МЯГМАР
2022.09.28
ЭРДЭНЭТ
4C°/18C°
АНУ ДОЛЛАР
3310.41
ЕВРО
3193.55
БНХАУ ЮАНЬ
462.83
ОХУ РУБЛЬ
57.05
БНСУ ВОН
2.33
Бүтээн байгуулалтад “бүслэгдсэн” Зэстчүүдийн өмнө хэзээ ногоон гэрэл асах вэ
Бүтээн байгуулалтад “бүслэгдсэн” Зэстчүүдийн өмнө хэзээ ногоон гэрэл асах вэ

Урин дулаан цаг эхлэхтэй зэрэгцдэг нэг том ажил бол “Бүтээн байгуулалт”. Нэг талдаа сүржин нэртэй даржин ажил. Энэ зуны хувьд Баян-Өндөр сумын Зэст багийн иргэд бүтээн байгуулалтад бүслэгдээд ёстой нэг дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болж байна. Оросын эх орны дайн үеийн, тэр дундаа Сталинградын бүслэлтийн тухай кинонууд дээр гардаг шиг энд тэндгүй ухсан нүх шуудуу, овоолсон шороо Зэст багийн энэ зуны өнгө. Овоолсон шороо, ухсан нүх энэ тэрийг нь харвал Зэст багийн иргэд бүтээн байгуулалттай “байлдаад” байгаа ч юм шиг. Аймаг, орон нутгийн удирдлага зунжингаа Зэст багийн нутагт өрнөсөн бүтээн байгуулалтыг мартсан. Аргагүйн эрхэнд хичээлийн шинэ жил эхлэх болсон учраас наймдугаар сарын сүүлчээр Зэст багийн нутагт өрнөж байгаа бүтээн байгуулалттай газар дээр нь танилцаж ажиллав. Дарга нар ирсэний хүчинд ямар ч байсан зэстчүүд есдүгээр сарын 15-нд халуун устай болох сураг ажиг дуулдсан. Зуны гурван сар, намрын эхэн сард 80 хоног орон гэртээ халуун усгүй амьдрахын зовлонг зэстчүүдийн өмнөөс дарга нарт мэдрүүлэхсэн. Өнөөх бүтээн байгуулалтын дүр зургийг нь ажвал зэрэглээн дундаас бүтэж болоод ч байгаа юм шиг, бүтэхгүй суугаад ч байгаа юм шиг л сүүмэлзсэн. Бүр наагуур сэтгэвэл энэ зуны бүтээн байгуулалт нэгэн хип хоп хамлагийн дуунд гардагчлан

... Бид нар бүгдийг бүтээнэ

    Бид нар бүгдийг сөнөөнө... хэмээдэгтэй агаар нэгэн адил санагдана.

Төв зам дагуух газар шорооны ажил, Холбооны уулзвараас эмнэлэг тийш өгсдөг замын зүүн талын ухсан нүх шуудуу, “Их Мандал” төвийн эргэн тойрон дахь шороон далан, зургаадугаар бага сургуулийн баруун талын зам дагасан ухсан нүх. Энэ бүхэн зэстчүүдэд үнэндээ тээр садаа болж байна. Дарга нарт болохоор бүтээн байгуулалт болж харагдаад. Албан ёсны нэр усаараа бол их гоё хэлнэ. “Хүүхдийн зулай шиг нимгэн болсон газар доогуурх инженерийн шугам сүлжээг сольж байна. Төлөвлөгөөт, болон төлөвлөгөөт бус ажил дээр орон нутгийн хөрөнгө оруулалтын хамтарсан, нийлүүлсэн” ажил ийм байдалд хүргэсэн. Бүтээн байгуулалт хийж болно, иргэд эсэргүүцэхгүй. Харин мэдээллээ иргэдэд нээлттэй ил тод өгмөөр байна. Түүнээс биш Зэст багаас сонгогдсон аймгийн ИТХ-ын 2 төлөөлөгчид цаасан дээр хэвлэж өгвөл ажил хийсэн болж харагдахгүй. Төв зам дагуух бүтээн байгуулалт ногоон байгууламжид жинэхэнэ “алан хядах ажиллагаа” болсон. “Дулааны шугаман дээр тарьсан мод ургадаггүй. Муу байдаг. Дороосоо илжирдэг” гэж нэг дарганцар нь мэдэмхийрээд бүгдийг нь толгой дараалан хөрөөдөж аваад хаячихсан. Эрдэнэт хотын төв зам дагуух зарим ногоон байгууламжийг шороон овоолго болгосон энэхүү Бүтээн байгуулалтын дараа зэстчүүд багийнхаа өнгө төрхийг яаж сэргээж авахав. Ядаж байхад өвөл болж байдаг.

Тэгээд ч бүтээн байгуулалт нэртэй бүтээж, сөнөөж байгаа энэ ажлын ихэнх нь зураг төсвийн хувьд асуудалтай, дөнгөж саяхан экспертизээр орж батлагдаж байгаа дуулдсан. Аймаг, орон нутгаас зөвшөөрөл өгдөг дарга нар нь “Тавин лан”-гийнханыг гуйхаар нь яагаа ч үгүй зам ухах, шороо овоолох, ус хаах зөвшөөрлийг нь өгчихдөг. Зөвшөөрөл авсан гүйцэтгэгч тал нь усаа хаагаад нүхээ ухаж аваад “Бүтээн байгуулалт хийж байна” гээд хөлөө жийгээд суучихна. Сар шахам хугацаанд хил гаалиар захиалгат бараа орж ирнэ гээд хийх ажилгүй байшингийн сүүдэрт чулуу няслаад л суух. Ийм л нэг дүр зурагтай, өнгө төрхтэй бүтээн байгуулалтад бүслэгдсэн зэстчүүдийн өмнө ногоон гэрэл хэзээ асах бол.   

 

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ
Зочин202.9.40.232
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ХӨРӨНГӨӨР БАРЬЖ БАЙГАА ЮМ БОЛ ӨӨОСДӨӨР НЬ ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ЁСТОЙ БАЙСАН , БАДАМСҮРЭН ЗАХИРЛЫН МЭДЭЭЛСНЭЭР ҮЙЛДВЭР 10 ГАРУЙ ТЭРБУМААР ХЯМД БАРИХ БАЙСАН ГЭЖ БАЙНА ЛЭЭ , ОДОО БАРЬЖ БАЙГАА КОМПАНИЙ ТEХНИК , ХҮН ХҮЧИЙГ ХАРАХАД ТУН ЯДМАГ , ЧАНАРТАЙ Л ХИЙГЭЭСЭЙ ГЭЖ ХҮСЭХ ҮЛДЛЭЭ ! ! !
Зочин202.9.40.232
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ХӨРӨНГӨӨР БАРЬЖ БАЙГАА ЮМ БОЛ ӨӨОСДӨӨР НЬ ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ЁСТОЙ БАЙСАН , БАДАМСҮРЭН ЗАХИРЛЫН МЭДЭЭЛСНЭЭР ҮЙЛДВЭР 10 ГАРУЙ ТЭРБУМААР ХЯМД БАРИХ БАЙСАН ГЭЖ БАЙНА ЛЭЭ , ОДОО БАРЬЖ БАЙГАА КОМПАНИЙ ТEХНИК , ХҮН ХҮЧИЙГ ХАРАХАД ТУН ЯДМАГ , ЧАНАРТАЙ Л ХИЙГЭЭСЭЙ ГЭЖ ХҮСЭХ ҮЛДЛЭЭ ! ! !
Зочин202.9.40.232
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ХӨРӨНГӨӨР БАРЬЖ БАЙГАА ЮМ БОЛ ӨӨОСДӨӨР НЬ ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ЁСТОЙ БАЙСАН , БАДАМСҮРЭН ЗАХИРЛЫН МЭДЭЭЛСНЭЭР ҮЙЛДВЭР 10 ГАРУЙ ТЭРБУМААР ХЯМД БАРИХ БАЙСАН ГЭЖ БАЙНА ЛЭЭ , ОДОО БАРЬЖ БАЙГАА КОМПАНИЙ ТEХНИК , ХҮН ХҮЧИЙГ ХАРАХАД ТУН ЯДМАГ , ЧАНАРТАЙ Л ХИЙГЭЭСЭЙ ГЭЖ ХҮСЭХ ҮЛДЛЭЭ ! ! !
Зочин202.9.40.232
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ХӨРӨНГӨӨР БАРЬЖ БАЙГАА ЮМ БОЛ ӨӨОСДӨӨР НЬ ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ЁСТОЙ БАЙСАН , БАДАМСҮРЭН ЗАХИРЛЫН МЭДЭЭЛСНЭЭР ҮЙЛДВЭР 10 ГАРУЙ ТЭРБУМААР ХЯМД БАРИХ БАЙСАН ГЭЖ БАЙНА ЛЭЭ , ОДОО БАРЬЖ БАЙГАА КОМПАНИЙ ТEХНИК , ХҮН ХҮЧИЙГ ХАРАХАД ТУН ЯДМАГ , ЧАНАРТАЙ Л ХИЙГЭЭСЭЙ ГЭЖ ХҮСЭХ ҮЛДЛЭЭ ! ! !
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
Хуурамч дипломтой багш нарын тал илүү нь “зугтжээ”
2021 оны  Орон нутгийн төсвийн орлого 10.7 тэрбум төгрөгөөр  давж биелжээ
Г.Ёндон захирал тамгаа гардан авлаа
“Эгшиглэн” төвийн амьд хөгжмийн хамтлагийн тоглолт олны талархлыг хүлээлээ
Өнгөрсөн оны мөн үеэс залилах гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй байна
ХЯЗГААРЛАГДМАЛ ОРЧИНД АЮУЛГҮЙ АЖИЛЛАХ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА
ОЙН ГЕНЕТИКИЙН ТӨВИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД  “УРГАМАЛ ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ХҮРЭЭЛЭН”-ТЭЙ ХАМТАРНА
ЭМНЭЛГЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН СЭТГЭЛ ЗҮЙГ ХӨГЖМИЙН АЯ ЭГШГЭЭР ТАЙВШРУУЛАХ “АЯЛГУУТ ӨГЛӨӨ”-Г ЗОХИОН БАЙГУУЛАВ
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХӨГЖЛИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛЭЭ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
Сум дундын ойн анги нь жилд 300-500 мянган ширхэг тарьц суулгац ургуулна
“Гэр бүлийн цэцэрлэгт хүрээлэн”-д тарьсан модны 95 хувь нь ургасан байна
Ойн цэвэрлэгээний хүрээнд ойн сангийн 69 га талбайгаас 550  шоо метр түлшний мод бэлтгэнэ
Гэр хорооллын гэрэлтүүлгийн асалт  85-90 хувьтай болжээ
Орхон аймгийн ЕБС-ийн 80 хувь нь боловсролын сэтгэл зүйчтэй болжээ
Авсан ажлаа чанаргүй гүйцэтгэж, хаяад явдаг компаниудын эздэд хариуцлага тооцох механизмыг  тодорхой болгохыг үүрэг болголоо
Эрдэнэтийн сургуулиуд Эзэн Богд Чингис хааныхаа эш хөргийг заллаа
“Маргад” сургуулийн нэгдүгээр ангид 16 сурагч элсэн оржээ
Тамгын дарга тамгаа хүлээлгэн өглөө
“ЭРДЭНЭТ” ЦОГЦОЛБОР ДЭЭД СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ӨРГӨЖИХ ҮҮД НЭЭГДЛЭЭ
ОРОС ЦЭЦЭРЛЭГТ 280 ХҮҮХЭД ХҮМҮҮЖНЭ
“Яг тэдэн шиг”  бай л даа, дарга нар аа. Үгүй бол Булганы Б.Ариун-Эрдэнэ, Дарханы Б.Азжаргал нараас хол гарч сэтгэ л дээ
Гуравдугаар сургуулийн сурагчид “Хийморь” худалдааны төвд хичээллэнэ
С.Батжаргал дарга ажлын төлөө дуугарсан бол Д.Мөнхбат дарга ИТХ-ын эрх мэдлээр асуудалд хандлаа
Д.Соёлчхүү: ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга, сумдын Засаг дарга нар л автомашин унана
М.Түмэнжаргал: Ахиад асуудал үүсгэвэл ажлаас халах саналыг Засаг даргад оруулна шүү
Засаг дарга шуурхайдаа “эргэн иржээ”
Дахивар хог хаягдлыг “далд оруулах” үйлдвэртэй боллоо
Номын төвийн нэрийг өөрчилж Нийтийн номын сан  болгоно
Д.Халтар Баянбулаг багийн Засаг даргын тамгаа гардан авлаа
Хамтран ажиллах гэрээ байгуулав
Монгол Улсад анх удаа Ойн генетик нөөцийн төв байгуулагдлаа
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 19-Р СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэтийн уурхайчдад Монголчуудын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв
Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд түүний хүү Зориг хүндэтгэл үзүүллээ
“Малын тэжээлийн ургамал тариалах ба тэжээл үйлдвэрлэх” төсөл 50 саяын санхүүжилт авлаа
Шандын зам жолооч нарыг “шар махтай” нь хатааж байна
Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар дараахь асуудлыг авч хэлэлцэв
Үндэсний чуулган боллоо
Нийтийн албанд томилогдох 181 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэв
Д.Соёлчхүү дарга морин цагт ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ
Монгол Улсад анх удаа Ойн генетик нөөцийн төв байгуулагдлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэтийн уурхайчдад Монголчуудын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв
“Тавин лан”-гийнханы тар нь танигдаж эхэлсэн үү
Д.Халтар Баянбулаг багийн Засаг даргын тамгаа гардан авлаа
Хуушуур хийх хүсэлтийг цахимаар авч  зөвшөөрлийг цахимаар олгоно
Э.ОЧИРСҮРЭН: БАГА ЗАРДЛААР НОГООН БАЙГУУЛАМЖ БИЙ БОЛГОХ БОЛОМЖТОЙГ БИД НОТОЛНО
ХӨРСНИЙ ТӨВ АШИГЛАЛТАД ОРСНООР ХОГ ХАЯГДЛЫГ БУУРУУЛЖ, ЦӨЛЖИЛТИЙГ СААРУУЛНА
“УУЛ УУРХАЙ 100” ДУРСГАЛЫН ОЙН ТӨГӨЛ БАЙГУУЛНА
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ОЙН ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТӨВИЙГ МОНГОЛД АНХ БАЙГУУЛЛАА
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ОЙН ГЕНЕТИК НӨӨЦИЙН “ЭРДЭНЭТ” ТӨВИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО
“ЭРДЭНЭТ ЦОГЦОЛБОР” ДЭЭД СУРГУУЛИЙН ОНЦ ТӨГСӨГЧИД ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАХ БАТЛАМЖ ГАРДЛАА
“Хүүхдийн шударга байдлын үнэлгээ”-ний судалгааны ажлыг гүйцэтгэж байна
“Шударга ёсны хичээлийн хөтөлбөр шалгаруулах уралдаан”-ы шагналыг гардууллаа
БОАЖЯ, УБЕГ, “Монголын төмөр зам” ТӨХК, БЗД-ийн Газар зохион байгуулалтын албаны авлигын эрсдэлийн үнэлгээний тайланг хэлэлцүүлэв
Нийтийн албанд томилогдох 181 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэв
Эрүүгийн 20 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв
Засаг дарга шуурхайдаа “эргэн иржээ”
Дахивар хог хаягдлыг “далд оруулах” үйлдвэртэй боллоо
Үндэсний чуулган боллоо
Шандын зам жолооч нарыг “шар махтай” нь хатааж байна