ПҮРЭВ
2024.05.17
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
П.Пүрэвлхагва: Эдийн засаг тогтворгүй бол хүн амын сэтгэл зүй тогтворгүй байдаг
П.Пүрэвлхагва: Эдийн засаг тогтворгүй бол хүн амын сэтгэл зүй тогтворгүй байдаг
Орхон аймагт бүтээн байгуулалтын ажлууд өрнөж, хүний хөгжлийг урьтал болгон иргэд рүүгээ чиглэсэн санаачлагууд их гарч байна. Аймаг орон нутгийн удирдлагууд санал, шүүмжлэл, талархал, алдаа онооны дэнсэн дээр ажиллаж, олон ч томоохон ажлыг шийдвэрлэж, хүнд үеийг туулж байгаа нь үнэн. Аймгийн ИТХ-ын байгууллагаас санаачлан олон ажил зохион байгуулж байгаа бөгөөд эхнээсээ үр дүнгээ өгсөөр байна. Аливаа хөрөнгө оруулалтыг батлаад орхих бус эргэж хянадаг, зөвлөдөг, санаа бодлоо уралдуулдаг байж гэмээнэ ажил үр дүнтэй болно. Бүтээн байгуулалтын ажлыг дууссаных нь дараа шүүмжлэх биш явцын дунд нь шалгаж, хөрөнгийг үр дүнтэй зарцуулахад анхаарч тойрог бүр дээрээ төлөөлөгчид ажиллалаа. Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит компаниудад хяналт, шалгалт хийсэн. Энэ мэтчилэн цаг үеийн байдлаар аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагватай ярилцлаа. -Аймгийн ИТХ-ын бүрэн эрх хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Багагүй ажил хийгдэж, бүтээн байгуулалт ч өрнөсөн он жилүүдийг үдэж байна гэж харж байгаа? -Тийм ээ. Аймгийн ИТХ-аас баталж, гүйцэтгэх засаглал буюу Засаг даргын үндсэн чиглэл, мөрийн хөтөлбөрийн дагуу ажлууд хийгддэг. Аль болох амьдралаас урган гарсан, зайлшгүй шаардлагатай ажлуудыг хийхийг эрэмбэлсээр ирсэн. Хувь хүний хөгжил рүү чиглэсэн, иргэдийн амьдралд хэрэгтэй олон хөтөлбөр хэрэгжиж байна. Хөрөнгө оруулалтын хэмжээ бол 2012-2016 оныхоос хэд дахин буурсан. Гэхдээ бид бага ч гэсэн мөнгөөр чанартай, шаардлагатай ажлуудыг хийхийг зорин ажиллаж байна. Гүйцэтгэлийн чанарт анхаарч, хамгийн гол нь ил тод байх нь чухал. -Аймгийн ИТХ-аас өмнө жил сар бүр аян зарлаж, энэ жил төрийн байгууллагад хяналт шалгалт хийж ажилласан. Аль болох ил тод байхын тулд олон төрлийн ажил хийгээд байна гэж ойлгож байна? -Бид үйл ажиллагааны чиглэл, хөрөнгө баталсан учраас хяналт тавих үүрэгтэй. Өнгөрсөн онд гүйцэтгэх засаглалдаа дэмжлэг болох зорилгоор сар бүр аян өрнүүлсэн. Харин энэ удаа мөрийн хөтөлбөрийн биелэлт, хөрөнгийн зарцуулалт, тогтоол шийдвэр гээд төрийн байгууллагууд, төрийн болон орон нутгийн өмчит компаниудын ажилд хяналт тавьсан. Мөн төлөөлөгчид тойрогтоо ажиллаж, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлуудын чанар, явц, гүйцэтгэлд хяналт тавин ажиллалаа. -Төрийн албаныхны сахилга, хариуцлагыг сайжруулах гээд их ярьж байгаа. Саяхан төрийн албан хаагчдын зөвлөгөөн ч болсон? -Ерөнхий сайдын албан даалгавар гарч, Засгийн газраас энэ оныг сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан төрийн албан хаагчдын зөвлөгөөнийг хийлээ. Сахилга, дэг журмаасаа илүү хүнд сэтгэл чухал. Би нэг л зүйлийг хэлдэг. Төрийн нэрийн өмнөөс үйлчилгээ үзүүлж, дамжуулах үүрэг гүйцэтгэдэг албан хаагчид тухайн албан тушаалдаа эзэн болж, иргэдэд хүндрэл учруулахгүй байх нь чухал. Харилцаандаа ч анхаарах хэрэгтэй. Манай төрийнхөнд зарчимаа мэдэхгүй асуудал их харагдаж байна. Өөрийнхөө шийдэх юмыг өөр нэг дарга руу цохчихно. Нөгөө бичиг нь явсаар байгаад буцаад өөр дээр нь ирдэг. Үүнд маш их цаг алдаж байна шүү дээ. Харилцаа, чадвар, зарчим, сэтгэл л төрийнхөнд байх хэрэгтэй. -Хурлын даргын цөөнгүй санаачлага гарсан, ажил болоод явж байна? -Хүүхдийн боловсрол, оюуны чиглэлд хөрөнгө оруулалт хийх нь зөв. Миний хувьд 1985 онд сурагч байхдаа анх удаа Эрдэнэт хотынхоо нэрийн өмнөөс улсын математикийн олимпиадад оролцож байлаа. Сэтгэлд их ойрхон байдаг учраас энэ чиглэлээр дэмжих нь зөв гэж бодоод хурлын даргын нэрэмжит математикийн масс олимпиадыг ганцаарчилсан хэлбэрээр зохион байгуулдаг болсон. Мөн хоёр жилийн өмнө санаачлан ажил болгож байсан Орхон аймгийн Хүүхдийн найрал дууны хамтлаг маань ч жигдэрчихлээ. Түрүүчийн хүүхдүүд төгсөөд явахад дараагийн хүүхдүүдийг залгамж болгон бэлтгэж байна. Үүнийг тасалдуулахгүй байх хэрэгтэй. Эрдэнэт хот өсвөрийн гар бөмбөгийн нэгдсэн нэг шигшээ баггүй байна. Чадвартай хүүхдүүд нь тарж тоглоод, Эрдэнэтээр овоглосон шигшээ байдаггүй. Тиймээс Эрдэнэт хотыг өсвөрийн гар бөмбөгийн шигшээ багтай болгох санаачлага гаргаж, дэмжиж байна. Удахгүй хүүхдүүд маань улсын аварга болох байх аа. -Удахгүй 2019 оны үндсэн чиглэл, төсөв батлагдана. Сонгуулийн өмнөх жил гэдгээрээ ч тэр үү их ажил хийх ёстой байх. Эхний ээлжинд тулгамдсан асуудал юу байна вэ? -Хийгдэх ажлаа эрэмбэлж, шаардлагатай ажлаа төсөвт оруулна. Хөрөнгө, төсөв маань хязгаартай. Тэгэхээр Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт орсон ажлуудыг бүрэн хамруулахад чиглэгдэх ёстой. Миний хувьд Орхон аймаг нэгдсэн усны аж ахуйтай болох асуудал төсөв хөрөнгөөс ч чухал гэж боддог. Эрдэнэт үйлдвэрээс Орхон аймгийн хэрэглэгчдэд нийлүүлж байгаа усны үнийн өөрийн өртөгийн асуудал бодитой байна уу гэдгийг анхаарах ёстой. Шугамын алдагдал гээд маш их мөнгө урсдаг. Энэ алдагдлын шалтгаан нь хаана байгааг тодруулъя, алдагдлыг бууруулъя. Жилд 2 тэрбум гаруй төгрөг шугамын алдагдлын зөрүүнд өгч байна. Үүнийг багасгах боломжтой. Цаашид Эрдэнэт хотын амин асуудал нэг аж ахуйн нэгжээс хамаарч болохгүй. Салгах шаардлагатай. -Төлөөлөгчдийн хувьд тойрогтоо хөрөнгө шийдүүлэхийг хүсдэг. Энэ удаагийн хяналт шалгалтаар их зүйлийг ойлгосон байх? -Хяналт, шалгалт гэхээсээ илүү зөвлөн туслах үйл ажиллагаа байх хэрэгтэй. Ажил хийж байгаа л бол хяналт шалгалтыг баяртайгаар хүлээж авмаар байгаа юм. Төлөөлөгчид иргэдээсээ санал аваад эрэмбэлж, хөрөнгө оруулалтыг татаж байгаа нь зөв ч хэт ингээд байвал нэн шаардлагатай томоохон ажлуудын хөрөнгө тарамдах эрсдэлтэй. Миний хувьд зарим ажил дээр нь санал нийлээд, зарим дээр нь нийлдэггүй. Аливаа юм хоёр талтай. Чинийх долоо, минийх долоохон гэдэг шиг зөвхөн өөрийн тойрог гээд байх нь өрөөсгөл. -Төлөөлөгчид аливаа асуудалд хандах хандлага ямар байдаг вэ? -Энэ оны эхээр бүх төлөөлөгчдийг орон нутгийн удирдлагуудтай уулзуулсан. Долоо хоног бүрийн Засаг даргын шуурхай зөвлөгөөний мэдээллийг бүх төлөөлөгчдөд хүргэж байгаа. Мэдээллээр хангагдаад, асуудалд хандах хандлага нь өөр. Түүнчлэн хөрөнгө оруулалтын ажлуудыг дууссаных нь дараа ярих биш явцын дунд нь хяналтаа тавьж байгаа нь сайшаалтай. Хүсэх юм бол төлөөлөгч аль ч тойрогт ажиллах боломжтой. Төлөөлөгчид багийн ажлын албатайгаа хамтран ажиллаж байна. Эрдэнэт бол аймгийн статустай учраас багийн ачаалал харьцангуй их. Нэг багт 2-3 сумын хэмжээний хүн ам төвлөрч байна. Гэхдээ хөдөөгийн багуудаас давуу тал бий. Хүн, ам нь төвлөрчихсөн, томоохон байгууллагуудынхаа дэргэд, мэдээллийн бүх сүлжээнд холбогдчихсон. Ингэсэн ч төрийн байгууллагуудын ачаалал их байна. -Шүүмжлэлийг хэрхэн хүлээн авч байна вэ? -Аливаа улсад эдийн засаг тогтворгүй бол хүн амын сэтгэл зүй тогтворгүй байдаг. Төрийн бодлогыг их л сайн явуулахгүй бол хүн ам массааараа эрх барьж байгаа төрийн бодлогод дуртай байдаггүй. Байнга шүүмжлэлтэй ханддаг. Голыг нь олж бодлогоо явуулж, асуудлыг эрэмбэлэх шаардлагатай. -Хувийн хэвшлүүдтэй хэрхэн хамтарч ажиллаж байна вэ? Төр бүх л ачааг нуруундаа үүрч байна. Харин хувийн хэвшлүүд хурдтай хөгжөөд байна уу гэж хардаг? -Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт иргэд, нийгэм рүү харсан ач холбогдолтой дэд хөтөлбөрүүд багтсан. Иргэдээ ажилтай, орлоготой байлгахын тулд судалгаа гаргаж, өрх бүрээс нэг хүнийг ажлын байртай байлгахаар ажиллаж байна. Үүнд хувийн хэвшлүүдийн оролцоо чухал. Хамтарч ажиллалгүй яахав. Өрхийн үйлдвэрлэлийг төрөөс дэмжих ёстой. Аймгийн Засаг даргын санаачлагаар орон нутгийн хөрөнгө оруулалтаар импортыг орлох бүтээгдэхүүн электродын үйлдвэр Шинжлэх ухаан технологийн паркийн хүрээнд байгуулсан. Үүний татварын дараах ашиг болох 150 сая орчим төгрөгийг жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдэд хүүгүй, барьцаагүй зээлэхээр болсон. Төр засгийн зүгээс хувийн хэвшлийг дэмжих л хэрэгтэй. Хэдэн хүн цалинжуулаад жаахан хөдөлж байгаа нэгийгээ янз бүрээр хэлж, дарангуйлдаг нь манайхны нэг алдаа. -Иргэдийн хандлага нэг л буруу санагддаг. Юм бүхнийг төрөөс нэхдэг? -Хүмүүс сэтгэхүйдээ өөрчлөлт оруулах хэрэгтэй. Сингапурын Ерөнхийлөгч нэг үг хэлсэн байдаг. "Сингапурыг хөгжүүлэх гэж хөрөнгө босгоход би огт зовоогүй. Харин хүний сэтгэхүйг өөрчлөх гэж их зовсон" гэж. Хүнд төрөөс хүсэх зүйл байлгүй яахав. Гэхдээ л өөрөө амьдрах ёстой ш дээ. Бүх зүйлийг төр рүүгээ чихдэг нь тогтолцооны алдаа. УИХ, аймаг, сумын ИТХ-д ч ялгаагүй нэр дэвшигчид амалдаг. Угтаа бол УИХ-д хууль батлалцах гэж сонгогдож байгаа шүү дээ. Гэтэл сонгогдохын тулд бараг л айлын гадаах жорлон барьж өгнө гэж амалж байна. Хууль батлалцах хүн амлах биш иргэдэд хэрэгтэй зүйлийг хийдэг мэдлэгтэй байх хэрэгтэй. Энэ бол тогтолцооны гажиг л юм даа. Иргэд ч сайхан амьдралын төлөө хичээж, хамтран ажиллах ёстой. Хөгжсөн орнуудын түүхээс харахад дайны дараа төрөөсөө хатуу бодлого баримталж, иргэд нь ч ойлгож байж улсаа босгосон байдаг. Иргэд маань үүргээ мэдэхгүй, эрхээ хэтрүүлж эдлэх гээд байх юм. -2019 онд бүтээн байгуулалтын ямар ажлууд хийхийг зорьж байна вэ? -Орхон аймгийн хэтийн хөгжлийн асуудал чухал. 2012 оны сонгуулийн өмнө Эрдэнэт үйлдвэрийн төв захиргааны өмнөх шугамыг зассан л даа. Багагүй хөрөнгө оруулалт орсон. Түүнийг засаагүй бол Орхон аймгийн нэг хэсэг хөлдөх аюул нүүрлэж байсан. Тийм зүйлд хөрөнгө оруулахаар ойлгох нь ойлгодог, ойлгохгүй нь юм хийсэнгүй гэдэг. Харин тэрний оронд хүүхдийн тоглоом бариад, айлын хаалга будаад өгчихвөл юм хийсэн гэж үнэлдэг. Аймгийн бодлого бол ерөнхий хөгжлийн бодлого байх ёстой. Гол ажил бол усны аж ахуйн асуудал. Үүнд хөрөнгө их шаардагдахгүй. Жаргалант суманд агропарк байгуулах нөхцлийг бүрдүүлэх ёстой. Технологийн уур гаргадаг уурын зуухны асуудал чухал. Газар нутаггүй манай аймгийн хувьд хөгжлийн чигийг Жаргалант сум руу хандуулах нь зөв. Мэдээж сургууль цэцэрлэгийн хүртээмжээ нэмэгдүүлнэ. Шаардлагатай ажлууд хийгдэнэ. Бүх дэд бүтэц хөгжсөн, Эрдэнэт гэдэг том хэрэглэгчийнхээ хажууд байгаа Жаргалант суманд технологийн уур гаргадаг уурын зуух байгуулвал жижиг дунд үйлдвэрлэл хөгжих боломжтой. Ажлын байрыг нэмэгдүүлэх хамгийн чухал байна. Жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэлийг дэмжиж байж ажлын байр нэмэгдэх ёстой гэж хардаг. -Маш хүнд эдийн засаг хүлээж авсан. Одоо эдийн засгийн байдал ямар байна вэ? -Улсын эдийн засаг бага багаар сэргэж байна. Манай аймгийн хувьд сайжирсан. 2016 онд эх үүсвэргүй 4 тэрбум төгрөгийн ажил тавьчихсан, төсөв маш хүнд хүлээж авсан. Одоо бол ямар нэг хүндрэл байхгүй. Аймгийн эдийн засаг, төсвийн орлого өнөөдрийн байдлаар 10 гаруй хувийн давалттай биелсэн. Орлогондоо тааруулж төлөвлөчихсөн учир санхүүжилтэнд хүндрэл гарахгүй. -Өнгөрсөн он жилүүдэд аймгийн ИТХ-аас гаргасан ямар шийдвэрүүдийг та маш өгөөжтэй гэж нэрлэх бол? -Шийдвэр бүхэн орон нутаг, иргэдэд хэрэгтэй байсан. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулж гарсан хүний хөгжлийн дэд хөтөлбөрүүд, орон нутгийн өмчийн талаар баримтлах бодлогууд, шинжлэх ухаан технологийн паркыг байгуулах шийдвэрүүдийг нэрлэж болно. Энэ хэдийг нэрлэх ч хөрөнгө оруулалт, хөгжлийн чигээ тодорхойлсон шийдвэрүүд маш олон бий. -Электродын үйлдвэр 2012-2016 онд яригдаж л байсан гэдэг? -Ярих амархан. Хийх өөр шүү. Хийдэг ганц, хэлдэг гурав гэгчээр эдийн засгийн ийм хүнд үед сөрөг хүчин байж, шүүмжлэх шиг амархан юм байхгүй. Хийх шиг хэцүү зүйл байхгүй. Тиймээс хийхийн төлөө, Эрдэнэтчүүдийнхээ төлөө гаргасан бүх шийдвэрүүдийг тэр нь энэ нь муу сайн гэж ангилах боломжгүй. Энэ хурал хэрхэн ажиллаж байгаа, ямар шийдвэр гаргаж байгааг эцэстээ иргэд л дүгнэнэ шүү дээ.[sgmb id="1"]
ЭРДЭНЭТЧҮҮД ЭНЭ ХАВАР 15944 МОД ТАРЬЛАА
ХҮҮХЭД БАЯРЛУУЛЖ ЭХЭЛСЭН АЖЛЫН ҮЙЛС НЬ ДЭЛГЭРЭХ БАЙХ АА
ХҮҮХДҮҮДИЙН ДУНД ГАР ЗУРАГ, РИЙЛИЙН УРАЛДААН ЯВУУЛСАН
ТОП 100 ААН-ИЙН “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ”-ӨӨР ШАЛГАРСАН
ӨНГӨРСӨН ОНД 771 САЯ ТӨГРӨГ ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛСЭН
“МАНАЙ КОМПАНИ “УЛСЫН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ”-ӨӨР ДАХИН ШАЛГАРЧ БАЙНА
“А” ҮНЭЛГЭЭТЭЙ ААНБ, ИРГЭДЭЭ ШАЛГАРУУЛДАГ УЛАМЖЛАЛТАЙ
ОРОН НУТГИЙН “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧИД”-ИЙГ ТОДРУУЛЛАА
АЖИЛЧИД ГАР ДЭЭРЭЭ 1-1.5 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИН АВЧ БАЙНА
СПОРТ ЗААЛУУД ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧИЛНЭ
Уурхайчин баг. 9-р цэцэрлэгийн гадна инженерийн шугам сүлжээний засвар хийх
Г.ЁНДОН: ҮЙЛДВЭР ЖИЛД 12 САЯ МОД ТАРИХ ТЭЗҮ ХИЙСЭН
ЦАГААН ТООСНЫ БҮСИЙН СУРГУУЛИУДЫН ЦОНХЫГ СОЛИНО
АЙРАГИЙН ГОЗГОРЫН МАЛТЛАГАД 30 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Д.МӨНХБАТ: БИД ОЛОН ТҮҮХЭН ШИЙДВЭР ГАРГАСАН
, Орон сууцны хороолол доторх авто замын зураг төсөл (Цагаанчулуут баг, Орон сууцны 7 дугаар хорооллын авто замын сүлжээг А/1002 авто замтай холбох)
Орхон аймаг, Баян-Өндөр сум Их залуу багийн төв хэсгийн авто замын сүлжээг холбох авто зам (2-р хэсэг)
ЭУДТС ОНӨХК-нд тусгай зориулалтын техник худалдан авах /ус зөөврийн авто машин 2, сагстай өргөгч авто машин 2, бохир ус зөөврийн авто машин 1, универсал трактор 1/
Биеийн тамир спортын газарт тоног төхөөрөмж худалдан авах
Л.ГҮНДАЛАЙН ЭРДЭНЭТЭД ХИЙСЭН ГАЗРЫН ТЭМЦЭЛ ҮР ДҮНГЭЭ ӨГСӨН
ШҮҮХ ДЭЭР ГАЦСАН 49 ХУВЬТАЙ ХОЛБООТОЙГООР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-Т БЭТ ТОМИЛОГДОХ УУ
Тусгай зориулалтын камержуулалт хийх
Баянбулаг, Их залуу, Шанд, Даваат багийг холбосон шилэн кабель татах /хашаанаас гаргах/
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
Сургуулийн өмнөх боловсролын гадна камержуулалт хийх
Их залуугийн өвөрт шинээр баригдах "Далай их буян" ХХК-ийн буяны цогцолборын цахилгаан хангамжийн дэд станцын барилга угсралт хийх
Ерөнхий боловсролын сургуулийн дотор камержуулалт шинээр хийх
Ерөнхий боловсролын сургуулийн гадна камержуулалт шинээр хийх
ГХБХБГ-т Барилгын материалын сорилт шинжилгээний  лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж  худалдан авах /Багц-2/
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийг цахилгаан хангамжийн эх үүсвэртэй холбох
Булган аймаг сурагчдыг ангидаа шүдээ угаах цагтай болгожээ
ГХБХБГ-т 1:1000 масштабтай байр зүйн зургийн шинэчлэл, геопортал цахим системд оруулах
Төлбөр хураах цэгийг нүүлгэн шилжүүлэх /үргэлжлэл/
Эрдэнэт шинжлэх, ухаан технологийн паркийн барилга
НАМТАР САЙТАЙ Ч НЭР МУУТ
Кувейтийн гудамжинд байрлалтай төв цэвэр усны шугамын ажил
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах ажлын хүрээнд Цагаанчулуут багийн 49-53-р гудамжинд УДДТөв барих
БОЭТ-д нэн шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Нутгийн удирдлагын ордны 3 дугаар  давхрын өрөөг хүндэтгэлийн танхим болгон засварлаж тохижуулах
Шинээр ашиглалтад орох "Номын өргөө"-нд тоног төхөөрөмж худалдан авах
БАГШ НАРЫН ГАР УТСЫГ ХУРААЖ АВАХ САЙДЫН ТУШААЛ УУ, ЭРХЛЭГЧИЙН ШИЙДВЭР ҮҮ
НАЙМАН ЖИЛ ГУЙЛГАЛАА, ОДОО БОЛЛОО
АРВАН АВТОБУС ЯВАХ ГАЗАРТ ГУРВАН АВТОБУСНЫ ГЭРЭЭ ХИЙЧИХЭЭД “НИЙТИЙН ТЭЭВЭР МУУ” ГЭСЭН СУДАЛГАА ЗАХИАЛАХ НЬ ХЭНД АШИГТАЙ ВЭ
ГОК-ЫН ОВООЛГОН ДЭЭР ЦЭЦГЭЛСЭН ТАВАН КОМПАНИ ЭРДЭНЭТЧҮҮДЭД ХУВЬ ӨГӨХ БОЛООГҮЙ ЮУ
ERDENETNEWS.MN САЙТЫН ЭРХЛЭГЧЭЭР Б.ӨЛЗИЙДЭЛГЭР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
ЭРДЭНЭТЭЭС ЭХЭЛНЭ 33-34-33 ТЭМЦЭЛ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЛЭЭ
Бүрэнбүст багт шинээр камержуулалт хийх
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
Чандмань багт шинээр камержуулалт хийх
Говил багийн 2-р цэцэрлэгт дрож, хүүхдийн тоглоом худалдан авах
Эрдэнэт голын голдирол дагуу буюу Далиу булгийн голын урд талд ногоон зурвас байгуулах.
Уурхайчин багт шинээр гэрэлтүүлэг хийх
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ЭРДЭНЭТЧҮҮД ЭНЭ ХАВАР 15944 МОД ТАРЬЛАА
ДАРГА НАР ЧӨЛӨӨ АВАХГҮЙ БАЙХЫГ САНУУЛАВ
М.ТҮМЭНЖАРГАЛ: ОДООГИЙН БАЙДЛААРАА БАЙВАЛ МАНАЙ НИЙТИЙН ТЭЭВЭР СӨХӨРЛӨӨ
26-р цэцэрлэгийн баруун талын уулзвараас Халуун усны уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх зураг төсөл боловсруулах
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
А1002 замын уулзвараас 15-р сургуулийн баруун талын уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Эрдэнэ багт гудамж хоорондын зам хийх /2 мөртэй зам/