ПҮРЭВ
2024.04.26
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Есөн сар цалингүй ажиллуулчихаад, “чи одоо амиа бодно уу даа” гэжээ
Есөн сар цалингүй ажиллуулчихаад, “чи одоо амиа бодно уу даа” гэжээ

            Аймгийн ИТХ-ын хуралдаан хэдхэн хоногийн өмнө болсон. Хэлэлцэх асуудал нь олон байсан болохоор гурван өдөр сунайтал хуралдахдаа 2021 оны төсөвтөө 8 тэрбум төгрөгийн тодотгол хийсэн. Ингэхдээ манай аймагт ажилладаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Н.Баясгалангийн цалингийн санг тусгахаа аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, хурал даргалагч, хуралд асуудал оруулсан дарга нар мартсан ажээ. Иймээс өнөөдрөөс эхлэн манай аймагт ШӨХТГ-ын улсын байцаагч ажиллахгүй болж байна. 2020 оны аравдугаар сард ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ Эрдэнэт хотод ажиллаж, аймгуудаас хамгийн түрүүнд орхончуудад улсын байцаагчийг албан ёсоор танилцуулсан. Үнийн хөөрөгдөл зэргээс эхлээд олон асуудалд улсын байцаагч хүрч ажиллан мэдээллийг нь ч манай хэвлэлийнхэн түгээж байлаа.

Өнгөрсөн хугацаанд ШӨХТГ-ын орон нутаг дахь улсын байцаагч Н.Баясгаланд 2020 онд сарын 500 мянган төгрөгийн цалинг гурван удаа олгожээ. Харин 2021 он гарсаар өнөөг хүртэл улсын байцаагч нэг ч төгрөгийн цалингүй ажилласан байна. Өчигдөрхөн улсын байцаагчтай бензин колонкын дэргэд тааралдахад “ШТС-ууд иргэдэд бэлэн мөнгөөр үйлчлэхгүй байна. Гэрээт байгууллага болон тусгай карттай иргэдэд үйлчилнэ гэж байгаа нь хууль тогтоомж зөрчсөн үйлдэл учраас уулзаад, эхний ээлжинд хэлж сануулаад, ажлаа хийгээд л  явж байна” гэсэн. Гэтэл өнөөдөр түүнд манай аймаг сард 500 мянган төгрөгийн цалин олгох боломжгүй гэсэн учраас ар гэр, амьдралаа бодоод улсын байцаагчийн үнэмлэх, тамгаа ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэт хүлээлгэн өгөхөөр болжээ. Хамгийн сонирхолтой нь 2020 онд улсын байцаагчийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцэхүйц цалинжуулахдаа манай аймгийнхан Хувь хүний орлогын албан татвар нэрээр 50 мянган төгрөгийг нь суутган автаг атлаа НДШ төлөөгүй байна.

Бүхэл бүтэн 9 сар 22  хоног та бидний хэн нэгнийг цалин хөлсгүй, урамшуулалгүй ажиллуулсан бол яах вэ. Энэ хугацаанд Н.Баясгалан байцаагч Эрдэнэтэд иргэдийн төлөө ажиллаж яваа харагддаг. Гэтэл манай аймгийн дарга нар, ИТХ-ын төлөөлөгчид ганц байцаагчийн ядаж л сарын 500 мянган төгрөгийн урамшууллыг төсвийн тодотголдоо суулгахгүй байгааг “Эрдэнэтчүүд эрдэнэтчүүддээ хайртай” гэдэг хөтөлбөр амьдралд хэзээ ч хэрэгждэггүйг харуулсан баталгаа боллоо. Манай аймагт нэгэн дарга 3 зөвлөхтэй ажилладаг, гурван зөвлөх нь тус бүрдээ сард 3 сая төгрөгийн цалин, урамшуулал авдаг байсан. Аймгийн ИТХ-ын 35 төлөөлөгчийн олонхи нь төрийн байгууллагад дарга, захирал хийж 1,2 сая төгрөгөөс эхлээд 8 сая төгрөгийн цалин авдаг гэдгийг иргэд тэр бүр мэддэггүй. Нэмээд аймгийн ИТХ-ын төлөөлөгч гэсэн тэмдэг зүүчихээд сар бүр татвар төлөгчдөөс 500 мянгөн төгрөгийн “урамшуулалт цалин” авдаг учрыг тэнгэр газрын зөрүү гэх үү энгийн нэгэн байцаагч, жалга довны улстөрч хоёрын ялгаа гэж харах уу. Ямар ч байсан маргаашнаас эхлэн иргэд ШӨХТГ-ын улсын байцаагчийг эрж хайх, санал гомдол гаргах боломжгүй “хад мөргөх” болсныг дуулгая.

Улсын хэмжээнд Увс, Завхан, Баян-Өлгий, Төв зэрэг есөн аймагт ШӨХТГ-ын улсын байцаагч орон тоогоор ажилладаг аж. Тэдэнд аймаг, орон нутгаас нь дэмжиж төсөв хөрөнгө гаргаж, сар бүр 980 мянгаас 1 сая 350 мянган төгрөгийн цалин олгодог байна. Манай аймгийн хувьд төсвөө өөрсдөө бүрдүүлдэг гэж гайхуулдаг ч ганц байцаагчийг цалинжуулж чадахгүй байгааг ойлгоход бэрх боллоо.     

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
ОВООЛГО ТОЙРСОН БУСАД КОМПАНИУДДАА ШАЛГАЛТ ОРУУЛЖ, БУЛААЖ АВААЧ
ЭРДЭНЭТЭЭС ЭХЭЛНЭ 33-34-33 ТЭМЦЭЛ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЛЭЭ
Төлбөр хураах цэгийг нүүлгэн шилжүүлэх /үргэлжлэл/
НАМТАР САЙТАЙ Ч НЭР МУУТ
НАМТАР САЙТАЙ Ч НЭР МУУТ
4-р сар. 19, 2024, 10:21 a.m.
Авто тээврийн төвийн авто оношилгооны хэсэгт өргөтгөл хийх
Кувейтийн гудамжинд байрлалтай төв цэвэр усны шугамын ажил
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах ажлын хүрээнд Цагаанчулуут багийн 49-53-р гудамжинд УДДТөв барих
Шинээр ашиглалтад орох "Номын өргөө"-нд тоног төхөөрөмж худалдан авах
ГХБХБГ-т Барилгын материалын сорилт шинжилгээний  лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж  худалдан авах /Багц-2/
Замын арчилгааны тоног төхөөрөмж худалдан авах / асфальт зүсэгч, цагаан зураас будагч, трамбок/
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
ГХБХБГ-т Гудамж, талбайн нэр, эд хөрөнгийн хаягжуулалтын зургийг боловсруулж, хаягийн мэдээллийн нэгдсэн системд бүртгэлжүүлэх
ГХБХБГ-т 1:1000 масштабтай байр зүйн зургийн шинэчлэл, геопортал цахим системд оруулах
Булган аймаг сурагчдыг ангидаа шүдээ угаах цагтай болгожээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, камер, тоног төхөөрөмж худалдан авах
Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих тоног төхөөрөмж
ШҮҮХ ДЭЭР ГАЦСАН 49 ХУВЬТАЙ ХОЛБООТОЙГООР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-Т БЭТ ТОМИЛОГДОХ УУ
Баянбулаг, Их залуу, Шанд, Даваат багийг холбосон шилэн кабель татах /хашаанаас гаргах/
Тусгай зориулалтын камержуулалт хийх
Сургуулийн өмнөх боловсролын гадна камержуулалт хийх
Улсын хэмжээнд 2023 оны ХАСХОМ гаргах явц 35 хувьтай байна
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
Их залуугийн өвөрт шинээр баригдах "Далай их буян" ХХК-ийн буяны цогцолборын цахилгаан хангамжийн дэд станцын барилга угсралт хийх
ОРХОН АЙМГИЙН 2023 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТАЙЛАН
ШҮҮХ ДЭЭР ГАЦСАН 49 ХУВЬТАЙ ХОЛБООТОЙГООР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-Т БЭТ ТОМИЛОГДОХ УУ
2023 ОНД АЙМГИЙН ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТАНД ОРОЛЦСОН ШАЛГАРСАН БОЛОН ШАЛГАРААГҮЙ ОРОЛЦОГЧДЫН МЭДЭЭЛЭЛ
Сургуулийн өмнөх боловсролын гадна камержуулалт хийх
Тусгай зориулалтын камержуулалт хийх
Баянбулаг, Их залуу, Шанд, Даваат багийг холбосон шилэн кабель татах /хашаанаас гаргах/
Ерөнхий боловсролын сургуулийн дотор камержуулалт шинээр хийх
Ерөнхий боловсролын сургуулийн гадна камержуулалт шинээр хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийг цахилгаан хангамжийн эх үүсвэртэй холбох
Төлбөр хураах цэгийг нүүлгэн шилжүүлэх /үргэлжлэл/
Эрдэнэт шинжлэх, ухаан технологийн паркийн барилга
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
30 МИНУТААС ТҮРГЭН ОЧДОГ ТҮРГЭН ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ
НОХОЙГ БУУДАХГҮЙГЭЭР УСТГАХ АРГА ХАЙЖ БАЙНА
БАЙГУУЛЛАГУУДЫН 50 МЕТР ГАЗРЫН КАДАСТРЫГ ГАРГАНА
Нутгийн удирдлагын ордны 3 дугаар  давхрын өрөөг хүндэтгэлийн танхим болгон засварлаж тохижуулах
БАГШ НАРЫН ГАР УТСЫГ ХУРААЖ АВАХ САЙДЫН ТУШААЛ УУ, ЭРХЛЭГЧИЙН ШИЙДВЭР ҮҮ
НАЙМАН ЖИЛ ГУЙЛГАЛАА, ОДОО БОЛЛОО
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
АРВАН АВТОБУС ЯВАХ ГАЗАРТ ГУРВАН АВТОБУСНЫ ГЭРЭЭ ХИЙЧИХЭЭД “НИЙТИЙН ТЭЭВЭР МУУ” ГЭСЭН СУДАЛГАА ЗАХИАЛАХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ
НОХОЙГ БУУДАХГҮЙГЭЭР УСТГАХ АРГА ХАЙЖ БАЙНА
ЭРДЭНЭТЭЭС ЭХЭЛНЭ 33-34-33 ТЭМЦЭЛ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЛЭЭ
ERDENETNEWS.MN САЙТЫН ЭРХЛЭГЧЭЭР Б.ӨЛЗИЙДЭЛГЭР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Даваат багт шинээр камержуулалт хийх
Холбооны байрны 1 дүгээр давхрын хүчитгэл, засвар хийх
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулах
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Чөлөөт бөхийн холбоонд дэвжээ худалдан авах
ОВООЛГО ТОЙРСОН БУСАД КОМПАНИУДДАА ШАЛГАЛТ ОРУУЛЖ, БУЛААЖ АВААЧ
Булаг багт гудамж хоорондын зам хийх /2 мөртэй зам/
30 МИНУТААС ТҮРГЭН ОЧДОГ ТҮРГЭН ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ
Баян овоот багт шинээр камержуулалт хийх
Цагаанчулуут баг ХТП-471 дэд станцыг Хороолол дэд станцтай холбох /АБЛу 3х240/