ПҮРЭВ
2025.07.04
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Б.Баасансүрэн дарга аа, Хотын төвд “оторлож” байгаа малаа тоолсон уу
Б.Баасансүрэн дарга аа, Хотын төвд “оторлож” байгаа малаа тоолсон уу

Аймгийн Засаг даргын даваа гарагийн шуурхай зөвлөгөөнд Баян-Өндөр сумын удирдлага болох Б.Баасансүрэн дарга мэдээлэл хийсэн юм.  Түүний мэдээллээс харвал Баян-Өндөр сумын 651 өрхийн 57369 толгой мал байдаг аж. Эдгээрээс Жаргалант суманд 55 өрхийн 3645 толгой мал, Булган аймгийн Орхон суманд 108 өрхийн 10 мянган толгой мал, Бугат суманд 64 өрхийн 7456 толгой мал, Хангал суманд 32 өрхийн 4127 толгой мал, Сэлэнгэ суманд 16 өрхийн 1278 толгой мал, Булган аймгийн бусад суманд 76 өрхийн 1278  толгой мал оторлож байгаа аж. Мөн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн болон бусад сумын нутагт 92 өрхийн 11203 толгой мал бусад аймаг сумдад 56 өрхийн 6247 толгой мал тус тус оторлож байгаа гэнэ. Зуны дэлгэр цагт ногооны сөл дагаж оторлох нь малчдын хувьд уламжлалт ажил нь. Харин Баян-Өндөр сумын зарим малчин тэр дундаа адуучид, үхэрчид нь Эрдэнэт хотын төвд зунжингаа малаа оторлуулсаныг Б.Баасансүрэн дарга тоолж үзсэн болов уу. Эрдэнэт хотын төвөөр сэлдийгээ унжуулсан азарга, ногоон байгууламж дээр хөрвөөсөн адуу, төв замаар явган зорчигч шиг л дураар “бэлчих” үхэр, адуу энэ зуны манай хотын дүр төрх байсан.

Баян-Өндөр сумын Засаг даргаар С.Ганцогт ажиллаж байхдаа хотын төвөөр бэлчих малтай харин ч сайн тэмцэж байсан. Хоёрын зэрэг мотоциклтой эргүүл ажиллуулна. Өнөөх эргүүлүүд нь хотын төвөөс мал хөөж тууж явахад нь замын цагдаагийнхан саатуулаад зогсоочихдог. Замын цагдаагийнхантай хурал зөвлөгөөн дээр ширүүхэн үздэг С.Ганцогт даргын дүр төрх Эрдэнэтэд үгүйлэгдээд байх шиг. Төрийн ажлын төлөө, Эрдэнэт хотын ногоон байгууламж, хотын өнгө үзэмжний төлөө дээлээ тайлаад ч үзэлцэхэд бэлэн явсан өмнөх даргын ажлыг Баян-Өндөрийн шинэ удирдлага үнэндээ нурааж байна. Ширүүн, усархаг борооны дараа “Бид ингэж ажиллаж байна” хэмээн сошиал ертөнцөд нэг их ажил хийсэн болж зургаа оруулах нь иргэдэд үнэндээ таалагддаггүй. Б.Баасансүрэн дарга түүний орлогч хоёр хотын төвөөр бэлчих үхэр, адуугаа явган тууж байвал ажил хийж байна гэж харахаас өөр ойлголт алга. 

Б.Баасансүрэн даргын хийсэн хэдэн тоог нэмж хасъя. Баян-Өндөр суманд 651 малчин өрх байдаг, тэд 57369 мал тоолуулжээ. Дээрх аймаг, сумын нутагт оторлож байгаа малчин өрхийг нэмээд үзтэл 499 гарч байна. Үүнийг 651-ээс хасаад үзтэл 152 гэсэн тоо гарч байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн зун Баян-Өндөр сумын 152 малчин өрх малаа Эрдэнэт хотын төвд оторлуулсан байх нь. Малыг тоог нь гаргаад үзтэл отор хийж байгаа 499 өрх 45234 толгой малтайтайгаа хүний газарт яваа бололтой. Харин үлдсэн 152 өрхийн 12 мянга 135 толгой мал яах аргагүй Эрдэнэт хотын төвд эрдэнэтчүүдтэй хамт өнгөрөгч зун оторлосон ажээ. Эсвэл Б.Баасансүрэн даргын мэргэжил боловсрол Баян-Өндөр сумын 651мал бүхий өрхийн 57369 толгой мал дотроо эргэлдээд байна уу. Үгүй бол мэргэжилтнүүд нь ажлаа дутуу хийчихэв үү.

Яах аргагүй өнгөрсөн зун, өнөөдөр ч гэлтгүй хотын төвд хаа сайгүй бэлчих малын дүр зураг захаас аваад бий. Нэг хэсэг Баян-Өндөр сум мал бүхий айл, өрхийг хотоос нүүлгэнэ гэж баахан шуугисан. Малчин баг байгуулсан. Малтай иргэд Малчин багаа бараадна. Малчны хороолол байгуулна гээд хэсэгтээ шоудсан. Ойрмогхоны хоёр сонгуулиас айгаад өнөөх малтай өрх, мал малчиндаа хайр зарлаад ажлаа умартсан уу.

Ямар ч байсан Б.Баасансүрэн дарга энэ удаад хотын төвд оторлосон малаа хөөж тууж гаргах  нь бүү хэл тоолж ч үзээгүй юм шиг байна. Хотын захирагчийн алба, Хот тохижуулахынхан л хотын төвөөр бэлчих малтай “ажилладаг” ажил үүргийн хуваарьтай нь биш байх. Баян-Өндөр сумын 22 баг, байшин дотор суух хэдэн зуун төрийн болон төрийн үйлчилгээний ажилчдаа гаргаад ч болтугай Эрдэнэтийн төвөөр бэлчих адуу малаа хөөж туусангүй. Хүн нь малтайгаа зэрэгцэж алхсан, бэлчсэн, оторлосон өнгөрсөн зуны дүр намаржингаа үргэлжлэх үү.  Баян-Өндөр сумын дарга, түүний орлогч нар ажлаа хийж мэдэхгүй байна уу хийхгүй сууна уу гэдгийг асуух дээд шатны удирдлага манай аймагт бий  гэдэгт итгэх эсэх нь эргэлзээ төрүүлж эхэллээ.  

0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
Чандмань багийн 7-р хороололд шинэ РП барьж Хороолол дэд станцтай холбож схемтэй болгож барих ажил
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
Ланд 200 машины мотор худалдан авах
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
НЭГДҮГЭЭР АНГИЙНХАНД ШҮДНИЙ ЭМЧИЛГЭЭ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЙНЭ
БРАЙЛ ҮСГИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЖ БАЙНА
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ