БААСАН
2025.11.01
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
16 настай хүү хүрзээ атгасан чигтээ шороонд даруулж амиа алджээ
16 настай хүү хүрзээ атгасан чигтээ шороонд даруулж амиа алджээ

             Манай аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутагт “Сайхан” төвийн ард баригдаж буй барилгын траншейны нүхэнд 16 настай хүү шороонд дарагдаж нас баржээ. Уг үйлдвэрлэлийн осол энэ сарын 21-ний 18.02 цагийн үед болжээ. Аймгийн Онцгой байдлын аврагчид дуудлагын дагуу очиход гурван хүн шороонд даруулсаны нэг нь цээжин бие нь ил нөгөө хоёр иргэн хаана шороонд даруулсан газар тодорхойгүй байсан аж. Аврагчид ажил хийж байсан хүмүүсийн мэдээллийн дагуу хоёр дахь иргэнийг 30 шахам минутын хугацаанд эрж хайж гаргасан байна. Харин гурав дахь хүн нас барсан байдалтай олджээ. Нас барсан иргэн 16 настай, хүрзээ атгасан чигтээ амьсгал хураасан байсныг илрүүлж цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн байна.

Одоогийн байдлаар ослын талаарх Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт гараагүй, мэдээлэл өгөхгүй гэж байна. Амьд гарсан 2 иргэний нэг нь БОЭТ-ийн Сэхээн амьдруулах тасгийн эрчимт эмчилгээнд эмчлүүлж байгаа бол нөгөө нь шокийн байдалтай эмчийн хяналтад байгаа ажээ. Онцгой байдлын болон ойр орчмын иргэдийн мэдээллээс харвал барилгын ажилчид хөдөлмөр хамгааллын наад захын аюулгүй ажиллагааг хангаагүй. Дулааны шугам хийхээр ухсан нүхнийхээ шороог дөнгөж ирмэг дээр нь гаргасан байдалтай, мөн насанд хүрээгүй буюу 16 настай хүүхэд ажиллуулсан зэрэг зөрчилтэй байсан бололтой. Мэргэжлийн болон хууль хүчний байгууллагынхан хяналт шалгалт хийж байна.

0
0
1
0
4
0
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ