Үндсэн агуулга руу шилжих
Даваа 2026.11.02 Үүлэрхэг Орхон -8° / 3° USD 3598.99▼ EUR 4029.61▲ CNY 541.54▲ RUB 44.47▼ KRW 2.68▼
Шуурхай
SI card
10 хичээлээр 1437 хүүхэд ЭЕШ өгнө

10 хичээлээр 1437 хүүхэд ЭЕШ өгнө

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

2021 оны ЭЕШ өнөөдөр Улаанбаатар хотын цагаар 10:00 цагт Монгол улсын түүхийн хичээлийн шалгалтаар эхэллээ.

     Энэ жил манай аймагт нийт 1234 хүүхэд 12-р анги төгссөн. Үүнээс 67 хүүхэд Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Энэ онд сургуулиа төгссөн 1181 хүүхэд байгаа бөгөөд өмнөх онд төгссөн 257 хүүхэд мөн шалгалт өгч байгаа бөгөөд ингээд нийт 1438 хүүхэд 10 судлагдахуунаар Элсэлтийн ерөнхий шалгалт өгч байна. Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдрөөс эхлэн 4 өдөр үргэлжилнэ.

Элсэлтийн ерөнхий шалгалт ийнхүү улс орон даяар өнөөдөр 10:00 цагаас Монголын түүхийн хичээлээр эхэлж байгаа бөгөөд үдээс хойш Англи хэлний шалгалтаар үргэлжилнэ.

Манай аймагт Монголын түүхийн хичээлээр 50, Анги хэлээр 800 гаруй хүүхэд шалгуулж байгаа бол Математикийн хичээлээр хамгийн олон буюу 900 гаруй хүүхэд шалгуулахаар бүртгүүлжээ. Шалгалтын үед нэг ангид 15 хүүхэд суухаар зохин байгуулж байна.  

       Энэ удаагийн шалгалтын үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Боловсролын үнэлгээний төв, сургуулиуд, БСУГзэрэг байгууллагын албан хаагчид халдвар хамгааллын дэглэмийг сахиулан хамтран ажиллаж байна.

       Элсэлтийн Ерөнхий шалгалт өгөхөөр ирэхдээ иргэд Бүртгэлийн хуудсаа хэвлэж авч ирэх шаардлагатай аж. Мөн Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг, Бүрэн дунд боловсролын гэрчилгээ зэргийг авч ирнэ.

        Шалгуулагч шалгалтад дээр заасан баримт бичгээс өөр эд зүйл болох ном, дэвтэр, бугуйн цаг, ноорог цаас, тооны машин, томьёоны хураангуй, бал, гар утас гэх мэт эд зүйлсийг авч орохыг хориглож байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Сэтгэгдэл бичих
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
SI card