ПҮРЭВ
2024.05.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
'Эрдэнэс Тавантолгой' компани МЭДЭГДЭЛ гаргалаа
'Эрдэнэс Тавантолгой' компани МЭДЭГДЭЛ гаргалаа
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай холбоотой ташаа      мэдээллийг сүүлийн үед цахим орчинд санаатайгаар түгээж байгаатай           холбогдуулан дараах мэдэгдлийг гаргаж байна.  Улсын Их хурал, Засгийн газраас батлагдсан тогтоолын хүрээнд “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь олон улсын хөрөнгийн зах зээлд IPO гаргахаар эрчимтэй, шаргуу ажиллаж байна. УИХ-ын 2018 оны 73 дугаар  тогтоолоор олгогдсон эрхийн дагуу компанийн 30 хүртэлх хувийн хувьцааг олон улсын хөрөнгийн биржээр арилжих бөгөөд үлдсэн 70 хувь нь Монгол Улсын Засгийн газар, ард иргэд, аж ахуйн нэгжүүд эзэмшсэн хэвээр байх юм.  Өмнөх онуудад “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн дийлэнх хувийг гадны хөрөнгө оруулагчдад шууд өгөх гэж байсан шиг үйлдэл одоо хийгдэх гэж байгаа мэтээр олон нийтийг илт төөрөгдүүлэх ташаа мэдээллийг цахим сүлжээнд цацаж байгаад харамсаж байна. Компани IPO гаргах бэлтгэл ажлын төлөвлөгөө, батлагдсан хуваарийн дагуу хөрөнгө оруулагчидтай уулзалт зохион байгуулж, ирүүлсэн саналыг судалж байгаа бөгөөд компанийн хувь хэмжээг бусдад өгөх талаар ямар нэгэн нууц хэлэлцээ хийгдээгүй, гэрээ, гэрээний төсөл байхгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Харин “Эрдэнэс-тавантолгой” ХК үр ашгаа нэмэгдүүлэх хүрээнд Тавантолгой-Гашуун сухайт, Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам, Тавантолгой-Хангимандал чиглэлийн авто зам, Нүүрс баяжуулах үйлдвэр, Кокс, хими технологийн үйлдвэр, Усан хангамж, Таван толгой цахилгаан станц болон шинээр баригдах хот, суурин, сургууль, цэцэрлэг зэрэг олон бүтээн байгуулалтын төслүүдийг энэ оноос эхлэн үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд санхүүжилтийг өөрийн үйл ажиллагааны ашиг, олон улсын хөрөнгийн биржид IPO гаргаж татан төвлөрүүлэх хөрөнгө, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтрах төслүүдийн санхүүжилт хэлбэрээр тус тус шийдвэрлэхээр ажиллаж байна. Түүнчлэн, компанийн 2019 оны хөрөнгө оруулалтын төсөвт туссан IPO гаргахтай холбоотойгоор олон улсын жишгийн дагуу зарцуулагддаг зардлыг буруугаар тайлбарласан ташаа мэдээллийг сошиал сүлжээнд түгээсэн байна. Хөрөнгийн биржид IPO гаргаж буй ямар ч компани андеррайтерын үйлчилгээний төлбөр төлдөг. “Эрдэнэс-Тавантолгой” ХК Хонгконгийн хөрөнгийн биржид IPO гаргаж, 1.5-3 тэрбум ам.долларын санхүүжилтийг босгохоор төлөвлөсөн бөгөөд андеррайтерийн төлбөрийг дээд тал нь 3.17 хувь байхаар тооцож, төсөвтөө суулгасан. Төлөвлөсөн дээд хэмжээ буюу 3.0 тэрбум ам.долларын санхүүжилт татаж чадвал андеррайтерийн үйлчилгээний төлбөр 95 сая ам доллар буюу 250,610,000 мянган төгрөг, бусад оролцогчид буюу брокерийн төлбөр, хууль, техник, санхүүгийн зөвлөх үйлчилгээ, Хонгконгийн санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн биржийн шимтгэл зэрэгт зарцуулах төлбөр нэмэгдээд нийт 283,359,500 мянган төгрөг байхаар тооцсон болно. (Жишээ нь; “Энержи Ресурс” ХХК-ийн толгой компани Mongolian Mining Corporation 2010 онд 637.8 сая ам.доллар босгож, үнийн дүнгийн 3.0 хувь буюу 19.13 сая ам.долларыг андеррайтерийн үйлчилгээнд, брокерт 1%, бусад хууль,  техник, санхүүгийн зөвлөх үйлчилгээ зэрэгт 0,5%-1,5% гэхчлэн нийт үнийн дүнгийн  5,5 хувьтай тэнцэх  төлбөр төлсөн байна.) Энэ төлбөр нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн  төсөв, ашиг, орлогоос төлөгдөхгүй, харин  андеррайтерийн үйлчилгээ үзүүлсэн компани хөрөнгийн бирж дээр хувьцааг нь арилжиж босгосон санхүүжилтээсээ суутгаж авдаг олон улсад тогтсон стандарт жишигтэй.  Компанийн төсөвт суулгаж өгдөг нь IPO гаргах хэмжээний санхүүгийн чадамж, баталгаатай төсөл болохыг илтгэхээс гадна, татан төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ, хувиариас хамаарч тухайн төлбөрийг тодорхой хугацаанд үе шаттайгаар төлдөг жишигтэй юм. Мөн 2019 онд худалдан авахаар тусгагдсан төсвийн зарим зардлыг үндэслэлгүйгээр шүүмжилж байгаа нь олон нийтийг төөрөгдүүлж байна. Компани 2019 онд шинээр уурхайн оффис, 350 ажилчны хотхон, лаборатори барихаар төлөвлөсөн бөгөөд уул уурхай, геологийн чиглэлээр ашиглагдах өндөр хүчин чадал бүхий комьпютерийн төв, сервер, диспетчерийн төвийн иж бүрэн техник, тавилга, тоног төхөөрөмж зэргийг худалдан авна. Эдгээр худалдан авалт нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу хийгдэх тул төсөвт тооцсоноос багасах, хэмнэгдэх боломжтой юм. “Эрдэнэс-Тавантолгой” ХК олон улсын хөрөнгийн биржид амжилттай гарснаар эдийн засаг, санхүүгийн хувьд илүү бэхжин, үйл ажиллагаа нь олон улсын стандартад нийцэж, иргэдтэйгээ хамт дэлхийн хөрөнгийн зах зээлд хөл тавих төдийгүй компанийн үнэ цэнэ өсч, төрд, хувьцаа эзэмшигч Монгол хүн бүрт өгөх өгөөж нэмэгдэнэ. Иймд сошиал орчинд зохион байгуулалттайгаар бэлтгэн, тараагдаж буй ташаа мэдээлэлд автахгүй байж, үнэн зөв, бодит мэдээлэл авч  түгээхэд хамтран ажиллахыг  иргэд, хувьцаа эзэмшигч та бүхнээс хүсье! “ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК[sgmb id="1"]
ЦАГААН ТООСНЫ БҮСИЙН СУРГУУЛИУДЫН ЦОНХЫГ СОЛИНО
АЙРАГИЙН ГОЗГОРЫН МАЛТЛАГАД 30 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Д.МӨНХБАТ: БИД ОЛОН ТҮҮХЭН ШИЙДВЭР ГАРГАСАН
, Орон сууцны хороолол доторх авто замын зураг төсөл (Цагаанчулуут баг, Орон сууцны 7 дугаар хорооллын авто замын сүлжээг А/1002 авто замтай холбох)
Орхон аймаг, Баян-Өндөр сум Их залуу багийн төв хэсгийн авто замын сүлжээг холбох авто зам (2-р хэсэг)
ЭУДТС ОНӨХК-нд тусгай зориулалтын техник худалдан авах /ус зөөврийн авто машин 2, сагстай өргөгч авто машин 2, бохир ус зөөврийн авто машин 1, универсал трактор 1/
Биеийн тамир спортын газарт тоног төхөөрөмж худалдан авах
Л.ГҮНДАЛАЙН ЭРДЭНЭТЭД ХИЙСЭН ГАЗРЫН ТЭМЦЭЛ ҮР ДҮНГЭЭ ӨГСӨН
ОВООЛГО ТОЙРСОН БУСАД КОМПАНИУДДАА ШАЛГАЛТ ОРУУЛЖ, БУЛААЖ АВААЧ
ЭРДЭНЭТЭЭС ЭХЭЛНЭ 33-34-33 ТЭМЦЭЛ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЛЭЭ
Төлбөр хураах цэгийг нүүлгэн шилжүүлэх /үргэлжлэл/
НАМТАР САЙТАЙ Ч НЭР МУУТ
НАМТАР САЙТАЙ Ч НЭР МУУТ
4-р сар. 19, 2024, 10:21 a.m.
Авто тээврийн төвийн авто оношилгооны хэсэгт өргөтгөл хийх
Кувейтийн гудамжинд байрлалтай төв цэвэр усны шугамын ажил
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах ажлын хүрээнд Цагаанчулуут багийн 49-53-р гудамжинд УДДТөв барих
Шинээр ашиглалтад орох "Номын өргөө"-нд тоног төхөөрөмж худалдан авах
ГХБХБГ-т Барилгын материалын сорилт шинжилгээний  лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж  худалдан авах /Багц-2/
Замын арчилгааны тоног төхөөрөмж худалдан авах / асфальт зүсэгч, цагаан зураас будагч, трамбок/
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
ГХБХБГ-т Гудамж, талбайн нэр, эд хөрөнгийн хаягжуулалтын зургийг боловсруулж, хаягийн мэдээллийн нэгдсэн системд бүртгэлжүүлэх
ШҮҮХ ДЭЭР ГАЦСАН 49 ХУВЬТАЙ ХОЛБООТОЙГООР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-Т БЭТ ТОМИЛОГДОХ УУ
Тусгай зориулалтын камержуулалт хийх
Баянбулаг, Их залуу, Шанд, Даваат багийг холбосон шилэн кабель татах /хашаанаас гаргах/
Сургуулийн өмнөх боловсролын гадна камержуулалт хийх
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
Их залуугийн өвөрт шинээр баригдах "Далай их буян" ХХК-ийн буяны цогцолборын цахилгаан хангамжийн дэд станцын барилга угсралт хийх
Ерөнхий боловсролын сургуулийн гадна камержуулалт шинээр хийх
Ерөнхий боловсролын сургуулийн дотор камержуулалт шинээр хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийг цахилгаан хангамжийн эх үүсвэртэй холбох
Булган аймаг сурагчдыг ангидаа шүдээ угаах цагтай болгожээ
БАЙГУУЛЛАГУУДЫН 50 МЕТР ГАЗРЫН КАДАСТРЫГ ГАРГАНА
Төлбөр хураах цэгийг нүүлгэн шилжүүлэх /үргэлжлэл/
Эрдэнэт шинжлэх, ухаан технологийн паркийн барилга
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
30 МИНУТААС ТҮРГЭН ОЧДОГ ТҮРГЭН ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ
НОХОЙГ БУУДАХГҮЙГЭЭР УСТГАХ АРГА ХАЙЖ БАЙНА
БОЭТ-д нэн шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Нутгийн удирдлагын ордны 3 дугаар  давхрын өрөөг хүндэтгэлийн танхим болгон засварлаж тохижуулах
ГХБХБГ-т 1:1000 масштабтай байр зүйн зургийн шинэчлэл, геопортал цахим системд оруулах
БАГШ НАРЫН ГАР УТСЫГ ХУРААЖ АВАХ САЙДЫН ТУШААЛ УУ, ЭРХЛЭГЧИЙН ШИЙДВЭР ҮҮ
НАЙМАН ЖИЛ ГУЙЛГАЛАА, ОДОО БОЛЛОО
АРВАН АВТОБУС ЯВАХ ГАЗАРТ ГУРВАН АВТОБУСНЫ ГЭРЭЭ ХИЙЧИХЭЭД “НИЙТИЙН ТЭЭВЭР МУУ” ГЭСЭН СУДАЛГАА ЗАХИАЛАХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
НОХОЙГ БУУДАХГҮЙГЭЭР УСТГАХ АРГА ХАЙЖ БАЙНА
ERDENETNEWS.MN САЙТЫН ЭРХЛЭГЧЭЭР Б.ӨЛЗИЙДЭЛГЭР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
ЭРДЭНЭТЭЭС ЭХЭЛНЭ 33-34-33 ТЭМЦЭЛ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЛЭЭ
ЦАС ХАНЗРААД ХОГ ЧИНЬ ИЛ ГАРЧИХЛАА
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Яргуйт баг. Хөтөл хэсэгт дэд станц барих
ЦАГААН ТООСНЫ БҮСИЙН СУРГУУЛИУДЫН ЦОНХЫГ СОЛИНО
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, камер, тоног төхөөрөмж худалдан авах
Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудаас баталсан төлбөртэй тусламж, үйлчилгээний журмуудыг хүчингүй болгуулав
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ДУУ ДУУЛААД КЛИПЖҮҮЛЧИХГҮЙ БОЛ Н.НОМТОЙБАЯРЫН УЛС ТӨРИЙН ЗУРАГЛАЛ ОДООХОНДОО ЭРҮҮЛ ЮМ
Уртбулаг багт шинээр камержуулалт хийх
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Их залуу багт шинээр камержуулалт хийх
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Сургууль, цэцэрлэг орчмын гэрэлтүүлэг хийх