, ажиллах орчин, ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдалд хор хохирол учруулж болзошгүй зүйлийг илрүүлж,  хамт олонтойгоо хэрэгжүүлж ирсэн. Манайхан бүтээмжийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, багаар ажиллаж, биe биeдээ тусалж дэмждэг хамт олон.

Миний хувьд өнгөрсөн жилүүдэд “Эрүүл мэндийн зам дагуух эко бие засах газар”,  “Үйлдвэрийн захиргааны 1, 2-р байрны гадна хананд Уйгаржин  монгол бичгээр хаяг хийх”, “Үйлдвэрийн авто замын маршрут” зэрэг төсөл санаачилсан нь дэмжигдсэн. Цар тахлын улмаас эдгээр ажлын хэрэгжилт хойшлогдоод байна.

-Таны санаачилсан дээрх төслүүд үнэхээр цар хүрээ ихтэй юм. Үүнийг хэрэгжүүлсний ач холбогдол юу вэ?

-Эрүүл мэндийн зам зөвхөн үйлдвэрийн ажилчдад бус аймгийн нийт иргэдэд зориулагдсан зам. Энэ зам дагуу ариун цэврийн байгууламж байхгүйгээс замын хажуугаар бие засах, хог хаягдал үүсэх зэрэг зохимжгүй байдал бий болсон. Энэ байдлыг засах, байгаль орчноо хайрлан, рашаан усаа хамгаалах, хөрсний бохирдлоос сэргийлэх үүднээс эко нойл байгуулах санаа төрсөн юм. 

Үйлдвэрийн замын маршрут 30-40 жилийн өмнөхөөрөө, эмх цэгц муутай байдаг. Үүнээс болж гадна дотнын зочид, гэрээт байгууллагын ажиллагсад болон шинэ ажилчид үйлдвэрийн дүүрэгт төөрч будилах, цeх нэгжүүдийн ажлын байрыг эрж хайж, цаг алдах зэрэг асуудал тулгардаг. Үүнийг засаж,  замын тэмдэг, тэмдэглэгээ чиг заагч байрлуулан, цeх хэсгүүдийн гадна маршрутыг тодорхой тусгасан самбар байрлуулах юм. Мөн постууд дээр маршрутаа жижиг брошур хэлбэрээр хэвлэн, нэвтрэх иргэдэд  тараах юм. Энэ төслийг хэрэгжүүлснээр үйлдвэрийн дотоод зохион байгуулалт болон өнгө үзэмжид сайнаар нөлөөлнө гэж бид үзэж байгаа. 

-Та хамт олноо түүчээлэн олон сайн үйлсийн аян өрнүүлдэг юм билээ. Энэ талаараа ярина уу?

-Бид Талархлын, Сайн үйлсийн болон  Хүчирхийллийн эсрэг, Ковидын эсрэг зэрэг олон аян өрнүүлсэн. 

2019 оны өвөл цар тахлын улмаас хөл хорио тогтоосон үед Улаанбаатар болон Булган аймаг явах постод  үүрэг гүйцэтгэж байсан эмч, сувилагч, цагдаа, онцгой байдлын ажилчдад халуун хоол цай хүргэж өгч талархсан сэтгэлээ илэрхийлсэн.

Хамт олны дотор эeрэг уур амьсгал бүрдүүлэх үүднээс  цахим групп дээрээ биe биeдээ талархлын үгс бичих, бүх ажилчдын нэрс бүхий тусгайлан бэлтгэсэн самбар байрлуулан, хүмүүсийг хамгийн ихээр баярлуулдаг нэгнээ тодруулан шагнасан. Эдгээр үйл ажиллагааг манай хамт олон талархан хүлээн авсан юм. Мөн бид Гэрээт цагдаагийн постын ажлын орчныг тохижуулж өглөө. Бие биедээ болон тусламж хэрэгтэй нэгэнд халуун сэтгэл, өглөгч гараа сунгаж чаддаг хамт олноороо би  бахархдаг. 

-Та идэвх санаачилгатай, санаа болгоноо ажил хэрэг болгож чаддаг хүн юм. Таны чин хүсэл юу вэ?

-Улам бүр өөрчлөгдөн шинэчлэгдэж буй энэ цаг үед хамт олныхоо дунд эeрэг, халуун дулаан  уур амьсгал бүрдүүлэх, шинэ, залуу ажилтнууддаа  үлгэр дуурайлал болж, төрөлх үйлдвэрийнхээ хөгжил дэвшилд өөрийн чадах бүхнээ зориулах чин хүсэлтэй. 

-Ирээдүйгээ хэрхэн төсөөлдөг вэ?

-Би Эрдэнэт үйлдвэрийн удам дамжсан ажилчин. Миний аав Г.Чинбаатар Баяжуулах үйлдвэрийн Засварын бригадад олон жил ажиллаад гавьяаны амралтдаа гарсан.  Их хөдөлмөрч, шинийг санаачлагч ажилчин байсан. Аав минь Амарбаясгалант хийдийн гадна доторх бүхий л заслыг барлаж, “Уурхайчин” соёлын ордон дахь монгол гэрийн эд хогшил сийлбэрлэж олны хүртээл болгосон. Гарын болон ухааны их уртай аавынхаа нэрийг үргэлж сайнаар дуурсгахыг зорьж явна. Тиймээс өдөр бүр ажлаа чанартай хийх, шинийг сэдэх ирмүүн хүсэл өвөртөлж ажилдаа ирдэг.

-Ярилцлагын төгсгөлд та юу хэлэх вэ?

-Удирдлагууд үйлдвэрийнхээ сайн сайхны төлөө сэтгэл зүтгэлээ зориулж яваа ажилтнуудаа дэмжиж байвал улам ихийг сэтгэж, бүтээнэ гэж би боддог. 
Уйгаржин монгол бичгээр хаягжуулалт хийх миний саналыг Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр дэмжиж, тусгайлан баяр хүргэж манай цeхэд албан бичиг явуулсан. Энэ надад их урам өгсөн. Мөн миний гаргасан саналд  мэргэжлийн тусламж, дэмжлэг үзүүлсэн ХАБЭА-н хэлтсийн дарга Д.Мөнхболд, Эрүүл ахуйн албаны дарга О.Алтансүх нарт болон  залуусынхаа санал санаачилгыг байнга дэмждэг цехийн удирдлагууд, Бүтээмж, инновацийн мэргэжилтэн З.Батцэнгэл, санал хэрэгжүүлэхэд хамгийн сайн зөвлөгч, туслагч Эрчим хүч, механикийн хэсгийн ахлах механикч Т.Пүрэвсүрэн нартаа баярласнаа илэрхийлье.

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
Хуурамч дипломтой багш нарын тал илүү нь “зугтжээ”
2021 оны  Орон нутгийн төсвийн орлого 10.7 тэрбум төгрөгөөр  давж биелжээ
Г.Ёндон захирал тамгаа гардан авлаа
“Эгшиглэн” төвийн амьд хөгжмийн хамтлагийн тоглолт олны талархлыг хүлээлээ
Өнгөрсөн оны мөн үеэс залилах гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй байна
ХЯЗГААРЛАГДМАЛ ОРЧИНД АЮУЛГҮЙ АЖИЛЛАХ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА
ОЙН ГЕНЕТИКИЙН ТӨВИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД  “УРГАМАЛ ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ХҮРЭЭЛЭН”-ТЭЙ ХАМТАРНА
ЭМНЭЛГЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН СЭТГЭЛ ЗҮЙГ ХӨГЖМИЙН АЯ ЭГШГЭЭР ТАЙВШРУУЛАХ “АЯЛГУУТ ӨГЛӨӨ”-Г ЗОХИОН БАЙГУУЛАВ
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХӨГЖЛИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛЭЭ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
Сум дундын ойн анги нь жилд 300-500 мянган ширхэг тарьц суулгац ургуулна
“Гэр бүлийн цэцэрлэгт хүрээлэн”-д тарьсан модны 95 хувь нь ургасан байна
Ойн цэвэрлэгээний хүрээнд ойн сангийн 69 га талбайгаас 550  шоо метр түлшний мод бэлтгэнэ
Гэр хорооллын гэрэлтүүлгийн асалт  85-90 хувьтай болжээ
Орхон аймгийн ЕБС-ийн 80 хувь нь боловсролын сэтгэл зүйчтэй болжээ
Авсан ажлаа чанаргүй гүйцэтгэж, хаяад явдаг компаниудын эздэд хариуцлага тооцох механизмыг  тодорхой болгохыг үүрэг болголоо
Эрдэнэтийн сургуулиуд Эзэн Богд Чингис хааныхаа эш хөргийг заллаа
“Маргад” сургуулийн нэгдүгээр ангид 16 сурагч элсэн оржээ
Тамгын дарга тамгаа хүлээлгэн өглөө
“ЭРДЭНЭТ” ЦОГЦОЛБОР ДЭЭД СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ӨРГӨЖИХ ҮҮД НЭЭГДЛЭЭ
ОРОС ЦЭЦЭРЛЭГТ 280 ХҮҮХЭД ХҮМҮҮЖНЭ
“Яг тэдэн шиг”  бай л даа, дарга нар аа. Үгүй бол Булганы Б.Ариун-Эрдэнэ, Дарханы Б.Азжаргал нараас хол гарч сэтгэ л дээ
Гуравдугаар сургуулийн сурагчид “Хийморь” худалдааны төвд хичээллэнэ
С.Батжаргал дарга ажлын төлөө дуугарсан бол Д.Мөнхбат дарга ИТХ-ын эрх мэдлээр асуудалд хандлаа
Д.Соёлчхүү: ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга, сумдын Засаг дарга нар л автомашин унана
М.Түмэнжаргал: Ахиад асуудал үүсгэвэл ажлаас халах саналыг Засаг даргад оруулна шүү
Засаг дарга шуурхайдаа “эргэн иржээ”
Дахивар хог хаягдлыг “далд оруулах” үйлдвэртэй боллоо
Номын төвийн нэрийг өөрчилж Нийтийн номын сан  болгоно
Д.Халтар Баянбулаг багийн Засаг даргын тамгаа гардан авлаа
Хамтран ажиллах гэрээ байгуулав
Монгол Улсад анх удаа Ойн генетик нөөцийн төв байгуулагдлаа
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 19-Р СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэтийн уурхайчдад Монголчуудын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв
Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд түүний хүү Зориг хүндэтгэл үзүүллээ
“Малын тэжээлийн ургамал тариалах ба тэжээл үйлдвэрлэх” төсөл 50 саяын санхүүжилт авлаа
Шандын зам жолооч нарыг “шар махтай” нь хатааж байна
Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар дараахь асуудлыг авч хэлэлцэв
Үндэсний чуулган боллоо
Нийтийн албанд томилогдох 181 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэв
Д.Соёлчхүү дарга морин цагт ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ
Монгол Улсад анх удаа Ойн генетик нөөцийн төв байгуулагдлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэтийн уурхайчдад Монголчуудын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв
“Тавин лан”-гийнханы тар нь танигдаж эхэлсэн үү
Д.Халтар Баянбулаг багийн Засаг даргын тамгаа гардан авлаа
Хуушуур хийх хүсэлтийг цахимаар авч  зөвшөөрлийг цахимаар олгоно
Э.ОЧИРСҮРЭН: БАГА ЗАРДЛААР НОГООН БАЙГУУЛАМЖ БИЙ БОЛГОХ БОЛОМЖТОЙГ БИД НОТОЛНО
ХӨРСНИЙ ТӨВ АШИГЛАЛТАД ОРСНООР ХОГ ХАЯГДЛЫГ БУУРУУЛЖ, ЦӨЛЖИЛТИЙГ СААРУУЛНА
“УУЛ УУРХАЙ 100” ДУРСГАЛЫН ОЙН ТӨГӨЛ БАЙГУУЛНА
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ОЙН ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТӨВИЙГ МОНГОЛД АНХ БАЙГУУЛЛАА
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ОЙН ГЕНЕТИК НӨӨЦИЙН “ЭРДЭНЭТ” ТӨВИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО
“ЭРДЭНЭТ ЦОГЦОЛБОР” ДЭЭД СУРГУУЛИЙН ОНЦ ТӨГСӨГЧИД ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАХ БАТЛАМЖ ГАРДЛАА
“Хүүхдийн шударга байдлын үнэлгээ”-ний судалгааны ажлыг гүйцэтгэж байна
“Шударга ёсны хичээлийн хөтөлбөр шалгаруулах уралдаан”-ы шагналыг гардууллаа
БОАЖЯ, УБЕГ, “Монголын төмөр зам” ТӨХК, БЗД-ийн Газар зохион байгуулалтын албаны авлигын эрсдэлийн үнэлгээний тайланг хэлэлцүүлэв
Нийтийн албанд томилогдох 181 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэв
Эрүүгийн 20 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв
Засаг дарга шуурхайдаа “эргэн иржээ”
Дахивар хог хаягдлыг “далд оруулах” үйлдвэртэй боллоо
Үндэсний чуулган боллоо
Шандын зам жолооч нарыг “шар махтай” нь хатааж байна